Тэр хоёртой сайхан цайлчхаад аяга угаахаас гялс хан мултран өрөө рүүгээ гүйв. Аав ч одоо багтрах гэж байгаа байх даа.
Манай аав аяга угаах, ер нь л юм угаахад их дургүй. Хааяа даа би угаана, заримдаа хайч чулуу давуудах гэх мэт тоглоом тоглож хожигдсон нь угаана.
Ер нь би л хожигддог доо. Харин нөгөө ах аяга угаах дуртай үгүйг мэдэхгүй байна.
За тэр ч яахав гялс хичээл номоо хийгээд унтаж амрах минь.
Эрт унтвал эрт босно. Эрт босвол хурдан сургууль дээрээ очно. Эрт очвол Чан-ыгаа харна.
Ямар нэгэн зүйл бодолгүй даалгавраа хийвэл яг л 1цаг 30 минут болдог. Яг бодсоноор минь 8 цаг гэж хийж эхлээд 9:30 гэж дуусав.
Манай хоёр том өрөөнд баахан шуугилдаад л байна. Хэзээ манай гэр ийм сайхан дуу хөөр, баяр баясалтай байсныг санахгүй байна.
Хэдий бид хоёр аз жаргалтай байдаг ч оройн цагаар хоёул өрөө өрөөндөө орчихдог учраас гэр их чимээ аниргүй болчихдог. Ийм чимээ аниртай байх ёстой гоё байна аа.
Энэ хоёрыг жоохон сонсож байгаад ороо засаад унтахаар хэвтэв.
Орон дээр хэвтэх тэр мэдрэмж үнэхээр гоё. Үнэнийг хэлэхэд Чанёолыг харахаас ч гоё.
Би дуу сонсохгүй л бол унтаж чаддаггүй учраас BTS хамтлагийн Spring day хэмээх дууг тавиад sleep timer дээр нь 5minuts гэх сонголтон дээр нь дарчхаад нүдээ анив.
Санаж байна.
Санаж байна.
Ингэж хэлэх төдийд л чамайг санана.
Тэдгээр зургуудыг үзэх төдийд л чамайг санана.
Тэр их амлалт өгсөн бидний цаг хугацаанд би итгэсэн.
Одоо царайг чинь харах ч хэцүү болж бидэнд.Энэ дуу хэтэрхий гунигтай үгтэй ч гэсэн аялгуу нь хамгаас сайхан. Яг л унтах үедээ сонсож болох бүүвэйн дуу шиг.
Чихэн дээр ямар нэгэн юм дуугарах шиг болохоор нь арай ядан нүдээ нээгээд харвал нөгөө ах чинь түмпэн, шанага барьчихсан зогсож байв. Би ч гайхасхийгээд
Би: Хөөе ахаа наадахаараа яах гэж байгаа юм?
Инёб ах: Яах юу байх вэ дээ. Чамайг сэрээх гэж байна. Сэрүүлэг чинь ядаргаатай дуугараад байхад сэрэхгүй байсан болохоор чинь.
Би: Та чинь ямар солиотой юм бэ? Хурдан өрөөнөөс гар аа.
Ёоо түмпэн, шанага нүдэж хүн сэрээгээд байх даа яах вэ дээ. Мангар ах вэ.
Цаг харвал 7:20 болж байв. Ёоо би яагаад ийм их унтчихсан юм болоо. Хурдан босож хувцас хунараа өмсье.
Хувцаслаж дуусчхаад гарвал нөгөө хоёр чинь өглөөний цайгаа ууж байв. Аав намайг харчхаад өглөөний цайгаа уу гээд дуудахаар нь "Аав би хоцорлоо, Орой уулзъя баяртай. Хайртай шүү."
Би жоохон нялуун байж магадгүй л дээ. Гэхдээ миний амны уншлага мэт байнга хэлдэг үг бол "Хайртай шүү. ". Би аавыгаа алдсаныхаа дараа хайртайгаа ухаарах бус байгаа дээр нь хайрлахыг эрмэлздэг.
Хурдан хурдан алхлан автобусны буудал дээр очвол ашгүй автобус хөдлөөгүй байв. Гялс очоод суувал дотор нь миний хамгаас хайрт Чан-ы зогсож байв.
Би хурдхан хажууд нь очоод зогсвол намайг харсан бололтой чихэндээ зүүж байсан airpod- оо аваад
Чанёол: Хөөх чи энэ автобусаар явдаг хэрэг үү?
Би: Тийм ээ. Харин чи?
Чанёол: Үгүй ээ. Анх удаа. Өмнө нь дандаа ааваар хүргүүлчихдэг байсан юм. Харин өнөөдөр аав гэртээ амарна гээд. Ганц өдөр ч болтугай ээжтэй хоёулханаа жаргалтай байг гэж бодоод. Тэгээд л
Би: Аан. Мундаг хүү байх нь ээ. Ноён, хатагтай Пак ч үнэхээр азтай юм аа.
Чанёол: Юу гэж дээ. Би л азтай. Тийм мундаг эцэг эхтэй.
Би: За тийм ч юм уу.
Чанёол: Тийм ээ. Нээрээ нөгөө миний чамд ярьсан ах байна даа.
Би: За
Чанёол: Найз охинтой юм байна лээ. Их царайлаг, гоё биетэй давгүй эмэгтэй байна лээ.
Би: Чамд эвгүй санагдсан уу?
Чанёол: Үгүй ээ. Харин ч зүгээр гоё санагдсан.
Би: Яагаад?
Чанёол: Би хэрвээ эрт мэдээгүй байсан бол тэр ахын ардаас гүйгээд л онигоо болох байсан бас бид хоёр үнэхээр тохирохгүй тийм болохоор тохирох хүнтэй нь харах үнэхээр гоё байсаан. Ер нь би тэр ахад хайргүй зүгээр л шохоорхол байсан байх.
Би: Мм тийм байх нь. Хэрвээ за юу чамд хэн нэгэн эрэгтэй үерхэх санал ч юм уу эсвэл сайн болсноо хэлвэл чи хүлээж авах уу?
Чанёол: Мэдээж. Яагаад болохгүй гэж. Царайлаг, гоё биётэй бол бүүр шууд зөвшөөрнө.
YOU ARE READING
LOVE STORY/BXB ✅/
FanfictionХайранд нас/хүйс/арьс,өнгө/баян/ядуу байх хэнд ч хамаагүй хоёр биес өөрсдөдөө тохирон аз жаргалыг бүтээх нь л чухал. BY ALPYY__