CHAP4

1.4K 139 19
                                    

"Тэр намайг дурсдаг болов уу?"

На Мин "Хэн бэ Тэн үү?"

"Юун Тэн? Хайрт Жоннигоо ярьж байхад чинь" гэхэд На Мин толгой дохиж "Тэгвэл бүр дурсахыг ч хүсдэггүй биз"

Би түүн рүү нүдээ онийлгон муухай хараад "Чи их муухай охин. Жэхён туслаад л Жэмин ч яахав онол яриад л явж байдаг юм. Харин чи намайг ерөөсөө дэмждэггүй"

"Жонни биш өөр хүн байсан бол яахав дэмжих л байх тэр тусмаа Тэн. Хөөрхий минь бүр 2 жил чиний ардаас гүйгээд л байх юм" гэхтэй зэрэгцэн нойтон хамуу Тэн хүрээд ирэв.

"Муу хүнийг дурсахаар гэж!" гээд амандаа бувтнахад На Мин намайг нудралаа.

Тэн "Миний хөөрхөн хайр хэдэн цагийн хичээлтэй юм?" гээд ярзайтал инээхэд нь төв царай гаргаад "Чиний хайр бол байсангүй"

"Юу яриад байгаа юм бэ хайраа? Хоёулаа үерхээд 2 жил болж байхад миний хайр мартчихсан юм уу? Миний нэрийг ядаж санаж байгаа биз дээ?"

Би утсаа оролдож байгаа Жэхёны гараас сугадаж "Чиний хайр байснаа бол санахгүй л байна. Тэгээд чи чинь хэн билээ Тэнэг бил үү?

"Тэн!"

Би толгой дохин "Аан, Тэнэг гэдэг байх нь"

Тэн дороо дэвхцсээр "Хайраа, өнөөдөр орой болзох уу? Ойрд болзсонгүй сайхан хайртайгааа нэг сэгсийтэл болзоод авъя даа"

"Чамтай биш Жохённитойгой явна. Юун сайхан хайр? миний сайхан хайр чинь Жохённи"

"Юун Жохённи?"

Жэхён "Манай Риёоны найз хөвгүүн гэхдээ бараг л" гэхэд нь гар руу нь цохиод "Удахгү-....Өө, миний Жохённи" гээд цаанаас Жонни ирж байхаар нь өөдөөс нь гүйлээ.

"Өглөөний мэнд" гээд хамаг байдаг хөөрхөн царайгаа гаргаад хэлтэл Жонни "Чамд ч бас, нөгөө бичих зүйлээ бичсэн үү?"

"Юу?"

"Би чамд өчигдөр хэлсэн шүү дээ. Бүх  он, сар зарим чухал зүйлсийг нь биччихээрэй гээд" гэхэд нь духаа алгадаж "Мартчихсан байна"

Царайлаг царайнд нь ховсдуулж ядаж байхад юун тэр он сар лай л байна.

"Чи яг хийх хүн мөн үү, биш үү?"

Өөдөөс нь малийтал инээгээд "Хийнэ шүү дээ хийнэ" гээд гараас нь сугадтал ширэв татаад "Надад битгий ойрт! Чи их эвгүй охин байна лээ шүү!"

"Ээ, Жохённи" гээд ардаас нь гүйтэл "Ж-О-Н-Н-И! Юун Жохённи наад хэл амаа хөгжүүл. Хэлж чадахгүй бол Ёну гээч!"

"My Man" |S1|Where stories live. Discover now