Удахгүй хурим болох тул Раюуныг шалгахаар ордны шивэгчид угаалгын өргөөнд цугларчээ."Авхай хувцасаа тайлна уу"
Раюун том харснаа "Юу? Үгүй ээ би тайлахгүй" гээд биеэ дарлаа.
"Бидний ажил тул хувцасаа тайлахгүй бол авхай таныг хааны эхнэр болоход тохирохгүй гэж үзнэ"
Раюун "Ер нь яг юу-"
Хатан эх "Хувцасаа тайл!" Гэсээр гэнэтхэн орж ирлээ.
Бүгд хатан эхэд мөргөж амрыг эрнэ.
Раюун "Хатан эхийн амгаланг айлтгая" бөхийнө.
Хатан эх санаа алдан "Хаан яагаад чамтай ураг барилдана гэж зөрүүдлээд байгааг мэдэхгүй ч нэгэнт тэр шийдсэн тул биеэ шалгуул эс бөгөөс ордноос явж болно" гэсээр их л ширүүн хэллээ.
Раюун сандарч "З.за хатан эхээ" гэсээр хувцасаа тайлж ядлаа.
Хатан эх залхсан шинжтэй "Алив хурдан хувцасыг нь тайлаатах даа" гэхэд шивэгчид Раюуны хувцасыг хормын төдийд л тайлчихав.
Раюун нүдээ тас анин биеэ шалгуулж дуусахад нэг шивэгчин хатан эхийн чихэнд юм шивнэхэд түүний харц ширүүсч "Хааныг яг одоо дууд!" Гэлээ.
Раюун ямар нэгэн зүйл буруугаар эргэснийг ойлголоо. Хаан ирнэ гэсэн болохоор бушуухан нимгэн ханбугаа өмсөв.
Удалгүй хаан орж ирлээ.
Жонгүг "Юу болсон?"
Хатан эх "Хааны амгаланг эрье" гэж бөхийгөөд "Таны хуримлах гэж буй энэ авхай шалгуурт уналаа"
Жонгүгийн нүд нь томорч "Юу нь сэтгэлд тань нийцсэнгүйв?"
Хатан эх "Хаанд хэлж өг бүр дур гутчихлаа" гэсээр гүнзгий амьсгаа авна.
Раюун доошоо харсан чигтэй л байлаа.
Шивэгчин "Хааны эхнэр болох бүсгүй ариун байх ёстой гэтэл Раюун авхай бузартсан байна" гэлээ.
Раюун тэдэн рүү хараад "Тийм байх ёстой байдаг юм уу?" Гэв.
Хатан эх чигтэйхэн хөхрөөд "Ха инээд хүрчихлээ, энгийн ёс ч мэдэхгүй ямартай ч хаан таньд тохирохгүй"
Раюун "Хаантаан юм хэлэхгүй юм уу? Та өөрөө тайлбарла"
Хатан эхийн дуу өндөрсөн "Юу гэнэ вэ?-"
Жонгүг инээгээд "Ээжээ тайвшираа"
Хатан эх "Үгүй ээ та яаж инээж чадаж байна аа? Эхнэр болох хүн тань аль хэдийн биеэ бузарласан байна"
YOU ARE READING
/Дууссан/ The Sun: Queen from the future |JJK|
ActionГол дүр: BTS Жонгүг Төрөл:Хайр дурлал, адал явдалт Хэсэг:37