21

4.6K 352 68
                                    

" Чи мэдсэн үү? Ким багш эхнэртэй гэсэн."

" Вуаа~ Дэбак! Ер нь тэр ааш муутыг хэн тоодог байна аа? Тэр эмэгтэй нь лав энэ дэлхийн хамгийн азгүй хүн байх аа?"

" Ким багш үнэндээ цаана асар их хөрөнгөтэй, том том компаниудыг эзэмшдэг гэсэн. Нэг бол тэр эмэгтэй царайнд нь болсон нэг бол мөнгөнд нь болсон. Түүнээс биш яалаа гэж тийм ёодрын ааштай хүнтэй суухав дээ?"

Тэхёны ядам хуруунд сүйн бөгж байхыг харсан сургуулийн хүүхдүүд, ажилчид, багш гээд хэн хүнгүй энэ тухай ам уралдуулан ярьж сургуулийн ярианы сэдэв болгож орхижээ. Гэхдээ энэ цуурхалыг сонсоогүй үлдсэн ганц хүн нь Жонгүг гэвэл та итгэх үү?

" Та нар арай ч ингэж ярьж болохгүй ээ, үнэндээ хайртай хүнийхээ дэргэд шал өөр хүн болчихдог ч юм билэв үү? Хэн мэдлээ тийм биз дээ?"

" Тийм шүү, Ким багш их хүйтэн хөндий харагддаг ч яг үнэндээ ийм хүмүүсийн хайр нь агуу байдаг гэсэн. Харин ч тэр эмэгтэй нь энэ дэлхийн хамгийн азтай хүн байх."

Тэхён хуримаа хийхээсээ өмнө Жонгүгийг албан ёсоор гуйгаад авчихсан учраас энэ нь тэдний хувьд сүү тавьсан гэсэн үг. Ядаад л түүнийг сургуулийг нь төгстөл хүлээх ёстой учир одоохондоо энэ бүхэн хангалттай гэж үзсэн аж. Гэвч Тэхён түүнийг хараахан эцэг эхтэйгээ танилцуулаагүй байгаа билээ.

" За ирцгээ авцгаая, Ким Гүнми, Жон Минсог, Ү Тэкён, Ким Сохи, Жон Жонг-... Өө энэ чинь нээрээ-..."

"БАГШАА!"

Тэхён түүнийг өглөө унтуулаад орхичихсоноо санаж ирцийг нь бүртгэх гэж байсан боловч үс хувцас нь байдгаараа арзайчихсан, дүрэмтээ хайш яйш өмссөн Жонгүг хаалга савж орж ирээд чанга хашигчиж орхисонд Тэхён бондгос хийтэл цочих нь эгдүүтэй.

"Ө-өө Жонгүг хэзээ ирсэн юм? Ү-үгүй ээ, хэзээ ирж байгаа юм! Та хоцорлоо!"

Тэхён эхэндээ нилээн айсан янзтай ийн хэлээд удалгүй ухаан орон хоолойгоо зассаар өнөөх л ууртай өнгөөрөө ярьж эхлэв.

" Зарим нэг хүмүүс намайг сэрээчихээд явдаг байсан сан бол одоо би аль хэдийн энд ингээд сууж байх байлаа, Ким багшаа!"

" Надад гомдлохоо больж үз, өдий том болчихоод өөрөө сэрчихэж чадахгүй байна уу?"

"ТА Л ӨӨРӨӨ НАМАЙГ ОРОЙ У-УНТУУЛАХГҮЙ б-байсан биздээ... Новш гэж!"

Жонгүг ам алдан хашигчиж орхисонд танхимд байсан бүх хүүхдүүд эргэж харах нь тэр. Тэхён ч мөн адил түүн рүү "Одоо яая гэж байна даа?" Гэсэн шиг харах аж.

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now