14

149 26 29
                                    

Миний Чанёолтой үерхсэн хоёр дох өдөр ийнхүү эхэлж байна үүүүүүү.

Өнөөдөр гэхдээ нар мар гарчихсан үнэн тас өдөр байна өө.

Усанд орчихоод хувцсаа өмсчхөөд өрөөнөөсөө гарвал аав, Инёб ах хоёр гадуур хувцсаа өмсчихсөн үүдэнд зогсож байв.

Би: Та хоёр хаачих гэж байгаа юм?

Аав: Өнөөдөр манай албаныхан гадуур гарахаар болсон юм. Харин миний хүү хаачих гээв?

Би: Би нээрээ таньд хэлээгүй бил үү? Би энд ойрхон цагийн ажилд орсон шд. Хичээлтэй үедээ 1,3,5 дахь өдөр оройн ээлжээр гараад амралтын өдрүүдэд бүтэн ажиллах. Цалин нь ёстой янзын. Бас тэнд Чанёол ажилдаг гэж байгаа.

Аав: Аан болж дээ. Ашгүй минь гэж миний мөнгө бага үрэгдэх нь.

Аавыг ингэж хэлсний дараа Инёб ах галзуу юм шиг инээгээд л байв. Ер нь энэ Инёб ах жоохон галзуу ч юм шиг үфф.

Би: Аав!

Аав: За за тоголсон юм. Явлаа шүү.

Инёб ах: За баяртай.

Би: Баяртай хоёроо.

Яг тухтай цай ундаа уугаад байж байсан чинь утас дуугарав. Над руу ер нь аав, Сэүн, Кай гурваас өөр хүн залгадаггүй учраас нэрийг нь харалгүй авсан чинь

Чанёолын хоолой гэнэт сонсогдоход нь цочоод утсаа унагаагаад сандарсандаа аман дахь хоолондоо хахаад арай ядан зүгээр болоод утсаа аваад яриаг нь сонсвол

Чанёол: Хонгор минь. Яагаад хариулахгүй байгаа юм бэ? Би гэрийн чинь гадаа ирчихсэн байна. Хурдан гараад ирээрэй.

Хүүшээ энэ ямар шийдчихсэн гар вэ?

Би чинь ууг нь энэ хүнийг чинь даруухан болохоор нь хайрласан шд. Тэгтэл ийм шийдчихсэн байна гэж ярьсан юм уу?

За ямар тэгээд эхний өдрөөсөө удаан хүлээлгээд байв гэж хурдан гутал мутлаа өмсөөд гэрээсээ гарав.

Юун нөгөө юм идэх. Хайран сайхан идэх юм маань.

Намайг гараад очвол жинхэнээсээ гадаа гараа халаасандаа хийчихсэн орцны урдаас харчихсан, хөлөөрөө газар малтаад зогсож байв.

Чанёол: Ёоо. Ингэж нэг юм гарч ирэх гэж. Алив гар аа. Хурдан явъя. Чи яаж найз залуугаа гадаа халуунд ингэж удаан байлгаж чаддаг байна аа.

Би: Хөөе чи галзуурчихсан хэрэг үү? Эсвэл халуураад байгаа юм уу?

Чанёол: Үгүй ээ. Зүв зүгээр.

Би: Чанёол аа. Чи өөрийгөө хүчилж байгаа бол битгий тэгэх үү. Надад сонин санагдаад байна. Энэ бүхэн хэтэрхий хурдан өрнөөд байна. Саяхан л би чамайг нууцаар хайрладаг тэнэг хөвгүүн байсан бол одоо чи миний найз залуу болчихсон зогсож байна. Бас Ина гийн үхлээс болоод чамд сэтгэлээ илчилсэн минь одоо ингээд хэн нэгний амьдралыг сүйрүүлэх алхам юм шиг санагдаад надад хэцүү байна...

Чанёол: Ууг нь чамд сонин бас хэцүү санагдуулахыг хүсээгүй шүү. Тэгэхээр байна ш дээ. Надад өмнө нь эрэгтэй хүүхэд сэтгэлээ илчилж байгаагүй байхгүй юу. Тэгээд яг ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байсан юм аа. Тэгээд надад сэтгэлээ илчилсэн тэр орой чинь баахан юм бодоод тэгээд л чамтай үерхчихье гэж шийдсэн юм. Ууг нь чамд таалагдана л гэж бодсон хэмээн их л эгдүүтэйн аргагүй хошуугаа унжуулаад ярих миний том залуу.

Чанёол: Тэгвэл чамд таалагдахгүй байгаа бол салчихъя өө...

Би: Хэн дургүй гэсэн юм. Алив гар аа . Ажлаасаа хоцорлоо.

Өмнө нь Чанёол шийдчихсэн нэгэн нь байсан бол одоо би тэр шийдчихсэн нэгэн нь болно.

LOVE STORY/BXB ✅/Where stories live. Discover now