35

3.8K 353 28
                                    

"Юнсог, хоёулаа ярилцах хэрэгтэй байна."

Тэхён түүнийг шууд л хөтөлж аваад гараад явчихсанд анх удаагаа бяцхан хүүгийнхээ ингэж уурлахыг, тэр байтугай яг л том хүн шиг нухацтай ярихыг сонссон Жонгүг шоконд орсон харагдана. Чухам Юнсог яг л Тэхён шиг бүгдийг мэддэг хэрнээ дотроо нуудаг төрлийн хүн байсанж. Тиймдээ ч тэрнийгээ олон жил нөөцөлж хуримтлуулаад нэг л өдөр тэсэхгүй дэлбэрч орхино.

" Санаа зоволтгүй дээ, Юнсог түүнийг уучлах болно."

Ким хадагтай ийн хэлээд түүний гарыг атгах бол Жонгүг бага зэрэг эргэлзэж байлаа. Учир нь Юнсог яг л Жонгүг шиг үнэхээр зөрүүд хүүхэд юмсанж.

"Тэгж л найдъя..."
_

"Яах гээд байгаа юм! Гар тавиач дээ, та миний аав биш!"

"Юнсог, наад үг чинь намайг ямар их өвтгөж байгааг мэдэж байна уу? Чиний хэлдэг зөв өө, би сайн аав байгаагүй. Сайн ч нөхөр байгаагүй ер нь л муу хүн байсан. Би хэрвээ жоохон ч гэсэн ухаантайхан байсан бол тэр үед бүх зүйл ингэж оройтохоос нь өмнө залруулах байсан юм. Гэхдээ чи мэднэ дээ, хүн болгонд бардам зан гэж байдаг, надад тэр үед бардам зангаас өөр юу ч байгаагүй. Зүгээр л Жонгүгийг надаас уучлалт гуйх ёстой юм шиг санаж, би түүнийг огтхон ч гомдоож, өвтгөөгүй мэт новшийн зан гаргаж байсан. Чамайг анх хардаг тэр өдөр би аль хэдийн аавд чинь хайртай гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байсан боловч уучлалт гуйж зүрхлээгүй. Энэ бүхний дараа түүнийг тэгж их өвтгөчихөөд юу ч болоогүй юм шиг уучлалт гуйгаад зогсож чадаагүй юм. Уучлахгүй гэдгийг нь мэдэж байсан болохоор, миний орон зайг аль хэдийн өөр хүн эзэлчихсэн байхыг харахдаа өөрийгөө түүнд хэрэггүй гэдгийг хамгийн ихээр мэдэрсэн. Тэр үед намайг хайр дүүрэн нүдээр ширтээд хөөрхөн гэгч нь инээмсэглэдэг байсан хүн харсан даруйдаа үзэн ядсан харц төөнөөд үгийн зөрөөгүй хөөгөөд унахаар хүн яаж ч чаддаггүй юм билээ. Би хангалттай тэнэг байсан Юнсог, чамайг ч тэр, аавыг чинь тэр алдсан. Өөртөө байгаа бүхнээ би алдчихаад энэ арван гурван жил яаж амьдарсан гэж бодож байна? Ганцхан удаа харсан чиний хөөрхөн царай нүдэнд үргэлж харагдаад, баацганасаар гүйж ирээд толгойг минь илсэн үе одоо ч тодхон санагдаж байхад би яаж дахиад чамайг явуулах болж байна аа, хүү минь? Чинийхээ өсөж том болохыг, хэлд ороод хамгийн эхэнд "ааваа" гэж дуудахыг сонсож чадаагүй болохоор надад ямар хэцүү байдаг гээч? Миний сэтгэлд яг л бул хар чулуу авчираад хийчихсэн юм шиг энэ бүхэнд би одоо ч харамсдаг. Тиймээс аавыгаа уучлаад, удахгүй төрөх бяцхан дүүгээ бодоод битгий ингээч дээ? Би асар их харамсаж байгаа учраас, энэ алдаагаа засах боломж өгөөд сүүлийн удаа аавыгаа харж үзээч, үр минь? Аав нь гуйж байна?"

