9.Урван тэрслэгч

345 31 1
                                    

Юнги хар шөнөөр хунтайжын өргөөнд ирлээ.

"Хунтайжаа байцаан шийтгэх газрын дарга ирлээ"

Хунтайж "За" гээд Юнгиг оруулахад хунтайж их л сэтгэл хангалуун байгаа бололтой царай нь гэрэлтчихсэн сэнтий дээрээ сууж байлаа

Юнги "Шөнө болж байхад ирсэнд уучилж хайрла" гээд бөхийлөө

Хунтайж "Зүгээр ээ, нойр хулжаад байсан юм та ирсэн нь болж"

Юнги "Хунтайж танаас гуйх зүйл байна" гээд суулаа

Хунтайж "За хэл хэл"

Юнги "Миний дүү Раюуныг Ханаяанаас явуулж өгөөч" гээд тэргүүнээ газар хүргэлээ

Хунтайжын царай өөрчлөгдөн "Яагаад? Үгүй ээ, би Раюуныг явуулахгүй"

Юнги "Хунтайжаа! Тэр хүүхэд одоо үхэж магадгүй болчихоод байна гуйя явуулж өгөөч"

Хунтайж "Үхэж магадгүй гэнэ ээ? Ямар учраас яагаад?"

Юнги нэг гүнзгий амьсгаа аваад "Чамд хэлсэн нь дээр юм шиг байна. Би маргааш эцэг эхийг минь хөнөөсөн хүнийг алах болно. Тэр хүн их нэр нөлөө бүхий хүн учир албатууд нь Раюуныг миний дүү гэдгийг мэдвэл шууд л алах болно. Тиймээс өдий хүртэл Раюуныг миний дүү гэдгийг хүмүүсээс нуусан. Тэр хүнийг алсаныхаа дараа би эхнэртэйгээ хамт зугтаж эсвэл үхэж магадгүй тийм болохоор хунтайж та дүүг минь явуулж өгөх хэрэгтэй байна ичих ч үгүй дүүгийнхаа амийг гуйж байгаад өршөөгөөрэй"

Хунтайж "Та чинь юу яриад байгаа юм? Яаж тэгж болдог юм ахаа... би Раюунтай ураг барилдана хунтайжын эхнэрийг хэн ч ямар ч том цолтой хүн байсан хөнөөж чадахгүй"

Юнги гайхсан байртай "Ураг барилдах аа? Раюунтай юу? Хунтайж таны ухаан зүгээр үү? Яаж миний дүүг... яаж тэр мунхаг хүүхдийг өөрийн гэргий болгоно гэж боддог байна аа яасан ч болохгүй! Би Раюуныг таны эхнэр болохыг зөвшөөрч чадахгүй ялангуяа та Раюуныг миний дүү гэж мэддэг учраас бүр ч болохгүй"

Хунтайж "Ахаа та надаас юу нуугаад байгаа юм? Та ийм хүн биш! Нэг зүйл хэлэхэд би Раюунд үнэхээр их хайртай яасан ч түүнийг үхүүлэхгүй"

Юнги "Таны эцэг хаан бол манай гэр бүлийн дайсан! Гэтэл дайсныхаа хүүтэй дүүгээ гэрлүүлнэ гэдэг байж болох уу? Өдий хүртэл ах гэж хүндэлж хайрлаж явсанд гүнээ талархал илэрхийлье гэхдээ би яагаад ч зөвшөөрөхгүй" гээд хунтайжид бөхийгөөд гарлаа
___________

Үүр цайх дөхөхөд Мин ахайтан Юнги 2 өөрсдийгөө бэлдэцгээлээ. Тэд хоёул цэрэг шиг хувцаслан замаараа Раюун болон хунтайжийн өргөөний үүдэнд захиа үлдээгээд хааны өргөөрүү зүглэлээ

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now