Раюун сэрсэн цагаасаа хойш Жонгүгааc холдсонгүй хаа явсан газар нь дагана. Бараг нойл ороход нь хүртэл дагаж байгаа гэхэд хэлсдэхгүй.
Жонгүг Раюуны өөдөөс харан "Хатaнтаан өглөөнөөс хойш яагаад байгаа юм бэ?"
Раюун гараа ардаа аван "Би яагаачгүй ээ, зүгээр л хамт баймаар байна шдээ"
Жонгүг "Хайрт минь дээ, би удахгүй явах ч гэсэн эргээд ирнэ шдээ. Жоохон тэвчээртэй бай. Хүүхдүүд маань өвдөх нь байна орж амар" Гэсээр хажууханд байх ариун цэврийн өрөө гэх нь ч хаашаа юм нойлруу орлоо
Раюун урвайн "Зө зө..."
Жимин байшингийн цаанаас гэтэн шивнэнэ "Хатантаан"
Раюун "Яасан бэ ахаа?" Гэхэд Жимин долоовор хуруyгаа бушуухан амандаа хүргэнэ. Тэгээд Раюуныг нааш ир гэж байгаа болтой гараараа ойртохыг дохив.
Раюун гайхсан ч чимээгүйхэн Жимин дээр очлоо.
Жимин "Хатантаан өнөөдөр сүүлийн өдөр гэдгийг мэднэ биз дээ? Хурдлахгүй бол эмээ явах нь"
Раюун инээмсэглэн "Ахаа би явахгүй ээ" гэхэд Жиминий царай барайж эхлэв.
Жимин "Яагаад? Яагаад явахгүй гэж? Эндэхээс дээр шүү дээ"
Раюун "Үгүй дээ ахаа, энэдэхээс ч муухай. Надад итгээрэй би явчихаад ирсэн"
Жимин гайхан "Айн? Та халуун наранд наршчихаагүй биз? Эмээ л таныг буцааж чадах байтал яаж?"
Раюун "Мэдэхгүй ээ урьд шөнө зүүдэлсэн юм. Гэхдээ эмээ дээр очно оо" гэхээс өөр зүйл хэлэлгүй байшин руу орлоо.
Өдөржингөө л Раюун Жонгүгт наалдаж байлаа. Түүнээс хэт хол байж чадахгүйгээ яс махандаа тутал ойлгосон шүү дээ. Тийм байтал яаж холдох юм.
Жимин "Бүдүүн зүрх гаргаж айлтгаж байгаад минь уучлаарай... гэхдээ та хоёр өрөөндөө ороод биен биендээ эрхэлвэл яасан юм?"
Жонгүг "Та өөрөө өрөөндөө ороход болох бус уу?"
Жимин дээш харан "За за ойлголоо. Бурхан минь надад сайхан авхай явуулаач" гэж үглэсээр өрөөндөө орлоо.
Раюун "Хаантаан"
Жонгүг "За?"
Раюун өндийн Жонгүгийн чихэнд "Би танд бүр маааааш их хайртай" гэж шивнэнэ.
Жонгүг инээмсэглэн "Мэднэ ээ, би ч бас чамдаа хайртай. Гэхдээ өнөөдөр юу болоов?"
Раюун инээмсэглэн "Зүгээр л..."

YOU ARE READING
/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|
AçãoГол дүр: BTS Жонгүг Төрөл:Хайр дурлал, адал явдалт Хэсэг:37