~5~

192 26 28
                                    

Энэ Чанёол хүнийг яаж догдлуулахаа сайн мэдэх юм аа.

Гэхдээ эртхэн гуйхгүй бол мань хүн өөр хүнд зөвшөөрөөд яваад өгөх нь ээ.

Муу муухай Чанёол гэхгүй юу.

Бид хоёр автобусанд тэр харилцан ярианаас өөр юм ярилгүй буугаад сургуулийн зүг гэдэн годон.

Хайрт сайхан сургууль минь ахх.

Зарим хүүхдүүд сургууль гэхээр л ярвайгаад сонин сонин болоод байдаг бол би харин ч эсэргээрэй. Хичнээн өвдсөн ч үхэх өвчин биш бол сургууль гэх эмийн сан руугаа ирнэ шүү дээ.

Яагаад эмийн сан бэ гэж үү? Эмийн сан барилгатай байдаг уу? Байдаг. Дотроо эмтэй байдаг уу? Байдаг. Эмийн сангийн зарим эм чихэрлэг харин миний эм бол тэр чигээрээ чихэр л гэсэн үг. Нэг ялгаатай зүйл нь эмийн сангийн эмийг амталдаг бол миний хэрэглэдэг эм бол үргэлж харах зориулалттай. Тэр эм нь Чанёол. Харин эмийн санч маань миний зүрх сэтгэл.

Миний энэ бодлыг ганцхан би л сонсож бас мэдэрч болдог нь тун сайхан. Хэрвээ өөр хүн сонсож чаддаг байсан бол ээ нүдний булай хаха.

Сургуулийн хаалганы өмнө ирвэл миний муу Кай урдаас сонин сонин харсаар ирж байвал цаана нь Сэүн аз жаргалтайгаар инээмсэглэн урдаас алхаж байв.

Кай: Ямар их уддаг юм? Чамайг ирэхгүй бол хичээлээ тасалдаг юм бил үү гэж бодож байлаа.

Сэүн: Харин тийн. Гэхдээ чи ч хичээлээ таслаад байхаар төрлийн хүн биш болохоор гараад ирлээ. Гэхдээ Чанёол та хоёр яагаад хамт явж байгаа юм.

Би: Өө тэгээд л автобусанд таараад л. Нэг тиймэрхүү~

Чанёол: За дөрвүүлээ анги руугаа гялс явах уу? Тэгэхгүй бол ч хичээлээсээ хоцрох нь гээд гүйгээд явчихав. 

Чанёолыг явсны дараа Кай явсан зүг рүү нь нэг л янзгүй харснаа

Кай: Яасан энийг найрахаар шийдээ юу?

Би: За даа бараг л...

Сэүн: Ямар найруулдаг кофе биш дээ. Гэхдээ Бэк зөв миний найз. Жинхэнэ эр хүн. Найз нь чамд хайртай шүү. Кисс

Кай: Бас нэг gay. Би лав даг хичээл рүүгээ явлаа. Та хоёр наанаа найзална уу, хайрлалцана уу өөрсдөө мэд гээд бас л яваад өгчихөв.

Сэүн: Тэгвэл хоёулаа хайрлалцах уу даа хө?

Би: Солиор би ч гэсэн явлаа гэчихээд явбал хойноос Сэүний "Хөөе, Хүлээ л дээ" гэх нь сонсогдоно.

Би ийм сайхан хоёр найзтай даа хязгааргүй их баярладаг. Надад хал нь гаднаа хайр нь дотроо Кай байна, эерэг сэтгэлгээний хүчтэй Сэүн маань байна. Тийм байхад надад өөр найз хэрэгтэй гэж үү? Үгүй хэрэггүй.

Эхний цаг дээрээ 6 минут хоцроод орвол Солонгос хэлний багш " Чамайг нэг л удаа өршөөе" хэмээгээд намайг суудалдаа суухыг хэлэв.

Би өмнө нь хичээл дээр хичээлээ л хийдэг төрлийн хүүхэд байсан бол Чанёолд сайн болсноос хойш хичээлийн цагийн 50%-ийг хичээлээ хийхэд зарцуулж нөгөө 50%-ийг нь Чанёолыгоо харахад зарцуулж байна даа...

Чанёол хичээлээ их төвлөрч хийдэг. Мөн хичээл хийхдээ гаргадаг нүүрний хувирлууд нь үнэхээр янзын.

Хичээлээ ойлгохгүй ярвайж байгаа царай, эргэлзэхээрээ чихээ илэх хөөрхөн зуршил, ойлгохгүй байгаа зүйлсээ ойлгочхоод эгдүүтэй нь аргагүй инээмсэглэхээр нь гардаг нэг талын хацрын хонхорхой гээд л бүгд эгдүүтэй. ^^


_______________________________
bi c gsn crushtai bolmor bnnn 🥺

LOVE STORY/BXB ✅/Where stories live. Discover now