~9~

174 28 1
                                    

Хүнд хичээлийн өдөр өнгөрлөө.

Сургуулиас гараад алхаж байтал утасны вибратор дуугарахаар нь харвал Ина гийн ээжийн дугаараас надад зурвас ирсэн байв. Нээгээд харвал "Мэдсэн л биз дээ. Маргааш ажил явдал нь болох учраас хичээлээ тараад ирээрэй. " гэх 10-аад үгтэй зурвасыг илгээжээ.

Муухай ч гэсэн Ина-гийн эцэг эх хүүхэддээ анхаарал тавьдаггүй муу эцэг эх байсан. Үнэхээр муу....

Миний нэрийг хэн нэгэн дуудахаар нь харвал бусад үед харахаар л сэтгэл санаа гоё болчихдог тэр нэгэн хөвгүүн зогсож байв. Одоо ч ялгаагүй.

Би Чанёолын зүг алхвал Чанёол ч мөн адил миний урдаас алхлан ирж байв.

Нэг алхам, хоёр алхам, гурван алхам...

Яг л алхаж байх даа би амьдарч байна гэдгээ мэдрэх мэт.

5 дахь алхалтан дээрээ зогсвол Чанёол ч мөн адил зогсож байгаа нь харагдана.

Намайг түрүүлж амнаасаа авиа гаргахгүйг мэдсэн юм шиг хоолойгоо засаад

Чанёол: Чи зүгээр үү? Ангид хэн нэгнийг нас барсан тухай Кай-д хэлж байхыг сонссон .

Би: Тийм ээ. Бараг л зүгээр...

Чанёол: Надтай ярилцмаар байна уу?

Би: Магадгүй, тийм.

Чанёол: Тэгвэл чи бид хоёрт хэн ч саад болохгүй тийм газар очиж ярилцъя.

Бид хоёр сургуулиас нилээн зайтай харагдах хүнгүй нэгэн саравчинд очин суув.

Энэ удаад түрүүлж би дуугарах ёстой юм шиг санагдаад өөрт тохиолдоод байгаа энэ мэдрэмжүүдээсээ заримыг нь дэлгэхийг хүснэ.

Би: Энэ нийгэм, энэ хүмүүс үнэхээр хогийн юм аа. Тийм биш гэж үү?

Чанёол: Тийм ээ. Үнэн.

Би: Яагаад хэн нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд тэр хүнийг аз жаргалтай амьдруулж чадахгүй байгаа юм бэ? Эцэг эх нь ч тэр гадны хүмүүс ч тэр. Өөрт хамааралгүй асуудалдаа хэт ороод, зүгээр л мөрөөрөө өөрсдийнхөө урдах зүйлс д анхаарлаа хандуулаад явж болохгүй гэж?

Чанёол: Зарим хүмүүс нь чиний хэлдгээр өөрсдийнхөө асуудалд л анхаарлаа хандуулдаг бол зарим нь бас л чиний хэлдэг шиг бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож тэр хүний зүрх сэтгэлийг сийчдэг шүү дээ. Энэ бол байгалийн жам юм уу даа.

Би: Намайг 13 настай байхад нэгэн кафед нэг эгч 2 найзтайгаа нэг зүйлс ярьж байсан юм. Би одоо тэр яриаг нь нэг их санадаггүй ч одоогийн нийгэм бохир заваан байна, нийгэм нь ийм байхад хүмүүс нь ийм байх нь аргагүй гэж хэлж, ярьж байгаад 20 гарсан нэг эгчид "Жоохон хүүхэд байж юун ч аймар том юм ярьдаг юм? Хичээлээ хийгээч энэ нийхээ оронд" гэж хэлүүлээд нүүр нь улайгаад гарч байж билээ. Гэхдээ бодоод байхад тэр нийгмийн талаар мэдэхгүй хэрнээ мэддэг юм шиг ярих тэр эгчийн зөв ч юм шиг. Тэр үед тэр 20 гарсан эгч зэмлэх биш энэ нь тийм ийм гээд хэлсэн бол магадгүй тэр эгч аан гээд л хүлээж авах байсан байх. Нуулгүй хэлэхэд ийм бохир нийгэмд амьдарч байхын оронд үхэхэд ч....

Чанёол: Энэ л бидний асуудал шүү дээ. Бүх л зүйлсийг үхэл хагацалтай зүйрлүүлдэг. Утсан чинээ улаан амиа хэтэрхий хямдхан болгочихдог. Нэг хүн хэлсэн байдаг дээ "Зүүний үзүүр дээр 1000 будаа асгахад азаар нэг тогтох нь хүний амиа" гэж. Тэгэхээр 1000ны нэг хувийн боломжоор энэ ертөнцөд бий болчихоод яагаад хайрладаггүй юм бол? Би чиний найзыг буруутгаагүй ч гэсэн хэн нэгэн нь тэнд ганцхан л өдөр амьдарчихъя хэмээн бурхнаас гуйж байхад өөрийн гараар утсан чинээ улаан амиа тасалж л байдаг... Ахиж битгий үхлийн талаар яриарай. Хэн нэгэн нь чамд хайртай болчихоод хайртай гэдгээ хэлж ч чадаагүй явчхад нь тэр хүүхдийн сэтгэл хичнээн их шархална гээч....

LOVE STORY/BXB ✅/Where stories live. Discover now