Өглөө бүр намайг сэрээдэг ээж минь яг л тогтсон цагтаа өнөөх үгээ хэлж дуудна.
"Босоорой хонгор минь! Нар аль эрт зүүн зүгээс мэлтийж ээ."
"За яг 5 минут."
"Чи яагаад дандаа ингэдэг юм бэ? Сонин шдэ! За ээж нь цайг нь бэлдчихсэн хурдан гараад ирээрэй."
"За.."
Айлын ганц хүүхэд биш хэдий ч ээж аав хоёр минь дүү бид хоёрыг хоёуланг нь нандигнан хайрладаг. Би одоо 18 хүрэх гэж буй жирийн л өсвөр настан. Өглөөнөөс оройг хүртэл ном дэвтэр барьж гүйдэг төгсөх ангийн сурагч. Өө нэрээ хэлэх ээ мартчихаж. Намайг И Ён гэдэг.
Би Солонгост ирээд жил гаруй л болж байна. 5 настайдаа гэр бүлээрээ Герман явсан болохоор Солонгосын тухай мэдлэг минь их муу.
Өглөөний цайны дараа хичээлийн дүрэмт хувцсаа өмсөөд толины өмнө зогсож нэг инээмсэглээд өрөөнөөсөө гарахад
"Амжилт охин минь!"
Аав минь намайг ийн зоригжуулаад духан дээр минь үнэрлэн гэрээс гаргалаа.
Намрын налгар өдрүүд гэж энийг хэлдэг байх аа? Навчис унаж ирээд л салхигүй тогтуун, хөөрч буй нар дулаанаар төөнөөд л.
"ХОЛДООРОЙ!!!"
Дугуйн хонх хангинасаар нэг залуу орилон зогсохыг хичээж байгаад намайг бараг л ирж мөргөдгийн даваан дээр дугуйтайгаа онхолдон над руу унаад ирэв.
Хөөх...хүүе л дээ? Энэ чинь сахиусан тэнгэр унаад ирэв үү? Эсвэл навчин дээрээс унаж ирсэн дагина уу?
"Яанаа..чи зүгээр үү?"
"Б-би зүгээр ээ."
"Худлаа яриад байх юм? Дүрэмт хувцас чинь шороо болчихож. Бас энэ...намайг үнэхээр уучлаарай."
Тэр шалбарсан алга руу минь заагаад гэмшлийн өнгөөр уучлалт гуйлаа. Хачин нь энэ нь надад нэг л инээдтэй харагдаад байх юм? Эгдүүтэй ч юм шиг.
"Би үнэхээр зүгээр ээ. Харин та зүгээр үү?"
"Би зүгээр ээ. Оо? Чи Сэбом ахлах сургуулийнх юм байна?"
"Тийм ээ яасан?"
"Би дөрвөн жилийн өмнө Сэбом ахлах сургуулийг төгссөн."
"Аан. Тэгэхээр төгсчихсөн сонбэ байх нь кк"
"Хичээл чинь орох гэж байгаа бололтой? Хүсвэл хүргээд өгөх үү?"
Газраас дугуйгаа босгоод асуухад нь би багахан инээмсэглээд "Тэгье" хэмээн ард нь суулаа.
Танилцаа ч үгүй байж ингээд дугуйнд нь сундлаад явж байгаа маань ичмээр ч гэсэн...царайлаг залуу хүргэж өгье гэж байхад яаж татгалзах билээ?
"Хичээлээ сайн хийгээрэй. Бас хүсвэл энэ дугаар луу залгаж хэрэгтэй зүйл ээ хэлээрэй. Гомдол гаргаж болно шүү."
"За баярлалаа."
"Дараа уулзах байх гэж найдаж байна. Баяртай"
Тэр сургуулийн үүднээс дугуйгаа унасаар холдон одоход миний нүдэнд түүний царайлаг төрх л харагдаж байсан юм.
"Далай тэнгис шиг гүн нүдэнд чинь дурлачихав уу даа? Дахиад уулзана гэж итгэж байя"
:Шинэхэн бичвэрт минь тавтай морил🥳❤
ESTÁS LEYENDO
•YOU ARE THE SUN•
Fanfic-Та бол миний өдрийг гэрэлтүүлдэг шаргал нар. Та л байхад тэр өдрийн тэнгэр бүрхэг байсан ч миний дотор томоо нар мэлтийж байдаг