~10~

173 27 2
                                    

Чанёолтой ярилцахад сэтгэл санаа, бодол гээд л бүх зүйлс цэгцэрчихлээ.

Нэг нурмайсан амьтан сургуулиас гарч байсан бол одоо нүүр дүүрэн инээмсэглэлтэй гэр лүүгээ алхаж байна.

Чанёол надтай 30-аад минут юм ярилцаж байгаад аав, ээж хоёр нь хамт хооллох болчихоод дуудаад тэгээд л яваад өгчихсөн. Бас бид хоёр өдөр болгон хамт хооллохоор тохиролцсон.

Өмнө нь хэдий найз гэсэн нэртэй ангийн танилууд байсан бол одоо жинхэнэ найзууд болсон юм шиг санагдчихлаа. Өмнө нь Сэүн ,Чанёол хоёр л найзалдаг байсан юм. Харин би Сэүнээр , цугларалтаар шалтаглан хааяа нэг ярилцдаг болсон юм л даа.

Одоо ямар нэгэн зүйлсээр шалтаглаж юм дуугарах хэрэггүй боллоо.

Гэртээ орж ирвэл гэрт хүн байгаа шинж алга. Өрөөндөө ороод хувцсаа ч солилгүй хэзээ ч хэвтэхэд тухтай тэр л газартай хэвтээд нүдээ анив. Үнэндээ надад одоо энэ л хэрэгтэй байсан юм шиг.

Хэд хүртэл унтсанаа мэдэхгүй ч нүдээ нээгээд харвал аав миний хичээлийн ширээний ард суугаад намайг ширтэж байв.

Юу хэлэхээ мэдэхгүй байгаа юм шиг царай гаргачихаад

Аав: Аав нь сонссон. Миний хүүд хэцүү байна уу?

Би: Үгүй ээ. Явах хүн нь явж амьдрах хүн нь амьдрах л хэрэгтэй шүү дээ.

Аав: Битгий хатуу царайлаад бай л даа. Аав нь чамайг мэднэ шүү дээ. Алив аавдаа тэврүүлээд уйлмаар байвал уйл.

Энэ үг бас л надад хэрэгтэй байсан нэг зүйл шиг. Би тэсэлгүй аав руу очоод яг л намайг аргадахаар бий болсон юм шиг халуун дулаан энгэрт нь шигдээд хоёр нүднээсээ бараг 2 литр нулимс гаргасан байх.

Намайг тэвэрч байх явцдаа "Миний хүү зүгээр дээ, зүгээр" гэх 4 үгсийг байнга давтах аав минь.

Үргэлж ийм аавтай даа талархах юм.

Арай ядан тайвшраад ааваас холдоод инээмсэглэвэл

Аав: Миний хүү тайвшрав уу?

Би: Тийм ээ. Баярлалаа.

Аав: Аав нь зөвшөөрөлгүй чиний цүнхнээс нэг цаас унахаар нь харчихсан. Уучлаарай. Энэ мөнгө гээд надад 100000₩ өгөв.

Би: Наад мөнгөөр чинь яах юм ааваа?

Аав: Чанёолд 76 өдөр бэлэг авч өгнө гээ биздээ. Энэ эхний 10 өдрийн бэлгэнд чинь болчих байх аа. Дараа нь аав нь ахиад мөнгө өгье. Окэе. Амжилт хүү минь гээд гараад явчихав.

LOVE STORY/BXB ✅/Where stories live. Discover now