Би яг одоо ямар их баяртай байна гээч?
Өнөөдөр ажлын өдөр бас Сонхүн ах надад цаг гаргаж бид хоёр хамт балет үзэхээр болсон!!!!
Анх удаагаа хэн нэгэн буюу миний хувьд хайрын орон зай эзэлсэн хүнтэйгээ тэр тусмаа сонгодог урлагийн тоглолт үзэх гэж байгаа болохоор догдолсон зүрх минь дэггүйтээд намайг тайван байлгахгүй байна!
Гадаа сэрүүхэн ч байна бас Сонхүн ахыг аашлуулахгүйн тулд дулаан хувцаслах хэрэгтэй.
Гэрээрээ орж гялс хувцсаа солиод нүүрээ хөнгөхөн будсан болоод гэрээсээ гарахад үүдэнд Сонхүн ахын машин аль хэдийн ирчихсэн зогсож байв.
"Сайн уу?"
"Аягоо! Энэ хүүхдийг дээ!"
"Яасан бэ?"
"Яагаад ийм хөөрхөн болчихсон юм. Дахиад л хавийн эрчүүд хараад унана шдэ!"
"Та дургүй байгаа юм уу?"
"Чам руу олон эрчүүд хараад байвал онцгүй биз дээ?"
"Тэгвэл надад над руу хүн харуулахгүй харсан ч өөр юм бодох аргагүй болгох нэг арга байна!"
"Ямар арга?"
Би араан дээрээ тавьсан гарыг нь аваад хөтлөхөд тэр гайхсан ч гараа татсангүй.
"Ингээд явбал таныг миний найз залуу гэж бодоод над руу харахгүй ххи."
"Юу хийгээд байгаа юм бэ? Айн?"
Тэр гараа татахгүй над руу инээх нь дургүй биш байгаагийн илрэл биш гэж үү?
"За хурдан явцгаая. Би анх удаа балет үзэх гэж байгаа болохоор догдлоод байна! Lechugo!"
"Энэ жоохон хүүхдийг үү?"
Тэр гараас нь барьсан гартай минь цуг араагаа солиод хөдлөхөд би инээмсэглэн түүн рүү ширтэж байсан юм.
Театрт ирэхэд Сонхүн ах гараас минь тавиагүй бөгөөд би ч тэрэнд нь догдлон баярласаар удсан ч үгүй үзвэр эхлэв.
"Өмнө нь балет үзэж байгаагүй гэл үү?"
"Мхн."
"Тэгвэл энэ удаад сонирхолтой байна гэж найдъя"
"Тэгэлгүй яахав!"
Балет үзнэ гэдэг зарим хүмүүст уйтгартай байж болох ч надад давгүй санагдаж байна.
Би сонгодог урлагт дуртай болохоор алдартай балет үзнэ гэдэг надад үнэхээр гайхалтай болзоо болно. Кино үзсэнээс дээр.
3 цагийн дараа үзвэр дууссан бөгөөд бид хоёр одоо театраас гаран алхаж байна.
Гадаа сэрүүн ч Сонхүн ах гараас минь барьсан байгаа болохоор яагаад ч юм дотроосоо халуу төөнөөд даарахгүй байгаа минь энэ.
"Үзвэр хэр байв?"
"Гайхалтай!"
"Сонгодог урлагт дуртай юм уу даа?"
"Хайртай шд!"
"Тэгвэл сонирхолтой байсан бололтой. Болж дээ"
Тэр гэнэт зогсоод намайг өөрлүүгээ харуулан
"Золиг минь хүйтэн байхад ороолтоо сайн зүүгээдэх!"
Хэмээн ороолтыг минь шинээр ороож өгөөд урд хэсгийг нь уруулыг минь давуулж дээшлүүлээд
"Хоолойгоо даруулж огт болохгүй ойлгов уу?"
"Заа"
Би ичсэндээ улайж байгаа! Мэдрээд байна!
"Та өөрөө даарахгүй гэж үү?"
"Би чамайг бодвол арай өөр байгаа шүү дээ. Зүгээр байна аа"
"Өөрөө маяглаад ороолт зүүхгүй байх юм! Надад өгсөн ороолтноос чинь өөр ороолт байдаггүй юм уу?"
"Байгаа. Өнөөдөр л зүүгээгүй юм."
"Хурдан машин руу чинь явъя. Чих чинь улаачихлаа!"
Тэр багахан хөхрөөд бид хоёр машин руу явсан юм.
Одоо машин дотор дулаацаад сууж байна.
"Хурдан гэрт чинь хүргэж өгөхгүй бол шөнө болчихлоо. Аав ээж чинь санаа зовно"
"Заа."
Бид манай гэр лүү явах замдаа хоорондоо юм яриагүй бөгөөд чимээгүй явсаар гэрийн маань гадаа ирлээ.
"За ордоо. Сайхан амраарай."
"Заа...өө байз!"
"Яасан?"
Би ороолтоо тайлан түүний хүзүүгээр ороож өгөөд
"Ах аа та ч гэсэн өвдчихвөл надад таагүй шүү дээ! Ингээд дулаахан явж бай за юу? Царайлаг царайг чинь цонхийгоод өвдсөн байгааг хармааргүй байна! Баяртай!"
Гэсээр гялс машинаас буун орцруугаа гүйлээ.
Орцныхоо үүдэнд очоод эргэж харан түүн рүү даллавал тэр над руу инээмсэглээд зөрүүлэн даллана.
Гайхамшиг....тэр яг л сонгодог урлаг шиг тансаг, үзэсгэлэнтэй!
Өнөөдрийг би мартахгүй...тэр тусмаа гараас минь зөөлөн хөтлөөд, намайг дулаахан байлгах гэж ороолтыг минь зүүж өгөөд, хөөрхөн байна гэж хэлсэн энэ өдрийг үхэн үхтлээ дурсаж явах болно!
YOU ARE READING
•YOU ARE THE SUN•
Fanfiction-Та бол миний өдрийг гэрэлтүүлдэг шаргал нар. Та л байхад тэр өдрийн тэнгэр бүрхэг байсан ч миний дотор томоо нар мэлтийж байдаг