CHAP 12

988 111 18
                                    

"Өөр найрах арга юу байна? Ууг нь зодоон хийгээд байвал ахицтай юм байна лээ. Даанч дахиж зодоон хийвэл ээж хаашаа харж үхэхээ бодоод байж байгаарай гэсэн" гэтэл Жэхён "За байз, хэдэн арга байна л даа гэхдээ сайн бодохгүй бол болохгүй"

Зодооны дараа учиргүй санаа тавиад байсан өнөөх хайрт Жонни маань буцаад надаас зугтдаг болчихсон. Хүн ханд өгөөд байхад эртхэн амьдралаа холбохгүй эмзэг дэлбээ шүү. Ингэсээр байтал төгсөхөд 2 сар л үлдлээ. Шалгалтандаа бэлдэхийн хажуугаар Жонниг найрах гэж кино кино.

Жэхёнтай яриад сууж байтал Арав Читафон гуай ярзайтал инээсээр орж ирэв.

"Наад үс гэзгээ" гэхэд хажууд суугаад "Яасан шар өнгө гоё зохиж байгаа биз дээ? Яана аа надад дуралчихсан уу?" гээд айлгүйтэж өгөв.

"Хоёулаа хэзээ хуримын ордон явах уу?"

"Сончанаас асуу, угаасаа намайг чамд өгөхгүй тийм ээ Сончан аа?" гэхэд цаад ширээнээс "Тийм ээ"

"Жэхён бол бүр чам руу харах ч үгүй"

Ийн сууж байтал гаднаас дүрэмт хувцасныхаа гадуур хар савхи өмсөөд үсээ хойш нь болгож янзалсан хөвгүүн орж ирээд Жэминий суудалд суучихав.

Хэн билээ? Шилжиж ирсэн юм байх даа?

Би хэсэг араас нь харж байгаад "Жэмин?" гэж ангиар дүүрэн ориллоо.

"Хөөе Нана!" гээд хоёр хацраас нь барин хартал яалтачгүй Жэмин мөн байна. Юу вэ?

Жэхён, Арав, Сончан 3 бас гайхсаар гүйж ирэн Жэминийг хараад гацчихав.

"Хөөе чи Нана мөн биз дээ?" гэхэд инээгээд "Мөн байна аа"

Жэхён "Онол Жэмин...."

Арав "Өөв ээм жии"

Нэг ойртон хараад нэг холоос хараад "Үү ёооё, найз нь чамайг удаан хараад байх юм бол дурлачих юм байна. Үгүй ээ, гэхдээ яаж?" гэхэд инээгээд "Comebaсk"

Арав хажуунаас "Риёон аа, би маргааш ингээд хар савхи өмсөөд хүрээд ирье надад дурлаарай" гэсээр дороо дэвхцэв.

"Хөөе, чи зүгээр сарни алга бол!"

+++

"Ёну" гээд ном уншин сууж байгаа түүний хажууд шоколадтай сүү тавилаа. Жонни номоо хаан над руу хараад "Чи уйдах болоогүй юу? ямар нэхэл хатуу юм бэ?"

"Нэхэл хатуу гэдэг чинь ерөнхийдөө миний нэрийн хуудас"

"Би ганц өдөр ч болтугай тайван баймаар байна Раёон аа" гэхэд нь үсээ чихнийхээ ард хийн "No Раёон, Уеs Риёон. Бас би чамайг ганц биш бүр амралтын 2 өдөр тайван байлгаж байгаа шүү"

"Тэгвэл ядаж 3 өдөр болгочих"

"Бодолцож үзье! Гэхдээ хоёулаа ууг нь хурдхан шиг амьдрал ахуйгаа холбочихвол хэн хэндээ зүгээр дээ" гэхэд номоо тавин нүдээ солийлгоод "Яасаан?"

Би хуруугаа оролдон "Бууз, банш шиг төгс зохицол болъё оо гэх гээд...биш ээ би чамд талтай чи надад өнцөгтэй юу?"

'Өнцөг байтугай булан ч байхгүй за!"

"Өнцөг булан хоёр чинь ижилхэн биш бил үү?" гэтэл орилоод "Хөөе!"

"Айн?"

Жонни толгой сэгсрээд "Сарни бутар алга бол!" гэсээр гараа савчуулахад нь "Наад сарни алга бол гэдэг чинь миний Арав Читафонд хэлдэг үг. Харин бутарыг хэлдэггүй болохо-" Жонни намайг хэлж дуусахаас өмнө ном дэвтэр цүнхээ аваад босов.

Гараас нь зуураад "Хайраа"

"Чи өөрөө хайр!" гэхэд нь малийтал инээгээд "Аан би хайр юм уу? Хайр гэсэн болохоор явууллаа за юу. Хэд хоногоос хуримын ордон явна шүү одоо баяртай миний хайр"

Сайхан амьтан шүү. Ингээд хайр гээд байх юм бол болж байна шүү дээ. За байз ямар даашинз өмсдөг юм билээ?

~Риёон шиг шийдэмгий байх хэрэгтэй шүү😂

"My Man" |S1|Where stories live. Discover now