~6~

544 47 0
                                    

"Хэн залгаж байна?" гэж намайг гал тогоонд эргэж ороход Жонгүг асуулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хэн залгаж байна?" гэж намайг гал тогоонд эргэж ороход Жонгүг асуулаа.

"Марк ах, намайг орой болчихоод байхад очихгүй болохоор санаа нь зовсон бололтой" гэж хариу хэлэхэд Жонгүг над руу муухай харц шидлээд

"Марк ах гээд байгаа хүн чинь намайг чамтай уулзах гээд ажил дээр чинь очдог өдөр чамтай хамт явж байсан хүн мөн биздээ" гэлээ.

"Тиймээ яасан?" гэхэд Жонгүг бүр муухай харснаа

"Чамтай уулзахаар очиход ажлынханаас чинь сонссон юм. Бүгд чамайг чөлөө авсныг гайхаад байсан бас тэр ах та хоёрыг учиртай, дандаа хамт явж байдаг. Аягүү бол тэр ахтайгаа амрах гэж байгаа байх гээд л байсышд" гэж хошуугаа унжуулан хэллээ.

Манай ажлынхан намайг нөхөртэй гэдгийг мэддэггүй болохоор л ингэж ярьсан байх.

"Миний нөхөр хардсымуу ммм.... Хөөрхөн царай гаргачихаад ахх яаядаа энэ туулайг" гэж би өхөөрдөн хэлээд хацрыг нь чимхлээ.

"Манай ажлынхан намайг ганц бие л гэж боддог. Бас чи ажил дээр нэг ч удаа ирж байгаагүй биз дээ. Чамайг ирдэг байсан бол ийм яриа гарахгүй шд. Тэгээд ч Марк ах миний төрсөн ахаас өөрцгүй хүн. Битгий хардаад бай туулай минь" гэхэд Жонгүгийн харц зөөлрөөд сандалнаасаа босч ирэн намайг тэвэрлээ.

"Одоо дандаа ажил дээр чинь очиж байнаа" гээд хацар дээр үнслээ.

Үнсэх болгонд нь догдолдог. Энэ мэдрэмж хэзээ ч арилахгүй бололтой.

"За алив. Хоолоо идэцгээе"

Бид бараг л хооллож дуусахад би Жонгүгт явах талаараа хэлэхээр шийдлээ.

"Жонгүг" гэж намайг зөөлхөн дуудахад тэр над руу харлаа.

"Би одоо явах ёстой. Өнөөдөр энд ирэхдээ өөрийн гэсэн юмнуудаа аваад түрээсийн байр луу явах гэж байсан юм... Би хэдийн тэр байрны сарын түрээсийг нь төлчихсөн. Тэгээд ч бидэнд хугацаа хэрэгтэй биз дээ"

Жонгүгийн царай барааж эхэллээ. Саяхан гэрэл цацарч байсан юмсан.

"Сарын дараа над дээр эргээд ирнэ биз дээ? Энийг л надад амлачихвал би иртэл чинь хүлээх болно"

Өнөөдөр надад нэг зүйл мэдрэгдсэн. Жонгүг одоо хүртэл надад хайртай хэвээрээ гэдгийг мэдсэн.

"Амлаж байна" гэж итгэл төгс хэлэхэд Жонгүг миний гараас зөөлөн атгалаа.

"Ганцхан зүйлийг гуйж болох уу?" гэж туулайн нүдээ бүлтэлзүүлэн хэллээ.

"Юу юм?" намайг ингэж асуухад Жонгүг

"Өнөөдөр надтай хамт үлдээч"

~Neighbor~S2/JJK/CompletedWhere stories live. Discover now