БНСУ 1998 оны 2-р сарын 6Эмч "Баяр хүргэе 2хил 900гр хөөрхөн охинтой боллоо" гэсээр дөнгөж төрсөн баяцхан охиныг ээжид нь өглөө
Ээж нь "Баяцхан сахиусан тэнгэр минь" гэсээр баяцхан үрээ үнэрлэнэ
Төрөөд 5 минут ч болоогүй тул эхийн бие их сульдсан байлаа. Тэгсэн ч энхрий бяцхан охиноо харахад л сэргэх мэт санагдана
"Хөгшөөн" гэсээр нэгэн эр яарсан байртай орж ирээд саяхан амаржсан эхнэрээ хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулан зогсоно
Ээж нь "Ханиа бидний охин Кан Хаюун..."
БНСУ 2020 он
Эзгүй газарт модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт газарт галзуу юм шиг л зугтаан гүйх Кан Хаюун! Түүний араас хэн, яах гэж хөөж байгаа нь тодорхой бус. Хэрвээ ингээд үхчихвэл гэсэн айдас Хаюунд зурвас хийн орж ирлээ. Гэвч хөөж байгаа хүмүүс чухам хэн бэ? Түүнд өс санаж заналхийлэх дайсан үгүй атал яагаад?
"Зогсооч!!!"
Хаюун "Новш гэж яадаг нойтон хамуунууд вэ!"
Модон дундуур сүлжилдэн гүйж нохой шиг ардаас дагах залуусаас мултархын тулд байдаг чадлаараа л хурдан гүйнэ. Гүйх замд нэгэн хонгил байх ба харанхуйд дотор нь юу ч харагдахгүй тул дотогшоо орон амьсгаагаа даран нуугдлаа
Азаар залуус хонгилыг анзааралгүй зөрөн гүйх нь тэр. Хаюун хэсэг тайвшраад хонгилыг гүйлгэн харахад тас харанхуй боловч гүнд нь жижиг оч гялалзана. Түүнд татагдан хогил руу орон оч гялалзсан хэсэг рүү улам ойртоно
Тэнгэр бүрхэж цахилгаан цахилан аадар бороо цутгаж эхлэхэд Хаюун хогилд гялалзах очыг сонирхон зогсоно. Гэтэл хаанаас ч юм ус оргилон гарч ирэх агаад хонгилыг тэр чигт нь бүрхэн гарах гэж оролдсон ч хөл нь хөдөлж өгсөнгүй ус биеийг нь бүрэн бүрхэхэд амьсгал нь боогдоогүй хэдий ч ухаан алдсан байлаа
Яг л далайн гүнд живж байгаа мэт доошлоно. Гэвч Хаюун амьсгалж тэр ч бүү хэл дусал ус ч залгисангүй...
_____________Чусон улс 1435 он
"Раюун авхай" гэсээр Хаюуныг ухаангүй байдалтай байхад нь хэн нэгэн дуудахад сэргэн шууд эргэн тойрноо харж эхэллээ
Маш том далай бүхэлдэй ой модоор дүүрсэн үзэмж төгс газар байлаа. Эхэндээ зүүдлээд байна уу ч гэж бодон өөрийгөө чимхэж үзлээ
Хаюун "Зүүд биш л байна даа"
"Авхай"
Хаюун "Авхай? Би юу? Та ингэхэд хэн бэ? Би хаана байгаа юм?"
![](https://img.wattpad.com/cover/221853516-288-k350844.jpg)
YOU ARE READING
/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|
AcciónГол дүр: BTS Жонгүг Төрөл:Хайр дурлал, адал явдалт Хэсэг:37