Жонгүгийн нүдэнд айдас хуралдаж "Их хатантаан! Энэ яагаад ч энгийн зүйл биш! Цусаар ханиалгана гэдэг зүгээр л нэг ханиад биш! Хурдан отчид үзүүлцгээе"
Раюун түүний гарнаас атгаад "Сая үзүүлсэн шдээ хаантаан, би үнэхээр зүгээр ээ.."
Жонгүг гараа татан босоод "Үгүй! Чи хэд хэдэн удаа бие таавгүйрхлээ гэж гарсан, сүүлийн үед бие чинь ч эрс суларсан энэ зүгээр л нэг ядаргааных биш! Юу нуугаад байгаа юм? Яг юу чинь өвдчихөөд ингэж зовж байгаа юм!"
Раюун "Х.хаантаан би үнэхээр..."
Жонгүг "Надад хэл Раюунаа! Би Юнги ахад чамайг жаргалтай амьдруулна гэж амалсан!" Гэсээр гараас нь атгана.
Раюун "Б.би чадахгүй ээ хаантаан.."
Жонгүг хаалга руу зүглэн "Тэгвэл би өөрөө олж мэдье"
Раюун "Та л шархлана гэдгээ мэдэхгүй байна гэж үү?"
Жонгүг "Миний шархлах чамд тийм их хамаатай хэрэг үү? Би одоо ч чиний байгаа байдлаас болж шархалж байна. Хүүхдүүдээ бодоод надад юу болоод байгаагаа хэл их хатантаан" хэмээн их л ширүүн хэлнэ.
Раюун хэсэг чимээгүй доошоо харан суугаад "Надад хугацаа бараг л үлдээгүй... Хор биеэр минь бүрэн тархсан эмчлэх ямар ч арга байхгүй." гэж арай ядан хэлээд нулимс дуслууллаа.
Жонгүгийн дотор тэр дороо үнсэн товрого шиг болоод "Ю.ю.юу?" Гээд таг гацан доош сууна.
Раюун "Хэцүү байгаа биздээ? Яах гэж асуугаад байсан юм бэ! Маргааш хүртэл хүлээчихсэн бол би өөрөө явчих байсан юм хаантаан!"
Жонгүгийн дуу суларч "Тийм байх учиргүй.. Чи я.яасан ч намайг орхиж явахгүй"
Раюун том том нулимс унагаан доош харахаас өөрийг хийж чадсангүй.
"Худлаа гэж хэл Раюун! ХУДЛАА ГЭЖ ХЭЛЭЭЧ!!"
Раюун "Худлаа хаантаан..."
"Ингэж хэллээ гээд бие минь илаашрахгүй, хаантаан гуйя битгий"
Жонгүг толгойгоо барин "Б..би яаж амьдрах юм бэ? Чамайгаа алдчихаад би ямар нүүрээрээ ард иргэд, ах нар, хүүхдүүдийгээ харах болж байна" гэсээр цухиран уйлж эхэллээ.
Раюун түүнийг тэврээд "Та чадна хаантаан.."
Жонгүг "Чадахгүй! Би чадахгүй!! Яагаад одоо л хэлж байгаа юм бэ! Эртхэн хэлсэн бол..." гээд Раюуныг чанга тэврэн хүзүүнд нь шигдэнэ.
![](https://img.wattpad.com/cover/221853516-288-k350844.jpg)
YOU ARE READING
/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|
ActionГол дүр: BTS Жонгүг Төрөл:Хайр дурлал, адал явдалт Хэсэг:37