Давтлага минь нилээн орой дуусч би гадаа бүрэнхий болсны дараа гэр лүүгээ алхлаа. Ядахад автобусны карт аа гэрт үлдээчихсэн чинь алхахаас өөр замгүй болчихсон.Өдөржингөө бодсон түүнийгээ зөндөө санасандаа
Би:
- Оройн мэнд?
Seen 20:47pm
Ээххх энэ муу ах чинь!
Бага зэрэг гутраад үргэлжлүүлэн алхаж байталТөгс ах💞:
-Сая завгүй байсан юм.
Би:
- Тийм байлгүй дээ! Хараад өнгөрчихөөр чинь жоохон гонсойлоо.
Төгс ах💞:-Дөнгөж гэртээ орж ирж байлаа. Чи харьсан юм уу?
Би:
- Харьж явна.
Төгс ах💞:
- Энэ орой болсон хойно ганцаараа юу?Би:
- Би зүгээрээ санаа зоволтгүй.
Төгс ах💞:
- Санаа зовсон хүн алга!
Би:
- За за. Би гэртээ очиж байгаад мессэж бичье. Хариад хэлнэ ээ.
Төгс ах💞:
- Болгоомжтой хариарай. Утсаа болиод анхааралтай яв.
Утсаа халаасандаа хийгээд дуу аялан хөөртэйгөөр үсрэн явж байтал гудамж эргээд хэдэн гудамжны танхайчуудтай мөргөлдчихөв.
"Яаж байна аа?"
"Уучлаарай...санаандгүй.."
"Санаатай санаагүй хамаагүй ээ! Хөөе? Сурагч аа? Ах нартаа 20 мянган вон өгчихвөл бид нар явлаа."
"Ю-юу? Надад байхгүй ээ.."
"Худлаа ярихаа боль? Эсвэл ах нар нь чамд хүчээр хүрж байгаад авах юм уу? Хөөрхөн охиныг янз бүр болгомооргүй байх юм?"
"Уучлаарай..гэхдээ надад үнэхээр мөнгө байхгүй ээ.."
"Энэ муу!"
Тэрнийг над руу гар далайхад нь би бултаж амжаад хар хурдаараа гүйн нэг хогийн савны ард орж суугаад утсаа асаан тусламж гуйхыг хичээлээ.
Төгс ах💞:
- Харьсан юм уу?
Тэр яг л намайг аюулд орсныг мэдсэн юм шиг мессэж бичихэд нь
Би:
-Туслаарай!! *** гудамжинд намайг дээрэмдэх гээд байна!
Төгс ах💞:
-Айн?! Чи яг хаана нь байна?!
Би:
- Замын тэмдэгний харалдаа хогийн савны хажууд нуугдаж байна...
Төгс ах💞:
- Дуу чимээ гаргахгүй наанаа байж байгаарай!
Гар хөл чичигнэн арай гэж мессэж бичээд амаа даран нулимсаа арчин сууж байтал нөгөө танхайчууд бололтой тэр хавиар гүйлдэх нь сонсогдож байв.
"Яа! Арчаагүй новшнуудаа?! Ганц муу сурагч охиныг барьчихаж чадахгүй нь уу?! Хурдан ол!"
Нэг ч их удалгүй дахин гүйх хүний хөлийн чимээ гарсаар хажууханд дөхөж ирээд чимээгүй болчихов. Эргэлзэн байж дээш өндийгөөд харвал харанхуйд ч танигдах тэр төгс зүс харагдсанд би өөрийн эрхгүй баярлаж байсан юм.
"И Ён? Зүгээр үү?"
"Мхн.."
"За явцгаая. Одоо айх хэрэггүй ээ. Хэн ч байхгүй байна. Явцгаая? За юу?"
Тэрний намайг аргадсан хоолойны өнгө, гараас минь зөөлөн атгах булбарай гар, харанхуйд ч гэрэлтэх нүд ахиад л намайг догдлуулж зүрхийг минь хэдэн зуун мянган вольтоор цохилуулж байсан.
Яг тэр үед надад тийм хүсэл төрсөн.....энэ булбарай гараас атгаад, гэрэлтсэн гүн нүдрүү чинь ширтэж, гүзээлзгэнэ шиг уруул дээр чинь үнсээд, өглөө болгон үнэрийг чинь үнэрлэж сэрж байх юмсан гэж.....та минийх байгаасай гэж хүссэн..
YOU ARE READING
•YOU ARE THE SUN•
Fanfiction-Та бол миний өдрийг гэрэлтүүлдэг шаргал нар. Та л байхад тэр өдрийн тэнгэр бүрхэг байсан ч миний дотор томоо нар мэлтийж байдаг