Strange |15|

222 48 1
                                    

Түүнийг тэврэхдээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнийг тэврэхдээ....юу хийж байгаагаа анзаараагүй....
  Зүгээр л өмнө минь чичирч байгааг нь хараад өөрийн эрхгүй тийм зүйл хийчихсэн...
Тэр мөчид мэдрэгдсэн тэр мэдрэмж юу байсныг би одоо ч ойлгохгүй байна....

И Ён-ыг гэрт нь хурдхан хүргэж өгчихөөд гэртээ ороход ах ирчихсэн сууж байв.

"Чи хаагуур явж байгаад ир вэ? Би зөндөө хүлээлээ. Хоолоо идсэн үү?"

"Идчихсээн. Харин хүнтэй уулзаад.."

"Юу вэ? Наад хацар чинь?? Дагзаа майжаад?? Аягооо! Пак Сонхүн чи эмэгтэй хүнтэй уулзаад байна тийм үү? Хүүхүү~ баригдсан шүү дүү минь!"

  Тэр сахилгагүй гэгч нь инээмсэглээд хүзүүдэхээр нь би түлхээд зөрүүлэн инээж

"Одоохондоо чамд хамаагүй ээ! Тийм харилцаатай охин биш"

"Агххх надаас яагаад нуугаад байгаа юм бэ?"

"Нуугаагүй ээ. Үнэнээ л хэллээ!"

"Ззө..."

  Би өрөөндөө орон хувцсаа сольчихоод гарч иртэл

"Чи гэрийнхээ кодыг солихгүй юм уу?"

"Яах гэж?"

"Энийг хангалттай олон хүн мэддэг болсон гэж бодож байна"

"Үгүй ээ."

"Сонхүн аа? Гоймон идэх үү?"

"Би юм идчихсэн шдэ"

"Надад хань болоод ганц жижиг аягыг идчих л дээ?"

"За за. Пак Сонхва хүүхэд шиг юм аа!"

"Ганцаараа байгаад байхаар ингээд байна! Нэг найз охин ч юмуу эхнэр олж авах юмсан..чиний үеийн охид их дажгүй шд! Танилцуулахаар эмэгтэй байна уу?"

"Охидууд чихшиг. Бүгд бүсгүйчүүд. Тэгээд ч надад тийм эмэгтэй байхгүй. Байсан бол өөрөө суух байсан юм"

"Би бүр энэ янзаараа ганц бие насыг барж мэдэхээр байна!"

"Хэтрүүлэхээ боль."

"Ууг нь их царайлаг л юмсан. Яагаад хүн тоохгүй байна аа?"

"Чи царай муутай шдэ!"

"Юу гээд байгаа юм бэ?"

"Намайг хараач! Манай ах гэхэд царай зүс хэтэрхий өөр юм! Азгүй амьтан чинь!"

"Зэвүүн золиг!"

  Аяга гоймон алалцаж байгаад аятайхан идчихээд өрөөндөө орон, орон дээрээ унаад таван хошуу боллоо.

Одоо ч мэдрэгдэх түүний үнэр намайг догдлуулаад ч байх шиг. Эсвэл галзууруулаад байна уу?

Тэнэг юм шиг инээмсэглээд л, галзуу юм шиг өөртэйгөө ярих гээд л.....больё оо..одоо унтая.

Энэ хачин мэдрэмж яг юу юм бэ? Дурлал уу? Шохоорхол уу? Эсвэл бүр хайр юм болов уу? Танихгүй энэ мэдрэхүйг урьд өмнө нь мэдэрч байгаагүй болохоор.......И Ён аа? Чи намайг яг яагаад байна аа?

•YOU ARE THE SUN•Where stories live. Discover now