~4~

547 41 0
                                    

"Живон~а"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Живон~а"

Жон Жонгүг яах гэж ирсэн юм болоо? Үнэхээр хармааргүй байхад...

"Живон~а ах нь гарлаа. Та хоёр сайн ярилцаарай"

"Живон~а өчигдөр яагаад гэртээ ирээгүй юм бэ? Бас яагаад хамаг хувцасаа аваад явчхаж байгаа юм? Миний санаа ямар их зовсон гээч" гэж хэлээд намайг ирж тэврэх гэхэд нь би түүнийг түлхлээ. Өөр эмэгтэйг тэвэрсэн хүнд тэврүүлмээргүй байна.

"Яах гэж ирсэн юм?Харин ч намайг явсанд баяртай байсан байлгүй.... Аан салах гэж ирээ юу?" гэж намайг ёжлонгуй хэлэхэд Жонгүг гайхсан харцаар над руу харснаа

"Живон~а яасан юм бэ? Юун салах? Чи юу яриад байгаа юм бэ?"

Хх... мэдэхгүй царайлж байх шив.

"ааххх, ядаргаатай байна Жон Жонгүг. Зүгээр үнэнээ хэлээч. Надад хайргүй болсон гээд, надаас илүү хайртай хүнтэй болчихсон гээд, салмаар байгаагаа хэлээч... надад ч анхаарахгүй, шөнө дөлөөр гэртээ ирээд байсан тийм учиртай байсан биз дээ... Жонгүг~а зүгээр л үнэнээ хэл"

Дотроо байсан бүхнээ гаран хэлэхэд Жонгүг

"Ю-юу...Живон~а чи буруу ойлгочихсон байна. Ойрд ажил гээд үнэхээр завгүй чамд анхаараагүй гэдгээ мэднээ. Гэхдээ би чамд одоо ч гэсэн хайртай. Яаж өөр хүнийг хайрлаж зүрхлэх билээ"

"Толгой өвдөөд байна. Одоо яв" гэж хэлээд Жонгүгийг хүчээр өрөөнөөсөө гаргалаа.

Удалгүй Марк ах орж ирэн

"Эвлэрээгүй бололтой тийм үү?"

Юу вэ? Энэ ах яаж мэддэг байнаа?

"Юу, та яаж мэдэж байгаан" гэж намайг асуухад Марк ах миний урдаас харж суугаад

"Сая орж ирэхдээ харсан юм. Жонгүг уйлаад байх шиг байсан. Тэгээд бас орж ирээд чиний царайг хараад мэдлээ"

Жонгүг уйлаад байсаан? Үгүй байлгүй дээ. Марк ах буруу харсан байх.

"Гэр бүлийн харилцаанд ярилцаж ойлголцох хамгийн чухал байдаг юм шүү. Жонгүгтай сайн ярилцаад бүх учрыг тайлсан нь дээр байх... За ах нь явлаа. Орой уулзъя" гэж хэлээд Марк ах өрөөнөөс гарлаа.


Би яг яах ёстой юм бол? өөртөө бодох хугацаа өгөх хэрэгтэй байх.


Өдөржин шинэ бүтээгдэхүүний талаар хуралдаж орой зургаан цаг болоход л ажил нимгэрлээ. Маш их ядарч байсан болохоор шууд л Марк ахын гэр лүү явлаа.

Ороход Марк ах яг оройн хоолоо ширээн дээр тавьж байснаа намайг харснаа

"Өө ирчихсэн үү? Хувцсаа солчихоод хүрээд ир хоол сая боллоо" гэж хэлээд буцан хоолоо ширээн дээрээ тавьлаа.

Чимээгүйхэн хоолоо идэх би өнөөдөр гаргасан шийдвэрээ ахад хэлэх хэрэгтэй гэж бодон

"Ахаа... нөгөө юу... би танайд хэд хоног байж болох уу? Сайн бодох хэрэгтэй бололтой. Чадлаараа хурдан шийдвэрээ гаргаад таньд хэлнээ" гэж хэлэхэд Марк ах хоолоо идэнгээ

"Зөв шийдвэр гаргаарай" гэв.

~Neighbor~S2/JJK/CompletedWhere stories live. Discover now