Тэр сахиусан тэнгэр шиг царайлаг залуу дахиж миний нүдэнд харагдаагүй. Би нилээн хэдэн удаа бодож үзсэн. Залгах уу? болих уу? гэж. Гэхдээ зүгээр л нэг хальт мөргөлдөөд өнгөрсөн хүн рүүгээ өчнөөн хоногийн дараа залгах чинь утгагүй хэрэг. Тэгж бодоод би дугаарыг нь шүгээндээ номон доор хийгээд орхичихсон.
Ээж өнөөдөр дүү бид хоёрыг хамтдаа их дэлгүүр орцгооё гэж дагуулж яваа болохоор хэд хоног дурласандаа шаналсан сэтгэлээ ганц өдөр ч болов өргөе дөө.
"Ёни? Миний охинд энэ гоё таарах юм биш үү?"
"Ээжээ би иймэрхүү хувцас өмсөхгүй ээ."
"Тэгвэл тэрийг үз."
"За."
"И Хёг аа? Хоёулаа тийшээ очиж үзэх үү?"
Тэдний дуу бүдгэрч би цаахан талд нэг цамц үзэж байгаад эргээд харахад нөгөө хоёр маань байхгүй болчихов.
"Ээж?"
Ойроор хайж үзсэн ч олдоогүй болохоор сүүлдээ арга ядан их дэлгүүрийн үүдэнд хүлээхээр шийдлээ. Ядаж байхад утсаа алдчихна гээд ээжид өгчихсөн байдаг.
Үүдэнд нь гарч ирээд ойрхон байх задгай кафен шатан дээр гиюүрч байтал хажуугаар нэг л танил үнэр сэнгэнээд зөрөв.
Дагуулан эргээд харвал тэр шатан дээр очоод толгой гудайн лаг хийтэл суугаад хажуудаа нэг баглаа цэцэг шидчихлээ
"Олчихлоо!"
Би амандаа шивнэсээр түүний хажууханд дөхөж очоод
"Таныг дахиад харахад таатай байна цэцгийн үнэртэй ах аа?"
Тэр над руу толгойгоо зөөлөн эргүүлээд багахан инээмсэглэн
"Тэглээ. Хоёулаа дахиад тааралдчихлаа."
"Яагаад ингээд суучихаа вэ?"
"Яагаачгүй ээ."
"Хаягдчихсан юм уу?"
"Хөөе! Жоохон юм байж том хүний асуудалд битгий оролцоод бай!"
Би хажууд нь очиж суугаад
"Эзэнгүй бол энийг би авчихъя!" Гэсээр өнөөх баглааг аван үнэрлэвэл тэр над руу шоолонгуй инээмсэглэж байсан юм.
Тээр! Наад инээмсэглэл чинь намайг яаж хайлуулж байгааг та мэдэрдэг ч болоосой! Ядаж байхад өмссөн хүрэм чинь ямар сайхан зохиж байна гээч! Танд зохих үг зүгээр л "төгс". Өөр хэлэх үг олдохгүй нь! Дахиад инээвэл би бараг л үхэж мэдэхээр байна. Цэцгийн үнэртэн минь! Би яалтчгүй таньд дурлачихсан байна.
VOCÊ ESTÁ LENDO
•YOU ARE THE SUN•
Fanfic-Та бол миний өдрийг гэрэлтүүлдэг шаргал нар. Та л байхад тэр өдрийн тэнгэр бүрхэг байсан ч миний дотор томоо нар мэлтийж байдаг