" Ээжээ, би ирлээ! Та сайн сууж байв уу?"
Тэд хангалттай муудалцсаны эцэст арай гэж эвлэрсэн бөгөөд Жонгүг энэ удаа түүнд итгэхээр болсон юм. Тийм дээ ч цаг алдалгүй ээжтэйгээ танцуулахаар шийдсэн ажээ.
"Өө, миний хүү ирчихээ юу? Ээж нь чамайг ирэхгүй нь л гэж айж байлаа?"
Жон хадагтай өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн байх бөгөөд босож ч чадахгүй байсан тэрээр ядах юмгүй орноосоо өндийн Жонгүгийн хажууд зогсох Тэхёныг тэврээд авах нь тэр. Жонгүг бүр шоок...
"Ээжээ, би хажууд чинь байна шдээ! Наадах чинь би биш! Та хүн андуураад байна!"
" Би юу гэж хүргэн хүүгээ андуурахав, тээр мөн л байна! Миний царайлаг хүргэн!"
Жонгүгийн ээж Тэхёны нүүрэн дээгүүр гараа хэсэг гүйлгэж байснаа хацар дээр нь хэд хэд үнсээд авах бол хадам ээжийнхээ хайр энэрлийг ингэж ихээр хүртэх түүнд маш их таалагдаж байлаа.
"Та хоёр бие биенээ таньдаг гэж л битгий хэлээрэй! Тэхён танд ямар нэг хортой зүйл идүүлчихээ юу?"
Жонгүг шижиглэнгүй хараад хоёр гараа хумхиад зогсчихсонд Тэхён толгойгоо маажсаар болсон бүх зүйлсийг ярьж өгөв.
Жон хадагтайг өөр эмнэлэгт хэвтүүлээд долоо хоноход Тэхён тэсэлгүй яваад оччихсон юм. Хэдий тэр Жонгүгт хэлээд хамт очиж болох байсан ч Жонгүг тэр өдрөөс хойш түүнтэй дахиж холбогдолгүй байсаар өнөөдөр л нэг юм хариугаа хэлсэн билээ. Тиймээс энэ хугацаанд ээж хүү хоёр хангалттай дотноссон аж.
" Битгий гайхаарай, ээж нь чамд хэлэх гэсэн боловч Тэхён хэрэггүй гээд байсан учраас зөндөө удчихлаа. Гэхдээ та хоёр одоо эвлэрчихсэн тийм биз дээ?"
"Тэр нөгөө юу-..."
Жонгүг эргэлзсээр гацаж түгдрэх бол Тэхён түүний гарыг атгаж аваад итгэлтэй нь аргагүй "тийм" гэдгээ хэлсэн юм.
"Ашгүй дээ, манай Жонгүг их зөрүүд болохоор санаа зовж байлаа. Миний хүүг ингэж ихээр хайрлах хүн дахиж олдохгүй шүү? Олдсон дээр нь шүүрээд авахгүй бол чамаас бусад нь наад сайхан залууд чинь шунаж байгаа шүү дээ?"
"Ойлгож байна аа, ээжээ? Таны бие хамаагүй дээрдсэн юм шиг харагдаж байна, эндхийн эмчилгээ нь сайн бололтой?"
Жонгүг ээжийнхээ эрүүл байхыг харах, тэр тусмаа инээж байхыг нь харах үнэхээр дуртай. Ямар ч тусал, зүүний соривгүй эрүүл биеийг нь харах түүний дотор байсан бул хар чулууг гаргаад хаях шиг болох нь тэр.
"Тийм шүү, одоо л нэг ээж нь зуу насалж чадахаар боллоо. Ардын эмчилгээнд долоохон хоног яваад л босож чаддаг болсон, удахгүй алхаж сураад өвчин зовлонгүй, аз жаргалтай ач зээгээ тойруулаад суухыг хүсэж байна?"
Жонгүгийн ээж эмчлэгдэх бүрэн боломжтой байсан боловч түүний хэвтэж байсан эмнэлэг дусалнаас өөр эмчилгээ хийхгүй байсан учир өвчин нь улам хүндэрч үхлийн аюулд хүргэснийг хэн мэдэх билээ. Нэг ёсондоо эмчилгээ хийж байгаа нэрийдлээр мөнгө идэж, огтхон ч эмчилгээ хийлгүй өдийг хүрсэн аж.
"Яаа, ээжээ! Эхлээд энэ нойлын ногоон тэгээ сургуулийг нь төгсгөчихөөд хүүхэд нэхээрэй!"
"Нөхөр нь бүхэл бүтэн сүлжээ компануудын захирал, дээрээс нь ангийнх нь багш байхад энэ ч миний мэдэх асуудал биш байх аа? Тэглээ ч та хоёр албан ёсоор гэрлээгүй байгаа учраас хүүхэд гаргасан ч хүмүүс мэдэх боломжгүй гэсэн үг. Сургуулиа төгстөл нууж яагаад болохгүй гэж? Ямартай ч өнөө орой нэг юм бодоорой!"
"ЭЭЖ!"
~
"Юугаа харсан юм, танайд ирсэн гээд хамт унтана гэж байхгүй шүү? Буйдан дээр унтаарай!"
Жонгүг тэр даруйд Тэхён руу дэр авч шидээд дээшээ гараад явчихсанд баахан чиндам барьчихсан тэрээр золтой уначихсангүй.
"Хөөё, давраад бай л даа! Өнөө орой ээжийнхээ захиасыг заавал биелүүлж байж унтана гэж мэдээрэй Жон Жонгүг!"
YOU ARE READING
𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈
Action"Бидний дунд ямар ч хайр байх ёсгүй!" "Үгүй дээ, чи эндүүрч байна."