СНАР 24

981 106 34
                                    

*2 жилийн дараа*

Цаг хугацаа арай л дэндүү хурдан өнгөрөөд байна. Саяхан л ахлах сургуулиа төгсөж байсан чинь одоо ингээд их сургуулиа төгсчих гэж.

"Пак Рисон" гэхэд Рисон эргэж харсанаа "Ээжээ, ааваа" гээд наашаа гүйж ирэв.

"Би эгч чинь! харин энэ ах чинь хөөе!" гэхэд Жонни түүнийг тэврээд "Аав нь зайрмаг авч өгөх үү?"

"Чи өөрөө зайрмаг!"

Жонни инээн "Энэ ээж нь аймаар ааштай тийм ээ? ингэж байгаад л надад базуулдаг юм даа. За, явж зайрмаг аваад харьцгаая" гээд түрүүлэн цааш алхалаа.

Базуулдаг юм даа энэ тэр гэхдээ үнэн л дээ.

Гэрт иртэл аав ээж хоёр "Өө, Ёну миний хүү" гээд үнсэж аваад л сүйд. Би бараг хүүхэд нь биш Жонни, Жэхён хоёр хүүхэд нь байх. Жэхён одоог хүртэл манайд амьдарч байгаа ах эгч хоёр аль 3 жилийн өмнө Америкаас ирнэ гэсэн одоог хүртэл ирээгүй. Тэгсэн чинь аав ээж хоёр Жэхён хүү нэг мөсөн эхнэртэй болтлоо манайд амьдарч бай гэсэн шүү дээ.

Нөгөө хачин нүүрний арьс чинь харин манайд амьдархаа больсон. Гэхдээ хэрүүл хийх хүн байхгүй болохоор уйтгартай ч юм шиг.

Ээж "Жонниг гомдоочхоогүй биз?"

"Танай Жонниг гомдоогоогүй ээ. Ууг нь би гомдож байх ёстой юмсан"

Аав "Миний хүүхдүүд одоо эртхэн тусдаа гар сургуулиа ч төгсчихлөө" гэхэд нь "Та хайртай охиноо шууд өгөөд явуулах гэж байгаа юм уу? аймаар юм бэ? За, тэг ээ тэг! намайг явуулчихаад тэр Рисонтой тахиа хуваагаад ид!"

+++

*Маргааш*

Би Жэминий цүнхийг өргөж үзээд "Ёооё, энэ дотор чиний амьдрал явж байгаа юм уу?" гэхэд Жэмин дотроос нь нэг нарийхан мэс заслын хутга гаргаж ирээд "Хаа ч явсан энэ хайртуудтайгаа хамт" гээд өнөөх хутгаа үнсэв.

"Ээ бүү үзэгд!"

Дуёон "Сөүлээсээ ч гараагүй байж хүүгээ санаад эхэлчихлээ" гээд нүүрээ дараад маяглаж өгөв.

"20 минут л өнгөрч байна шүү дээ!" гэхэд цэхэн цохон хийж "Чи ч хүүхэдгүй юм чинь мэдэхгүй л дээ. Би аймаар санаад байна за юу!"

Жэхён утсаа харуулан "Sugar mommy түрээслэдэг сайт олчихлоо" гээд хамраа үрчийлгэн инээлээ.

"У На яасан юм?"

"Тэр бид хоёр ёстой худлаа болсон" гэчихээд цээжин дээрээ гараа тавин "Гэсэн ч миний зүрх сэтгэл дотор байгаа"

"Зүрх чинь нөгөө талдаа байдаг юм!" гээд Жэхёны гарыг аван зүрхэн дээр нь байрлуулж өгтөл "Аан за дахиад хэлье. Гэсэн ч миний зүрх сэтгэл дотор байгаа"

+++

"Хөөх, ёстой гоё байгалтай юм аа" гээд эргэн тойрноо харсаар хэлтэл Дуёон хойноос "Чи ямар геологич уу?"

"Гүнмён ахад ховлоно шүү!"

Жонни "Чи одоо миний хайрыг яах гэж дандаа ингэж байдаг юм. Байгалаа л магтаж байна шүү дээ" гэтэл Дуёон "Чи биологич юм уу?"

Жэхён "Эндээс sugar mommy олдох болов уу?" гэхэд нь мөрөн дээр нь цохиод "Чи тэр сахартай ээжээ сайтаас л ол" гээд машинаас ачаануудаа аван тус тусынхаа өрөөнд орлоо.

Жонни "За, хоёр хоног сайхан амраад авах уу даа?" гэхэд нь ачаагаа гаргаж тавиад "Архидан согтуурлаа амралт гээд л хэдүүлээ эвгүй хүмүүс шүү"

+++

Жэхён ширээн дээрх архи, виски рүү заасаар "Архидан согтууралт албан ёсоор эхэлснийг мэдэгдэе! Манайд Jim Beam брэндийн виски маань байна. Амт чанар тасархай"

"Хаагуураа тасарчихсан юм?" гэхэд Жэхён хамраа сарталзуулан "Ярианы эрч битгий бууруулаад бай! Уухаа бодоод сонсож бай!" гээд үргэлжлүүлэн "Black velvet брэндийн виски маань байна. Chopin брэндийн архи маань байна. Hardys брэндийн дарс маань бас байна аа" гэхэд нь "За ямар брэндийг нь уух юм биш алив задла!"

Бүгд хундагаа дүүргэн тулгаад "Төлөө!"

+++

Жэмин уйлан "Нөгөө гүзээлзгэнэ чинь одоо усан үзэм болсон доо. Удахгүй юу болох бол?" гэхэд нь би нэг хундага уучихаад "Манго болно хүлээ миний найз"

Жэхён "Ерөөсөө Jim Beam брэндийн үнэнч хэрэглэгч болно оо" гээд виски үнсээд сүйд.

"Вискичин болох нь дутаж л дээ"

Дуёон бас л уйлан "Хүүгээ санаад байна" гэх бол На Мин нурууг нь илээд "Хоёрхон хоног шүү дээ"

+++

Жэхён "Амт нь аманд ороод жаргаж байна шүү дээ!" гээд ширээ цохиод л уугаад байна.

Жонни "Black Velvet-ийн виски ийм гоё гэдгийг эртхэн мэдэхгүй яав даа"

"Нэг л их брэнд ярисан хүмүүс дуугүй уугаач наадaхаа!"

Жэхён "Энийг sugar mommу-тойгоо ууна аа"

"Тэр муу сахартай ээжээр яадаг байна аа?"

"Аа, амьдрал амьдрал"

+++

Энэ удаад ёстой жинхэнэ мөлхтөлөө уулаа даа. Мөлхөж явсаар өрөөндөө орж ирээд орон дээрээ тэрийн хэвттэл Жонни бас хажууд хэвтлээ.

"Жонни, хайртай шүү за юу" гэхэд Жонни үнсээд "Би илүү хайртай за!"

"За болог ээ болог!"

"My Man" |S1|Where stories live. Discover now