Имбёл Раюун 2 ордноос гарч шөнийн нийслэлд орж ирлээ. Энд тэндгүй дэнлүү ассан байх ба хөл хөдөлгөөн ихтэй байв
Имбёл "Авхай хүмүүс намайг шивэгчин гээд мэдчихгүй байгаа?"
Раюун "Зүгээр ээ чи мэдэгдэхгүй байна"
Имбёл "Гэхдээ би айгаад байна аа"
Раюун "Өөрийгөө дорд үзэхээ боль, одоо хоёулаа хаашаа явах уу? Чамд очихыг хүсдэг газар байна уу?"
Имбёл "Байгаа эмсийн хүрээлэн"
Раюун "Яагаад тийшээ гэж?"
Имбёл "Тэнд миний сэтгэлтэй хүн байнга байж байдаг гэсэн ийм төрхтэй ганцхан удаа уулзаж үзмээр байна"
Раюун "За тэгвэл тэгье даа" гээд алдартай эмсийн хүрээлэнрүү явав
Явсаар эмсийн хүрээлэн дотор ороход шууд л хөгжим эгшиглэн дууч эмс бүжнэ. Раюун Имбёл 2 бие биенээ сугадсаар орлоо. Модон ширээ сандалтай ширээ болгонд эхэнх нь залуучууд хажуудаа охид эмс суулгасан харагдага. Тэр 2 нэг ширээнд суугаад яах тухайгаа ярилцана. Имбёл одоо ч өөрийгөө мэдэгдчихвий гэсэн айдастай л байсаар...
Имбёл "Авхай би бие засчихаад ирье" гээд босон нэг тийш явлаа.
Бие засах газар хайж явж байхдаа хэсэг согтуу залуустай таарчих нь тэр
Цэвэрхэн хувцалсан хэрнээ сархад үнэртүүлсэн бусдаасаа арай намхан эр "Энэ чинь харин сайхан амьтан байна, бүсгүй чамайг хэн гэдэг юм?" Гээд Имбёлруу дөхнө. Имбёл ч айсандаа хойш ухарлаа
"Ах нартайгаа хамт явах уу?" Гээд Имбёлын гарнаас татна
Имбёл "Н.н.намайг т.тавьна уу"
"За зүгээр дээ хамт жоохон ярилцаж сууя л даа"
Имбёл айж байсан ч зориг гаргаад "Хүсэхгүй байна" гэв
"Бид чамайг яах ч үгүй дээ, хамт явъя язгууртан айлын охин байж яасан ч ичимхий юм бэ дээ" гээд Имбёлыг оролдож эхэллээ
Имбёл "Болиоч гуйя боль!"
"Хөөе! Наад бүсгүйгээ тайван орхи!!" Гээд нэг хүн Имбёлыг тэднээс салган ардаа орууллаа
"Чи хэн юм!" Гээд нөгөө залуу хэлэхэд
"Намайг танихгүй байгаа хэрэг үү?" Гээд өмсөж байсан сүрлэн малгайгаа дээшлүүллээ
Залуус гайхацгаан "Ким Согжин ноён уу?" Гэхэд Имбёл шууд л царай руу нь харлаа...
Үнэхээр л Ким Согжин ноён байх агаад өмссөн зүүсэн нь өмнө нь огт өмсөж байгаагүй доод зиндааны ханбуг харагдана.

YOU ARE READING
/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|
AçãoГол дүр: BTS Жонгүг Төрөл:Хайр дурлал, адал явдалт Хэсэг:37