Ахиад л хичээл! Төгсөх анги болохоор дэндүү завгүй байгаад байх юм...бас ядарч байна...шөнө унтах ч завгүй хичээл хийгээд нойроо ч гүйцэд авч чадахгүй...ахх...
Сонхүн ахыг зөндөө их санаж байна. Уулзах юмсан..
"И Ён аа? Хичээлийн дараа тоглох уу"
"Чи ямар эрэгтэй хүүхдээс асууж байгаа юу? Би автомат тоглоом тоглож чадахгүй ээ.."
"Чи тоглодог л байсан шдэ?"
"Өнөөдөр тогломооргүй байна аа.."
"Дахиад л нөгөө дурлалт залуугаа бодож сууна уу?"
"Жисон аа? Чи яагаад Сонхүн ах байж болоогүй юм бол оо? Тэгсэн бол чамайг ингээд өдөр шөнөгүй хараад сайхан байхгүй юу.."
"Хөөе! Би царайлаг л байгаа биз дээ? Ийм хөөрхөн хөвгүүнийг өдөр болгон харж байгаадаа баярлаарай."
"За болог ээ болог."
"Нээрээ миний муу ихэр чинь царайлаг шд! Гэхдээ эгч нь чамаас илүү царайлаг за?"
"Та хоёр юу дэмий юм яриад байгаа юм бэ? Суудал руугаа явцгаа. Хичээл эхэллээ."
"Зөө~"
Би ч ёстой төвөгтэй дурлах юм аа. Харахгүй л бол, харьцахгүй л бол үхчих гээд байх юм....
Хичээл дуусч Жисон, Жихён хоёр автомат тоглоом тоглолоо гээд явсны дараа ангид хэсэг ном уншиж байгаад гарлаа.
"Агхх ямар хүйтэн юм бэ!! Хөлдөж үхэх нь!!"
"Би чамайг дулаан хувцасла гэж хэлсэн биз дээ!"
Эхх хонгор минь!
"Өглөө дулаахан байсан болохоор дан тирко-той гарчихсан юм аа. Тэгсэн чинь хөлдөж үхэх нь!"
"Тэр өглөө ямар хамаатай юм! Өвөл эхэлж байна! Орой харих юм байж өглөөний агаарт итгэдэг чам шиг тэнэг байх уу?!"
"Байхгүй л байх.."
"Тэнэг чинь! Хамар чинь тасарлаа. Ув улаан болчихсон байна."
Тэр хамрыг минь чимхэж нэг инээмсэглээд
"Алив хурдан чамайг хүргэж өгөхгүй бол чи осоголоо. Явцгаая"
Бид зэрэгцэн алхах хооронд би түрүүлэн ам нээж
"Таны ажил гайгүй юу? Ийм орой тардаг юм уу?"
"Би өнөөдөр жоохон сууж юм хийсэн юм аа."
"Аан..ойрд харагдахгүй байсан?"
"Ээжийн дээ очиж хэд хоносон юм. Чи? Хичээлээ хийж байгаа биз дээ?"
"Бүр өдөр шөнөгүй! Гүйцэд нойр авахгүй их ядарч байна.."
"Ээ. Аан..энэ май"
Тэр ажлын цүнхэн дотроосоо хайрцагтай бэлдмэл гаргаж ирээд
"Төгсөх ангийн хүүхдүүд угаасаа л ядардаг юм. Одоохон шалгалтаа өгөөд төгсөх хооронд ядарч өвдөөд байж болохгүй шдэ? Өглөө хичээлдээ явахдаа нэгийг уугаад явж бай!"
"Х-хөөх....б-баярлалаа.."
"Аан бас! Ядарлаа гээд кофе, эрч хүчний ундаа авч уугаад байв!"
"Уухгүй ээ. Баярлалаа!"
Үхлээ шүү! Зүрхээр явах нь Сонхүн ахаа!
"Баяртай! Сайхан амраарай!"
"Баяртай. Өө тийм!! Маргааш ахиад дан тирко өмсөөд үзээрэй! Зузаан өмд өмс!"
"Тэгнэ ээ баяртай Сонхүн ахаа!! Love ya!"
"Юу гэнэ ээ чи!!"
"За хурдан яв аа!"
"За за."
Та ч намайг дурлуулж ханахгүй хүн юм аа! Өдөр болгон шинээр дурлаж, өдөр болгон шинээр хайрлаад догдлоод байхаар чинь миний зүрх яаж тэсэх юм бэ!
Надад санаа тавьж байгаа ярианы өнгө хоолой чинь яг л симфони шиг юм. Хамгийн уянгалаг, хамгийн сэтгэл татам симфони
YOU ARE READING
•YOU ARE THE SUN•
Fanfiction-Та бол миний өдрийг гэрэлтүүлдэг шаргал нар. Та л байхад тэр өдрийн тэнгэр бүрхэг байсан ч миний дотор томоо нар мэлтийж байдаг