17. Жиминий чигчий хуруу

312 26 0
                                    

Раюун энэ мөчөөс эхлэн Ким сайдын охин учир хэрхэвч урван тэрслэгчийн дүү гэдгээ мэдэгдэж болохгүй. Иймд тэрээр Ким сайдын гэр бүлийнхэнтэй уулзахаар хаан болон Имбёлтай хамт Ким сайдын гэр лүү зочилох гэж байгаа нь энэ.

Жонгүг "Сандарч байна уу?"

Раюун "Тийм ээ, яг үхэх нь" гээд гүнзгий амьсгаа авна.

Энэ дунд хэцүү байгаа нь Имбёл л байх шиг. Согжин нoёны хэлсэнээр Раюун одоо дүү нь болчихлоо шүү дээ. Сайнаар бодоход сард хоёр эсвэл гурван удаа тааралдана. Муугаар бодоход өдөр болгон!

Ким сайдын гэрийн гадаа ирэхэд Имбёл "Авхай би гадаа байж байж болох уу?" Гэв.

Раюун түүн рүү хараад "Яагаад? Хамт оръё л доо"

Жонгүг ч мөн санал нийлсээр "Тийм шүү Имбёлаа нэрэлхэх хэрэггүй ор"

Имбёл доошоо харсаар "За" гээд дотогш орлоо.

Ордонг арай гүйцэхгүй ч их л тансаг өргөө байлаа. Том гэж жигтэйхэн.

Тэхён "Ирчихэв үү? Ааваа, Хаан Раюун хоёр ирлээ"

Жонгүг эргэн тойрноо хараад "Ах нар хаачсан юм?"

Тэхён "Одоо ирж байгаа Раюуныг ирнэ гээд ойрхон зах руу явсан"

Жонгүг "Аан за"

Раюун юу ч дуугаралгүй байсан хэвээр л, нэг зүйлд анхаарал нь сарниад байгаа бололтой Жонгүг Тэхён хоёрыг хэд хэд дуудах нь сонссонгүй.

Жонгүг "Раюунаа? Хөөе" гээд бага зэрэг нудрана.

Раюун цочин "Айн? Яасан бэ хаантаан?"

Тэхён "Юу бодоод ахынхаа хэлж байгааг ч тоохгүй байгаа юм!" Гээд тоглоомоор зэмлэлээ.

Раюун үсээ оролдон "А.аан нөгөө сандраад л тэр.."

Ким сайд "Өө хаантан Раюуны хамт ирээ юу?" Гээд хаанд хүндлэл үзүүлэн мөргөлөө.

Раюун бүр ч их сандарч босон мэндэллээ.

Ким сайд "Одооноос нэг гэр бүл болох байж тайван бай" гэсээр инээн гараа ардаа ачна.

Раюун "За сайд аа"

Тэхён хоолойгоо засаад "Раюунаа ааваа гэж дууд" гэлээ.

Раюун "А.аан за"

Ким сайд "Дасах хэрэгтэй шүү дээ, шууд тулгаж болохгүй" гээд ширээнд суув.

Маш том баярын ширээ зассан байх ба янз бүрийн хоол, амттан, уух зүйлс , жимс зэрэг байлаа. Удалгүй Намжүүн Согжин 2 ч орж ирэн илүү дуу хууртай болоод ирэв.

/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|Where stories live. Discover now