Юнсог хэсэг бодолд автан чимээгүй зогсоод л байлаа, зогсоод л байлаа. Харин Тэхён түүний урд өвдөглөөд суучихсан байдгаараа уйлж байсан юм. Үнэхээр л Жонгүгийн хэлснээр түүний өршөөг Юнсог аваад байх шиг.

"За яахав, би дүүгээ бодс-..."

"Нээрээ юу! Маш их баярлалаа...баярлалаа үр минь?"

Тэхён год үсэрч босож ирээд түүнийг үг хэлж амжихаас өмнө тэврээд авсанд Юнсог эхэндээ тийчигнэж байсан ч удалгүй зөрүүлж тэврээд,

"Дахиж биднийг орхиж явахгүй гэж амла. Тэр үед аавын зүрх ачааллаа дийлэхгүй нээрэнгээсээ үхэх болно шүү?" гэсэн юм.

_

"Тэр яг л сахиусан тэнгэр шиг юм аа, бурхан минь!"

Тэхён тэднийг эмнэлэгээс гаргаад гэртээ ирэв үү, үгүй юу Юнсог бяцхан дүүгээ хараад нулимс дуслуулж байсан юм. Тэр энэ янзаараа үнэхээр л түүнийг хүнтэй суулгахгүй бололтой.

"Энэ гар нь яасан ч жижигхэн юм бэ дээ? Бас хөл нь гэдэс нь ч гэсэн их зөөлхөн булбарай юм аа? Түүнийг хэн гэдэг юм? Нэр өгсөн юм уу? Би түүнд нэр өгч болох уу? Гуйж байна, зөвшөөрчих л дөө!"

"Тэг-..."

" Тиймээ! Чамайг одооноос Ким Юна гэдэг болсон шүү ойлгосон уу? Ахынх нь өгсөн нэр таалагдах байна уу?"

"Юнсог, тэр чамайг ойлгохгүй шүү дээ?"

"Үгүй ээ, тэр намайг хараад инээж байна! Ямар хөөрхөн юм бэ!🥺"

Юна үнэхээр л түүнийг хараад ход ход инээгээд байх бөгөөд Юнсог саянаас түрүүн ийш тийш үсчээд чарлаж гүйгээд байсан болохоор инээд нь хүрсэн ч байж магад.

"За тэгэхээр залуу хадагтай минь, найз залуу байгаа юу? Үнэнээр нь хариулаарай! Ах нь очиж сургачихаад ирье!"

Юнсог тэр бяцхан амьтантай өдөржин юу хамаагүй яриад дуулж бүжиглээд хажуунаас нь огтхон ч холдоогүй бөгөөд харин ч түүнд энэ бүхэн хөгжилтэй байгаа бололтой их л жаргалтай байсан юм.

"Тэднийг хараач, манай Юнсог дүүгээ уйдаахгүй гээд их л хичээж байгаа бололтой. Чи очиж хамт тоглохгүй юм уу?"

"Тэдэнд саад болоод байвал Юнсог намайг хөөгөөд гаргачихна шдээ? Чи дөнгөж эмнэлгээс гарчихаад ингэж хамаагүй хөдлөж болохгүй, өнөө оройныхоо хүчийг сэлбээд тийшээ очоод хэвтэж бай. Би шөл хийчихье!"

"А-айн? Дахиад л биш шүү Ким Тэхён! Жоохон завсарлага авъя л даа! Би яг сульдаж үхлээ шдээ!"

" Зүгээр дээ, нэг мөсөн хоёр ихэрийг хийцгээе!"

За нилээн удаачихлаа, энэ хүртэл хамт байж идэвхтэй уншсан бүх уншигчддаа маш их баярлалаа❤️ Дуусан дуусталаа сонирхолтой байсан гэж найдъя. Мөн алдаа дутагдал ч их гарсан учраас цаашдаа улам илүү хичээх болно оо🙆🏻‍♀️💕 Энэ хүртэл уншсан юм чинь зохиолын талаар сэтгэгдлээ бичвэл баярлана шүү💓 Мөн хэсэгтээ завсарлага авъя гэж бодож байгаа, гэхдээ яг ч шийдээгүй болохоор намайг хүлээж байгаарай хайртай шүү🥺❤️

ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН _VNABIKK

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now