"И Ён аа? Өнөөдөр хамт цэцэрлэг орох уу?"
Тэр утсаар ярихдаа надаас ийн асуусан бөгөөд би тэр дороо л дээш доош үсчиж орилж чарлаж галзуурч байлаа.
"Тэгэлгүй дээ! Хамт явцгаая!"
Энэ бараг бидний анхны болзоо байх...үерхээгүй ч гэсэн анх удаагаа тэр надаас гадуур гарахыг асууж байна шүү дээ!
Өдөржин өөрийгөө бэлдэж амралтын өдрийн даалгавраа ч мартан толины өмнө эргэлдлээ. Намайг орой 5 цагт ирж авъя гэсэн болохоор би догдлон хүлээсээр л.
"Сайн уу?"
"Сайн. Та алхаж ирсэн юм уу?"
"Үгүй ээ машинтай. Чи! Хөөе! Дулаахан хувцаслахгүй яасан юм! Хэнд таалагдах гэж ингэж нимгэн яваад байгаа юм? Дараа нь өвчин тусчих гэж байгаа юм!"
"Гайгүй ээ. Даарахгүй байна. Алив ээ явцгаая!"
Гараас нь татсаар машин руу нь зүглэхэд тэр инээсээр надад чирүүлж байв.
"Халаалт асаачихъя. Даарвал хэлээрэй. Хөлөө миний хүрэмээр хуччих."
"Үгүй дээ би даарахгүй байна."
"За тэгвэл явцгаая"
Цэцэрлэгт хүрээлэнд ирсний дараа би ийш тийш нялх хүүхэд шиг үсчиж хоёр тийш түүнийг чирэн гүйж эхэллээ.
"Сонхүн ахаа? Би эннээс идмэр байна?"
"Хөвөн чихэр үү?"
"Тийн!"
"Эгчээ эннээс нэгийг авчихъя?"
Тэр надад хөвөн чихэр авч өгөөд гарт минь бариулахад би багахан тасалж амандаа хийгээд түүний ч аманд хийж өглөө.
"Мм амттай байна."
"Сайхан хосууд юм аа?"
Хажуухнаас хэн нэгэн ийн хэлэхэд Сонхүн ах шүлсэндээ хахаж цацан худалдагч эгч рүү хараад
"Бид хосууд биш ээ."
"Тэгвэл юу юм?"
"Эгчээ бид хоёр зүгээр л--"
YOU ARE READING
•YOU ARE THE SUN•
Fanfiction-Та бол миний өдрийг гэрэлтүүлдэг шаргал нар. Та л байхад тэр өдрийн тэнгэр бүрхэг байсан ч миний дотор томоо нар мэлтийж байдаг