Хусог "Хаантаан цэргүүд ойгоос бар олсон байна"Жонгүг "Сайн байна Жимин ахын байгаа газарлуу аваад яв"
Намжүүн "Хаантаан сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш учир тайвшираад сайн тунгаана уу"
Жонгүг гараа атган "Хааны хатан руу сум харвана гэдэг байж болох хэрэг үү! Энэ бол урван тэрслэлт"
Тэхён "Хатан хаана байгаа юм?"
Жонгүг "Имбёл Жин ах 2той хамт ордон руу явсан одоо бараг отчын өргөөнд байгаа байх . Ямартай ч тэр ардыг хэлсэн ёсоор араатны хоол болгоно. Хэрэв гэмээ ухаарч ам нээвэл ялыг багасгах болно"
Намжүүн "Өөрөө мэд дээ хаантаан би үг хэлээд нэмэр алга" гэсээр санаа алдав.
____________Раюун "Ахаа Имбёл зүгээр болно тийм биздээ?"
Жин Имбёлыг гарнаас атгаад "Мэдээж одоо сэргэхийг нь л хүлээх хэрэгтэй байна"
Раюун "Бага хатныг яасан ч уучлахгүй дээ" гэсээр нуруугаа барьна.
Жин Имбёл руу харсан чигтээ "Бага хатан гэж яаж мэдэж байгаа юм? Буруу ойлтголт ч байж болно"
Раюун "Бага хатан надад анхнаасаа дуртай байгаагүй анх ханз зааж байхдаа арван мянган удаа хуулж бич гэсэн дараа нь хааны төрсөн өдрөөр миний зурсан зураг дээр сараачсан одоо намайг алах гэж байна" хэмээгээд доош харна.
Жиний харц тогтохгүй "Яагаад одоо болтол хэнд ч хэлээгүй юм бэ! Цаашлаад ноцтой аюул ч тулгарч мэдэхээр байхад"
Раюун "Баталгаатай болгох гээд, хүн гүжирдсэн бол яана гээд л тэр"
Жин "Бага хатныг хаанд хэлэх нь зүйтэй яаж танд тэгж хандаж чадаж байна аа?"
Раюун "Одоохондоо хэлээд хэрэггүй байх аа хаантныг зовоохыг хүсэхгүй байна аа, эхлээд өөрөө учрыг нь олох гэж үзнэ ээ болохгүй бол хаанаас тусламж хүснэ, одоохондоо хэрэггүй байх"
Жин хүнд амьсгаа аваад "Ойлголоо... тэгвэл би амаа хамхиад л байж байя, хэрэг гарвал заавал надад хэлээрэй хатантаан"
Раюун "За ахаа" гэснээ хачин царайлан ёолоод эхлэв.
Жин босч ирэн сандраад "Яасан бэ? Хатантаан зүгээр үү?"
Раюун "Ахаа... гэдэс өвдөөд байна!!" Гээд гэдсээ тэвэрсээр доошоо суув.
Жин Раюуныг түшээд "Гадаа хүн байна уу? Отчыг дууд!" Гэлээ.
YOU ARE READING
/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|
ActionГол дүр: BTS Жонгүг Төрөл:Хайр дурлал, адал явдалт Хэсэг:37