~3~

527 45 0
                                    

Орой болж Марк ах бид хоёр унтахаар өрөө өрөө рүүгээ орлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Орой болж Марк ах бид хоёр унтахаар өрөө өрөө рүүгээ орлоо.

Дөрвөн жил ганцаараа унтаагүй болохоор нойр хүрэхгүй хөрвөөж байтал хаалга тогших чимээ гарлаа.

"Живон~а унтчихсан уу" гэх Марк ахын хоолой хаалганы цаанаас сонстлоо.

"Үгүй ээ, та ороод ир" гэхэд Марк ах хаалга зөөлөн онгойлгон гартаа аягатай ус барьсаар орж ирлээ.

"Одоо хүртэл унтаагүй байгаа юм уу? Нойр нь хүрэхгүй байна уу? Эсвэл тухгүй байна уу?....өглөө босоод уух байх гэж бодоод чиний дуртай зөгийн балтай усыг хийгээд ирлээ" гэж хэлээд усаа орны хажууд байх ширээн дээр тавьлаа.

"Тухгүй байгаа юм биш ээ, зүгээр л дандаа хүнтэй хамт унтсаар байгаад ганцаараа унтах гэхээр хоосон оргиод унтаж чаддаггүй ээ" гээд зөөлөн инээмсэглэхэд Марк ах

"Өө тийм үү? Яасан балай юм бэ? Ах нь чамайг унттал хажууд чинь байж өгөх үү"

Марк ах яагаад ийм халамжтай, сайхан сэтгэлтэй юм болоо. Үргэлж өөрийгөө биш бусдыг бодох юм.

"Хэрэггүй дээ ахаа....Гэхдээ ахаа надтай хамт унтаач"

Яагаад ингэж асууснаа өөрөө ч мэдэхгүй нь зүгээр л хэн нэгний дулааныг санасан бололтой. Одоо Марк ах юу гэх болоо? Яах гээд тийм үг хэлчихвээ?

"Ойлголоо, чамд хэцүү байгаа байх гэж бодоод л ингэж байгаа шүү" гэж хэлээд миний хажуугаар орж ирэн хэвтлээ.

Одоо л бие минь дулаацах шиг санагдаж нойр хүрээд эхэллээ.

Өглөө сэрэхэд би Марк ахын энгэрт бүр наалдаад, нуруугаар нь тэвэрчихсэн сэрлээ. Харин Марк ах миний бэлхүүсээр тэвэрсэн байлаа.

Надад жоохон ичих мэдрэмж төрж Марк ахыг сэртэл унтаж буй дүр эсгэхээр шийдлээ. Тийм ч удалгүй Марк ах нүдээ нээж энгэрт нь наалдчихсан унтах намайг харж нүдээ томруулснаа миний гарыг зөөлөн нуруун дээрээсээ аваад орноос босч гарахаасаа өмнө над руу дөхөж ирээд урдуур унжсан үсийг минь чихний араар хийж өгөн өрөөнөөс гарлаа.

Марк ахыг гарсан даруйд би огцом нүдээ нээж, хурдан цохилох зүрхэн дээрээ гараа тавьж өөрийгөө тайвшруулахыг хичээв.

Орноосоо босч ширээн дээр байх усыг авч уугаад өрөөнөөсөө гарлаа. Гал тогоонд аяга таваг түжигнэх сонсогдож ороод хартал Марк ах өглөөний цай бэлдэж байв.

Хэтэрхий халуун дулаан мэдрэмж. Жонгүг надад өглөөний цай бэлдэж өгч байсан билүү? Үгүй ээ...

"Босоод ирсэн үү? Сайхан амарч чадав уу?"

Бодлыг минь тасалдуулсан Марк ахын халамж тавьсан асуулт

"Тиймээ, үнэхээр сайхан амарлаа" гэхэд Марк ах над руу харж зөөлөн мишээснээ

"Өглөөний цай бараг л болчихлоо наашаа ирээд хурдан суу"

Яагаад ч юм энэ хүнээс харцаа салгаж чадахгүй нь. Одоо болтол ганц бие гэдэг нь итгэж өгөхгүй нь.

"Өнөөдөр ажил руугаа явах юм уу?"

Өөд өөдөөсөө харан сууж өглөөний цайгаа ууж байхад Марк ах ийн асуув.

Жонгүгтай харилцаагаа сэргээнэ гэж авсан чөлөө минь одоо хэрэггүй болсон шүүдээ.

"Явнаа... өнөөдөр та юу хийх юм?" гэхэд Марк ах цайгаа уунгаа

"Хамт явах уу? Ойрд танай ажлаар очоогүй юм байна" гэж хэлэв.

Би ч зөвшөөрөн бид хамтдаа манай ажил руу явж байна.

Замдаа хөгжилтэй зүйл ярин ажлын үйл явцтай танилцчихаад миний өрөө рүү орлоо.

"Живон~а"

~Neighbor~S2/JJK/CompletedWhere stories live. Discover now