8

4.5K 390 38
                                    

Sugar daddy:
Би чамайг хуурчихлаа ㅠㅠ

Babyboi:
Юу?

Sugar daddy:
Би сая нэг эмэгтэйд дурлачихсан... Үнэхээрийн үзэсгэлэнтэй нэгэнд ㅋㅋㅋ

Babyboi:
Хараал ид, тоглоод байна уу? Надад ямар хамаатай юм!!! Бид ямар гэрлэсэн хосууд уу? Хуурчихлаа ч гэх шиг ㅎㅎ

Sugar daddy:
Чи уурлахгүй байна уу? Ирээдүйн нөхөр чинь өөр эмэгтэйд дурлачихлаа, тэнэг минь!

Babyboi:
Хэн миний нөхөр гэж? Битгий гариг андуураад байгаарай! Би хараал идсэн завгүй байна!

Sugar daddy:
Чи бага ч гэсэн хардах хэрэгтэй шдээ! Өөдгүй юм...

Саяны болсон зүйлс зүгээр л Тэхёны төсөөлөл байсан бөгөөд тэр яаж ч бодсон дөнгөж харсан эмэгтэйгээ барьж аваад үнсээд байхгүй нь лавтай. Түүнд дурласан гэх баталгаа байхгүй ч анх удаагаа эмэгтэй хүнд ойртож үзсэн тэрээр энэ бүхэн
таалагдаж байсан юм.

Тэд хоёул утас руугаа хэсэг ширтэсний эцэст Тэхён санаа алдан хойш суух бол Жонгүг бага зэрэг уурласан харагдана.

"За тэгэхээр залуу хатагтай минь, ажилдаа орвол яасан юм бэ дээ?"

"Би... тэгвэл ингээд явчих уу?"

Жонгүг орж ирсэн цагаасаа эхлээд нэг газраа хөдөлгөөнгүй зогссон болоод ч тэр үү, хамаг бие нь чилчихсэн байх аж.

[ Өөдгүй амьтан! Эмэгтэй хүн өндөр өсгийт дээр хоёр цаг шахам зогсож байхад суу гээд хэлчихэж чадахгүй байна уу! Муу мэдрэмжгүй хар төмс! ]

"Хаашаа явах гэж? Чи миний хажууд надтай хамт байх ёстой..."

Уг нь нарийн бичгийн өрөө үүднийх нь хажуу талд байдаг ч Тэхён түүнийг өөрөөсөө холдуулахыг хүссэнгүй. Зүгээр л үзэсгэлэнтэй нүд рүү нь ширтээд суумаар санагдаж юу ч үл хийхийг хүснэ.

"Тэгээд би юу хийх билээ?"

[ Ким багш согтуу байна уу, эсвэл үнэхээр намайг танихгүй байна уу? Би үс л зүүчихсэн болохоос таны хамгийн дургүй сурагч Жон Жонгүг байна шүү дээ! ]

Түрүүнээс хойш байдгаараа биеэ барьсан Жонгүг арай тайвширч Тэхён өөрийг нь яавч танихгүй гэдгийг ухаарах нь тэр. Учир нь Тэхён эмэгтэй хүнээс харшилтай учраас түүн рүү харж зүрхлэхгүй байгаа байх нь. Гэвч тэр андуурч байсан юм, Жонгүг л мэдэхгүй байгаа болохоос Тэхён түүнийг хангалттай ажиглаж байгаа.

"Өөрийнхөө хийх ёстой ажлыг миний хажууд хий. Тэгвэл би баярлана..."

"Гэхдээ энэ боломжгүй-..."

"Oww...нээрээ чамд ажлын өрөө хэрэгтэй байх тийм үү? Ойлгомжтой, би маргааш гэхэд энд бүгдийг нь бэлдүүлчих учраас өнөөдөртөө миний хажууд суучих."

Тэхён яаж ийж байгаад л түүнийг хажуудаа үлдээх гээд байх бөгөөд Жонгүгт хамгийн дургүй багшийнхаа хажууд суугаад ажилаа хийнэ гэдэг яг л хар дарсан зүүд шиг санагдах аж.

"Хэрэггүй дээ, захирлаа би өөр-..."

"Чи надаас зөрөх гээ юу? Зүгээр л энд суу, би чамайг хазчихгүй!"

Жонгүг гайхан ийш тийш харах бол Тэхён өвөр дээрээ гараа дохисоор байсан юм. Яаж ч бодсон түүний өвөр дээр сууна гэдэг байж боломгүй зүйл.

"Уучлаарай, би хаана суух билээ?"

"Харахгүй байна уу? Миний өвөр дээр..."

Жонгүгийн нүд таталдан золтой л түүнийг цохиод унагаачихсангүй. Хөлдүү, мэдрэмжгүй Ким багш яаж ингэж өөрчлөгдөж чадаж байна аа?

"Т-ТОГЛООД БАЙНА УУ!"

Cover taalgdaj bga gej naidy tgd udhqu ulam sonirhltoi bolno gdgig amlaj bn tgd zaavl phoe sex gargnaa kk❤️🙆🏻‍♀️ goy comm unshaad bhar ongod ch hurdn ordg ymshde😝
+100 vote +20 comm

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now