Дахиад л бүтэн долоо хоног өнгөрчихлөө. Түүний царайг хараагүй, уулзаагүй, тааралдаа ч үгүй. Санаж байна....
Дугаар нь хэдий надад байгаа ч огт залгаж үзээгүй...угаасаа ч шаардлагагүй байтал залгавал намайг нойтон хамуу шиг ядаргаатай жоохон охин гэж бодно.
"Эгч ээ хоолоо идээрэй?"
"Эгч нь идэхгүй ээ. Ээжид хэлчихээрэй"
"За за."
Хоол идмээргүй байна аа...дурлахаар ингэдэг бололтой. Ууг нь би гутарж гунихараад байдаггүй угийн цоглог хөөрүү хүүхэд юмсан? Тэр ах л намайг ийм болгочихлоо.
Өглөө хичээлдээ явж байхдаа ойр хавиа байна байн хараад л, цайны цагаар хүртэл албаар гарч ирээд түүнийг хайна. Хайна ч гэж тааралдах болов уу гэж найдаад хий дэмий алхана.
"Эхх И Ён аа? Үр минь ээ чи яагаад ийм гунихарсан болчихов доо? Тэр том ах чамайг бүр ингэтэл чинь дурлуулчихсан гэж үү?"
"Би анх удаа л ингэж дурлаж байгааг чи мэдэж байгаа шдэ Жихён аа?"
"Хэр царайлаг юм? Тийм царайлаг юм уу? Тийм сайхан сэтгэлтэй юм уу?"
"Царай зүстэй нь ярих зүйл үнэхээр байхгүй! Би хэзээ ч тийм төгс хүн хараагүй. Тэр гүн бор нүд рүү нь харахдаа би яг л Атлантын далайд живж буй Титаник шиг байсан. Өндөр шонхор хамар, өөгүй арьс! Аххх..өөлөх зүйлгүй төгс нэгэн!"
"Та хоёр яаж танилцсан юм?"
"Тэр над дээр унаад ирсэн."
"Айн?"
"Тэр дугуйтайгаа онхолдоод намайг дараад уначихсан юм."
"Хөөх! Чи чинь драма-ны гол дүр болчихсон юм биш үү?"
"Мэдэхгүй ээ."
"За за. Би Жисон-ы бэлтгэл рүү явах ёстой. Хамт харина гээд хэлчихсэн. Баяртай. Битгий ингэж гуниглаад бай! Гараад ч ирэх юм билүү?"
Тийм шүү! Гараад ирэх ч юм билүү?
Гадаа харанхуй бүрий болоод эхлэхээр нь сургууль дээрээс гарлаа. Автобусны буудал хүртэл алхах зуураа ахиад л толгойноос минь салахаа больсон өнөөх царайлаг залуугаа л бодож байсан.
"Ээшш хүлээгээрэй!!"
Автобус хөдөлж байсанд гүйцэж очин суучихаад картаа уншуулан эргээд хартал--- Жихён дахиад учирна гэж хэлсэн байх аа?! Ахиад Олчихлоо!
Олон хүнтэй автобусанд тогтож ядан түүний урд очоод
"Сайн уу?"
"Оо? Юу вэ? Чи энд бас юу хийж байгаа юм?"
"Гэртээ харих автобусанд суусан чинь та бас байж байна!"
"Чи яг намайг дагаад байгаа юм байна тийм үү?"
"Үгүй ээ! Энэ чинь миний суудаг автобус! 3 буудал яваад бууна! Харин та энд юу хийж байгаа юм?"
"Би ч гэсэн гэртээ харих гэж байна"
"Тэгэхээр хоёулаа нэг газар амьдардаг бололтой?"
"Би хоёр буудлын дараа бууна!"
"Аан.. гэхдээ дахиад харахад сайхан байна."
"Юу яриад байгаа юм бэ?"
"Зүгээр л дахиад таарсандаа баяртай байна гэж---"
Автобус хүчтэйхэн зогсоход би бариулаас бариагүй байсандаа хойш саван яг унадагийн даваан дээр тэр намайг барьж авахдаа тэвэрч орхив.
"Уучлаарай...сая санаандгүй...битгий буруугаар ойлгоорой"
"Мэдээж үгүй! Баярлалаа."
"Болгоомжтой бай! Эндээс бариад зогс." Гэсээр урдаа зай гаргаж өгөн өөрөө миний ард зогслоо.
Зүрх минь! Ачааллаа дийлэхгүй нь! Сонсчих вий дээ? Бурхан минь гэж?! Хамаг бие халуу шатчихлаа! Энэ дурлал гээч чинь ямар аймшигтай эд вэ?
Хүн яаж ийм төгс төгөлдөр байж болно гэж? Эелдэг, зөөлөн, өрөвч, хүндлэх сэтгэлтэй...надад тааруу хандаж байгаа ч дотор чинь ямар эелдэг залуу байдгийг би мэднэ ээ.
Хэлэхэд хангалтгүй юм төгс төгөлдөр гэдэг үг....
BẠN ĐANG ĐỌC
•YOU ARE THE SUN•
Fanfiction-Та бол миний өдрийг гэрэлтүүлдэг шаргал нар. Та л байхад тэр өдрийн тэнгэр бүрхэг байсан ч миний дотор томоо нар мэлтийж байдаг