~13~

157 26 39
                                    

За байж бай даа. Би сая яг юу сонсчхов оо...

Үерхлийн эхний өдөр өө. Би өчигдөр уугаад Чанёолд үерхэх санал тавьчихсан юм болов уу? Үгүй л баймаар юм.

Үгүй дээ, үгүй, үгүй...

Яг яалаа.

Х: Хөөе шинэ ажилтан ажлаа хийгээч.

Би: Аан за. Ойлголоо.

За юу ч байсан одоо ийм юм бодохоо больё. Ажил дууссаны дараа л больё.

Би чинь өмнө нь ийм ажил үнэхээр амархан гэж боддог байсан ч үнэндээ тийм ч амархан биш юм байна.

Үйлчлүүлэгч нар нь ийм ч байна, тийм ч байна гээд л. Зарим нэгэн ааштай авгай нар орж ирснээ хүний нүдэн дээр муулаад л. Гэхдээ энэ кофе шоп үйлчлүүлэгч олон юм аа. Бас кофе нь ч амттай. Ёстой гоё.

Би чинь нөгөө Чанёолын хэлсэн үгийг бодоод хэд хэдэн удаа намайг сургаж байгаа эгчдээ загнуулсан шүү дээ хөөрхий.

Тэр эгч " Ууг нь давгүй царайтай юм, даана ч их юм бодох юм даа. Ийм их юм бодож байгаад энэ хөөрхөн жоохон хүүхдийн царайгаа хөгшин хүнийх шиг болгочхов. " гэсэн шүү дээ.

Миний эхний өдөр болохоор үлдсэн юмнуудаа эмхлээд яваарай гээд эгч ах нар маань яваад өгчихөв. Чанёолыг энэ тэрүүгээр хайгаад харвал хүний урманд бие  нь байтугай сүүдэр нь ч харагддаггүй шүү.
Тэгээд л за за надаар тоглосон юм байлгүй гэж бодоод гялс юмаа цэвэрлэе гэж бодов.

Намайг ажлаас гарах гээд явж байтал нэг том гар гарнаас хөтлөөд авдаг юм даа. Гарын хуруунуудаас нь эхлээд дээшээгээ гүйлгээд харвал нөгөө сүүдэр нь ч харагддаггүй хүн чинь зогсож байдаг юм даа.

Би ч гялс сандран гараа татаад авбал Чанёол инээмсэглэн зүүн гарандаа барьсан нэг ширхэг сарнай өгөв.

Би ч авах эсэхтэй жоохон эргэлзээд л зогсож байвал

Чанёол: Май энийг ав аа. Чамд авсан юм. Би хэлсэн дээ өнөөдөр эхний өдөр гэж. Тийм болохоор нэг ширхэг сарнай чамд авсан юм гэхээр нь яагаад ч юм сэтгэл хөдлөөд нүднээс нулимс гарах гээд байв.

Би ч нулимсаа яг гарахын даваан дээр лаг цааш нь залгичхаад нөгөө сарнайг нь аваад үнэртлээ.

Чанёол: Одоо надад гараа өг.

Би: Айн би юу?

Чанёол: Тэгээд энд чамаас өөр хүн байгаа хэрэг үү? Эсвэл би тэнд явж байгаа нэг залуугийн гараас хөтөлчих юм уу?

Би: Өө яах юм, яах юм. Миний гарыг хөтөл.

Чанёол: Тийм байлгүй дээ.

Би чинь ичиж мичээд сонин царайлчихсан явбал манай хүн чинь бүүр инээмсэглэчихсэн гараа саваад л яваад байв. Хэтэрхий хүүхэд шиг хөөрхөн золиг шүү.

Бид хоёр манай гэр хүртэл алхав. Үнэндээ ганцаараа алхахаар цаг хугацаа, зам ч тэр хорогддоггүй юм. Тэгтэл Чанёолтой алхсан чинь цаг хугацаа, зам нар яг л тэнгэр дээгүүр дүүлэн нисэх нүүдлийн шувууд шиг хурдан явав.

Манай гэрийн хажууханд ирээд

Чанёол: Ууг нь чамтай анхны өдрөө их юм ярьж явахыг хүссэн юм. Тэгтэл чи бүүр ганц ч үг ган хийсэнгүй шүү. Надаас зөндөө ичсэн бололтой. Сайхан амраарай. Хоёулаа маргааш уулзъя. Одоо ор доо.

Би: Ю-Юу за тэгвэл би ингээд орлоо шүү. Баяртай. Сайхан амраарай гээд байр луугаа оров. Хойшоогоо эргээд харвал Чанёол гэрээ байдаг зүг рүү явж байв.

Арай би өнөөдөр зүүдлээд байгаа юм болов уу гэж бодоод хацраа чимхвэл нилээн өвдөлт мэдрэгдэв. Тэгэхээр Чанёол надаар тоглож байж болох юм. За мэдэхгүй ээ. Их юм бодмооргүй байна.

Гэрлүү ороход зочны өрөөний буйдан дээр Аав, түмцэн шанага ах хоёр сууж байхаар нь хүн айж нохой гасалмаар чанга дуугаар БИ ЧАНЁОЛТОЙ ҮЕРХЭЖ БАЙГАА гэж хашгирав. Аав яг л сонссон зүйлдээ итгэхгүй байгаа юм шиг болсноо

Аав: Мундаг миний хүү. Жинхэнэ эр хүн.

Түмцэн шанага ах: Чанёол гэж хэн юм?

Би: Миний хайрт тийм ээ. Гэхдээ надад ус. Тэгэхгүй бол миний зүрх яг л хэдэн км тасралтгүй гүйгээд ирсэн юм шиг цохилж бмйна.

Аав: Ойлголоо миний хүү. Ойлголоо гээд нэг стаканд ус хийж өгөөд намайг буйдан дээр суулгаснаа

Аав: Миний хүү тэгээд хэзээ хүргэнийг минь танилцуулах гэж байна даа?

Би: Аав аа дөнгөж өнөөдөр л үерхэж байгаа шүү дээ. Та ёстой мангар аа.

_______________________________
bi ta nart ayqu blai ym helhu? haha

Ingsen bhquyu bi ingeed ocigdr neg tnidag ahaasaa "Agaa ta hrwe gay bsn bol tnid yg ymr mdremj torh bsn bol? Ta hairtai hvnee haraad ter hvnese yg yu mderdgi? Ergte huuhdud ta nr coloot tsgaara yu hiidgi? Yrn ta nr yu bddgi?" geed neg iimrhu asuult asuusi tgsen mani hvn namaigaa uucihsn ymu? gej awdg ymdaa uff :>

Ghdee bi "Agaa ta ergte hvnig hairlj bn gd tsoldo, tgeed tnid yg ymr mdremj torh bol" gej bas asuusn l da.

Bi cn hoorhi uuh baitugai amsj c vzequ hvn ym bgamshtt :> Uug ni ta nrtaa ergte hvnii mdremjinn bgahan boltugai hesgiig unshuulh gsen huslese bolodd uucihsn bolcihsn bdag ymm, ghde zgeeree <3 ugaasa minii ug hvn n yg uucihsn ym shg kss❤️❤️

kiss bbys❤️

LOVE STORY/BXB ✅/Where stories live. Discover now