24

3.5K 372 110
                                    

"Тэхён хаана байна!"

"Юу тэр нөгөө-... Өрөөндөө хэнийг ч битгий оруул гэс-... Заза та ор ор?"

Жимин компанид орж ирсэн даруйдаа чанга хашигчаад эхэлсэнд хэзээ ч түүний ууртай төрхийг харж байгаагүй хүмүүс нилээн гайхах аж.

"Новш минь, чи ямар хараал идмэрээ хийгээд байгаа юм! Чамд ер нь зүрх сэтгэл гэж байна уу!"

Тэхён мөн л нэг ээлжний бүсгүйгээ авчирчихсан загас наадуулдагийн даваан дээр Жимин хаалга савж орж ирээд түүнийг нэг сайн шанаадаад авсан юм.

"Яг одоо наад янханаа эндээс зайлуулахгүй бол би өөрөө үсдээд гаргах болно шүү, Ким Тэхён!"

"Ха! Чи чинь солиорчихоо юу, Пак Жимин! Яагаад ээж шиг минь аашлаад байгаа юм!"

Тэхён аман дахь цусаа арчсаар түүнрүү хашигчих бол Жимин өнөөх бүсгүйг үнэхээр л үсдэж гаргаад хаалгаа тас хийтэл хааж орхисон юм.

"Чи...Чи хүн мөн юм уу, новш минь! Чиний наад тэнэг тоглоомноос чинь болоод ямар ч гэм зэмгүй хүүхэд үхчихээд байна! Чи ядаад санаа тавьдаггүй юм аа гэхэд ийм зүйл хийхгүй байж болохгүй байна уу! Яагаад тийм эмзэгхэн хүүхдээр юу ч бодолгүй тоглочихсон юм? Яагаад хурим, хүүхэд ярьж сэтгэлийг нь улам уяраагаад байсан юм бэ! Ч-чи юу хийснээ мэдэж байна уу, тэнэг минь!"

"Юундаа ингэж сүржигнээд байгаа юм бэ? Яасан, тэр үхчихээ юу? Тэгээд надаар яалгах гээд байгаа юм? Би уйлах ёстой юу! Больж үз, надад тэр янхан чинь хамаагүй-..."

Жимины уур огцом хүрч саянаас түрүүн тэвчсэн тэрээр Тэхёныг хүчтэй нь аргагүй цохин унагааж орхив. Хүн яаж ийм аймшигтай байж болох юм бэ?

"Ч-чи новш минь! Яаж ингэж хэлж чадаж байна аа! Би тэр амьдарч чадаагүй бяцхан зүрхний төлөө харамсаад үхэж байхад чамд бүр Жонгүг үхсэн ч хамаагүй юм биз дээ? Түүнийг янхан гэж дуудах эрх чамд байхгүй! Учир нь чи юу ч мэдэхгүй хүүхдийн сэтгэлээр тоглож, өвөртөө оруулчихаад адаг сүүлд нь зүгээр л хог дээр хаячихсан! Тэр энэ бүхнийг жинхэнэ л гэж бодсон, Жонгүг чамд итгэж байсан. Чамайг чин сэтгэлээсээ хайрлаж байсан! Гэтэл чи анхнаасаа л энэ хараал идсэн суудлынхаа төлөө түүнийг ашигласан! Чи үнэхээр сайн жүжигчин юм билээ? Би чам шиг хүнтэй найз байсандаа харамсаж байна, өөдгүй амьтан минь!"

"Aww... Яасан уярмаар юм бэ? Чи яагаад Жонгүгийн төлөө ингэж их санаа зовоод намайг хүртэл зодож цохиод байгаа юм! Тэр чамд ч бас биеэ үнэлчихээ юу-..."

Жиминыг хаалгаар гардагын даваан дээр Тэхён ийн хэлж орхисонд хангалттай ууртай байсан тэрээр огцом эргэж хараад газар унатал нь хөшиглөж орхив.

"Дахиж наад амаараа түүнийг бохир заваанаар дуудаад үзээрэй! Сүүлд нь харамсаад араас нь гүйгээд унавал би лав зөвшөөрөхгүй шүү, Ким Тэхён!"

Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа

"За хичээлээ сайн хийгээрэй, ах нь чамайг орой ирээд авах учраас алга болчихов доо? Хүлээ, Жонгүг чи үнэхээр зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? Үнэхээр шилжихгүй байсан ч болно гэж үү?"

"Би үнэхээр зүгээр ээ, ахаа? Наад асуултаа хэддэхээ асуудаг юм бэ? За би орлоо-..."

"Хүлээгээрэй! Чи Тэхёныг хараад ухаан алдчихвал яах болж байна! Ashh ийм болохоор л шилжүүлдэг байж!"

Жимин үнэхээр л Жонгүгийн төлөө санаа зовж байлаа. Түүний бие дээрдэх үед сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэснээр Жонгүг өмнөхөөсөө ч цоглог болчихсон. Харин Тэхёны хувьд тэр Жонгүгийг хэвтэж байх хугацаанд ганц ч удаа эргэж очоогүй. Энэ бүхний дараагаар Жимины хэнд ч хэлээгүй нууц бол тэдний хүүхэд...

"Ядаргаатай үглээ гэдэг нь! Би үхчихгүй эсэн мэнд гараад ирэх учраас та минь л битгий үхчихээрэй, хөгшин ах минь!"

"Х-хөгшин гэнэ ээ! Хэнийг хөгшин гээд байгаа юм золиг чинь! Яадаг задарсан турсага вэ!

Жонгүгийн хувьд Жимин бол түүний аав л гэсэн үг. Тэр түүнийг ямар ч үед хажууд нь байж, хайрлаж хамгаалсаар ирсэн. Тэдний хооронд ямар ч хайр дурлалын харилцаа байхгүй.

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now