Тэхён яахаа үл мэдэн байдгаараа сандран зогсоно. Учир нь түрүүнээс хойш өөдөөс нь харчихаад жоохон хүүхэд шиг уйлах түүнийг яаж ч аргадах гээд чадаагүй билээ. Уг нь тэр хэзээ ч хэн нэгнийг аргадах гээд зогсож байдаг хүн биш ч энэ одоо чухал биш. Харин яавал энэ бяцхан залуу уйлахаа болих вэ, гэдэг л байна.
"Тайвшир, Жонгүг би чамайг явуулъя ойлгосон уу? Тиймээс одоо уйлахаа больчих гуйж байна..."
Түүнд Жонгүгийн уйлахыг харах тийм ч таатай санагдаагүй учраас болихыг гуйсан ч Жонгүгт их хэцүү байгаа бололтой, эхэр татсаар чангаар уйлсаар байсан юм.
"Бурхан минь, би яавал чамайг инээлгэж чадах юм бэ? Гуйя, надад хүссэн бүхнээ хэл би биелүүлье!"
Тэхён түүний мөрнөөс зуурч аваад нэг амьсгаагаар ийн хэлж орхисонд Жонгүг одоо л нэг юм ухаан орон тэд хэсэг ширтэлцэх нь тэр.
"Н-надтай хамт яваач..."
"Би нөгөө-... завгүй, уучлаарай Жонгүг?"
Тэхён түүн рүү хэсэг ширтэсний эцэст ажил дээр нь Жонгүгаас ч илүү эмэгтэй түүнийг хүлээж байгаа гэдгийг санан, шууд л татгалзаж орхисон юм.
"Ah-... Уучилаарай багшаа, би үнэхээр буруу зүйл асуучихлаа. Ийм зүйл болоогүй гэж бодоорой..."
Жонгүг хариугүй урсах шахсан нулимсаа ханцуйгаараа шувтарсаар гараад явчихсанд Тэхёнд багахан ч гэсэн гэмших сэтгэл төрөх нь тэр.
"Ah... Тэднээс хэнийг нь сонговол дээр вэ?"
~
"Жон нарийн бичиг ирсэн үү? Өнөөдөр уг нь шуурхай хуралтай юмсан, хоцорч байна шүү?"
"Гэхдээ захирлаа, ажил эхлэх болоогүй байна шүү дээ?"
Тэхён яагаад ч юм түүнийг харна гэхээс байж сууж чадахгүй байх бөгөөд золтой л Жонгүгийг гэрээс нь очоод авчихаагүй юм. Гэсэн ч зүгээр дээ, түүнд мессежээр харьцдаг нууц ноёнтон байгаа!
Sugar daddy:
Hey, babyboy? Өчигдөр гомдчихсон уу?Sugar daddy:
За тайвшир л даа, би үнэнээсээ тэгж хэлээгүй шүү дээ?Sugar daddy:
Чи үргэлж миний бяцхан залуу байсаар байх болно! 😘Sugar daddy:
Яагаад үргэлж намайг үл тоодог юм бэ? Эсвэл чи нөхөртэй юм уу?Sugar daddy:
Тэгвэл амлая, би тэр залууг чинь алах болно!Sugar daddy:
Хэн ч миний babyboy-д гар хүрэх ёсгүй! 😠❤️Babyboi:
Амаа тат! Мулгуу амьтан минь, би чиний тэр тоглоод хаядаг янхан биш!Sugar daddy:
Aww... Миний бяцхан залуу ууртай байгаа юм уу? Яасан юм бэ, хэн нэгэн чамайг минь уурлуулаа юу?Babyboi:
Тиймээ! Хараал идсэн чи тэгээд байна!Sugar daddy:
[бичиж байна...]" Сайн байна уу, захиралаа энэ таны өнөөдрийн хуваарь. Та үзэж танилцаад гарын үсгээ зураарай."
Гэнэтхэн л хэн нэгэн түүний урд баахан хавтастай зүйл тавьж орхисонд Тэхён ууртай нь аргагүй дээш харахдаа хамгийн их хүлээсэн хүнээ олж харах нь тэр.
"Аа-... Чи ирчихээ юу? Өнөөдөр нэг л муу харагдаж байх чинь ямар нэг зүйл болоо-... Ж-Жонгүг?"
"Хэн гэсэн бэ, захирлаа?"
Тэхён дахиад л түүнийг харсан санагдаж саяхан гомдоогоод явуулсан ангийнх нь хүүхэдтэй бүр адилхан харагдаад байсанд гайхахгүй байж чадсангүй. Эсвэл тэд ихэр юм уу?
"Үгүй ээ нөгөө-... Ю-юу ч биш дээ ажилдаа орж болно."
"Ойлголоо, захирлаа?"
Sugar daddy:
Би шархалж байна ㅠㅠSugar daddy:
Чи яагаад ийм зөрүүд муухай ааштай юм бэ?Sugar daddy:
Би уг нь чамд мөнгөтэй гэдгээ хэлээ биз дээ?Sugar daddy:
Гэтэл яагаад одоо болтол намайг үл тоогоод байгаа юм?Sugar daddy:
Чиний хүсэж байсан зүйл энэ биш гэж үү?Жонгүгийг эргэж хараад явах гэтэл утсанд нь тасралтгүй мэдэгдэл ирээд байх бөгөөд тэрээр тоосон янзгүй хальт харчихаад гарах гэтэл Тэхён түүнийг түр азнахыг хүслээ. Учир нь Тэхёныг өнөөх залуу руу чат бичихээр Жонгүгийн утас яг зэрэг дуугараад байсан юм.
"Чи яг хэн юм бэ?"
YOU ARE READING
𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈
Action"Бидний дунд ямар ч хайр байх ёсгүй!" "Үгүй дээ, чи эндүүрч байна."