"Аав, та одоо миний хэлэх байгаа зүйлийг юу ч байсан зөвшөөрнө гэж амла?"
" Тэгээд солиороод элтээрийнх шиг толгой ус мусанд дүрээд байв, дэмий шүү залуу минь?"
Жонгүг үдээс хойш хийх ажилгүй тулном уншиж суухад сахилгагүй Юнсог дахиад нэг сонин зүйл хийхээр сэдэж яваа харагдана.
" Энэ удаад тийм биш ээ? Гуйж байна шдээ, зөвшөөрчих л дөө?"
"За яахав, чи яг над шиг хүн ятгахдаа сайн юм гээч! Миний зулзага тэгээд ааваасаа юу хүссэн юм бэ дээ?"
"Та л өөрөө зөвшөөрсөн шүү! Сүүлд нь уурлаж унжаад байв? Май, энэ тасалбар?"
"Юуны? Хоёулаа хамт кино үзэх юм уу?"
Жонгүг гайхсаар өнөөх тасалбарыг авах үед дээр нь тодоос тод "Сохор болзоо" гээд биччихсэн байсан юм. Энэ хүүхэд ч ийм л юм хийнэ дээ...
"Больж үз, Юнсог? Надад хүнтэй болзох цаг алга!"
"Ээ та дөнгөж сая юу ч байсан зөвшөөрнө гэчихээд ингэж хулхидаж болж байгаа юм уу! Би таныг ганцаардаасай гэж хүсэхгүй байна. Жимин аав таныг орхиод явсан ч та дахиад хүнтэй болох хэрэгтэй. Хэдий болтол ганц бие гозон толгой явах гэсэн юм? Тэглээ ч би хөөрхөн дүүтэй болохыг хүсэж байна ойлгосон уу? Тиймээс хоёулаа орой хамгийн гоё хувцсаа өмсөөд энэ хаягаар яваад очих болно. Зөрүүдлээд байвал эмээд хэлээд загнуулна шүү!"
Юнсог түүнийг гарах гарцгүй болгочихоод яваад өгөх бөгөөд үнэхээр л бүхнийг мартаад дахиад шинээр эхлэх хэрэгтэй юм гэж үү? Тэгвэл тэр энэ удаад оролдоод үзэх болно.
_
"Тэхён, сүүлийн удаа энэ сохор болзоонд яваад үз, ээж нь гуйж байна? Хэрвээ тэр нөхөр хүүхэд чинь чамайг хаяаад явчихсан үнэхээр л чи олохгүй байгаа бол мартах хэрэгтэй. Магадгүй өөр нөхөртэй болчихсон ч юм билэв үү?"
"Амаа бодож яриарай, Жонгүг тийм хүн биш!"
Тэхён золтой л ээжтэйгээ хэрүүл хийчихээгүй бөгөөд сүүлийн удаа гэж амалсан болохоор энэ утга учиргүй зүйлсийг дуусгахаар явсан юм.
" Энэ өмнөх болзоонуудаас чинь ялгаатай нь эрэгтэй, бас чамтай нилээн ойролцоо насны хүн байгаа. Ямартай ч очоод юу ч дуугарахгүй муухай царайлаад сууж болохгүй шүү? Чамд магадгүй таалагдах байх. Тиймээс энэ хаягаар орой яваад очоорой?"
Түүний ээж гарт нь нэг зүйл автгуулаад яваад өгсөнд Тэхён яахын аргагүй усанд орохоор бэлдэх нь тэр.
YOU ARE READING
𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈
Action"Бидний дунд ямар ч хайр байх ёсгүй!" "Үгүй дээ, чи эндүүрч байна."