CHAP 20

1K 116 24
                                    

/Жоннигийн талаас/

Тэр Риёон одоо шууд үнсэж энэ тэр бас тэгж байгаад шийдэмгий золиг шүү. Хоёулаа ихэр хүүхэдтэй болноо ч гэх шиг ихэр хүүхэд чинь өсгөхөд хэцүү шүү дээ гэхдээ хөөрхөн л дөө.

/Риёоны талаас/

"Хөөе оёулсан давхраа минь энэ хальс шиг нимгэхэн унтлагын хувцаснуудаа ав!" гэж орилоход нүүрний арьс ярвага татага хийсээр газар хэвтэх хувцсаа аваад "Энэ чинь даашинз!"

Тэр хальс шиг юмыг нь дэлгэж үзээд "Ёооё, энэ даашинз уу? ёстой зүгээр байж үзээрэй" гэтэл надаас булааж аваад "Би өнөөдөр клуб орно битгий олон долоон юм ярьчхаарай!"

"Чи буруу л хүн дээ хэллээ дээ" гэчихээд өрөөнөөс гаран "Ээж!" гээд орилтол өнөөх арьс чинь ам таглаад буцан өрөө рүү татаж оруулав.

"3 давхараас шидчихнэ шүү!"

"Жэхён аа, авраарай туслаарай!" гэж орилтол арьс гуай над руу дэр аваад шидэх бол Жэхён сүр сар хийсээр орж ирлээ.

Уулга алдан "Хөөе, чи муу миний найзыг!" гээд намайг татаж босгов.

Нүүрний арьс бид хоёрыг түлхэж "Их юм болж гэнэ, гарцгаа!" гэхэд нь "Зүгээр байж зүрх амраагаарай миний өрөө шүү!" гэхтэй зэрэгцэн ээж орж ирэв.

Дуусаа дуус. Жэхёнтай хөтлөлцөөд дуусахаас.

Ээж шогширч "Рисоны орилохыг яана гэж байхад та хэд бас юув дээ? Риёон гуай Ха Воныг зүгээр байлга даа!" гээд хаалга саван гарлаа.

Миний ээж юм уу? Энэ оёулсан давхрааны ээж юм уу?

Жэхёныг чирсээр өрөөнөөсөө гараад "Энэ муу арьс орой клуб явна гэсэн хоёулаа орой нууцаар дагах уу? бас жаа-"

"Бүжиглэвэл гэж үү?" гэхэд нь нүдээ ирмээд "Яг тийм" гэтэл Жэхён инээж хорон царай гарган "Хувцсаа бэлдхээс, хэдэн охинтой танилцаад авна аа"

+++

Жэхён "Битгий өсгийтэй гутал өмс өө гээд байхад үгэнд орж байгаач. Би ямар буруу юм хэлэх биш!" гээд нөгөө нүүрний арьс гуайг даган явах замдаа үгэлсээр л байв.

Би цүнхнээсээ жижиг савтай бохь гаргаж ирэн 5 ширхэгийг аваад ам руу нь хийн "Дуугүй бай, тэгээд клуб руу пүүз өмсөөд явах байсан юм уу?" гэтэл Жэхён дуугүй болон бохио зажиллаж байснаа учиргүй намайг цохиод эхлэв.

"Яачихав даа ёооё!" гээд гарыг авж шидтэл ам руу гаа заагаад "Аман дотор гааны дайн болоод байна"

Манай хүн эрүүл шүү эрүүл байгаа юм.

Бид хоёр өнөөх арьс гуайн араас даган явсаар нэг клубын гадаа иртэл нөгөө хачин арьс чинь нэг залуутай хүзүү сээр, нуруу туруу, үе мөчөө холбоод клуб руу орчихов.

Ингээд явж байдаг юм бий вий. Би чинь хажууд нь нялх юм байна шүү дээ.

Жэхён "За ороод архи, виски уухгүй коктейл л ууна, согтохгүй зүгээр л гоё бүжиглэж байгаад гарч ирнэ шүү" гээд сүр болоод байв.

"Угаасаа ууж чаддаг ч юм шиг дуугүй л оръё!" гээд гараас нь чирэн орлоо.

Оров уу үгүй юу толгой эргээд нүд эрээлжлээд юу вэ? юу вэ? энэ тэрүүгээр өнөөх арьс гуайг хайтал тэр залуутайгаа хүзүү сээр ч биш хошуу амаа холбоод бүр идлээ л лээ.

Эргээд хартал манай Каспер алга байв. Энэ бас яачихав аа? Нэг хүүхэнтэй хүзүү сээрээ холбоод явчихав уу? За, за манай хүн ичимхий юм чинь тэгэхгүй ээ.

Нөгөө арьс руу хараад ярвайсаар зогсож байтал нэг залуу ирж"Оройн мэнд, надтай суухгүй биз?" гэж асуув.

Сандал дээр суухыг яриад байна уу? эсвэл амьдралаа холбож суухыг яриад байна уу?

Би төв царай гарган "Уучлаарай үгүй ээ!" гэтэл "Бүсгүй минь гомдоож байна шүү"

"Намайг угаасаа гомдоодгоо л гэдэг юм!" гэчихээд хажуугаар нь зөрөн тек рүү явтал Каспер энд сууж байна.

Очин хажууд нь суугаад "Хаяаад явчих юм аа. Хүнтэй суунгаа алдлаа шүү дээ!" гэхэд инээсээр надад коктейл өглөө.

Жэхён "Хөөрхөн охидууд байна л даа даанч зориг хүрдэггүй" гээд хамраа үрчийлгэхэд нь "Өөрөө ийм байж бас надад зөвлөгөө өгөөд байгаа шүү чи нээрээ. Би явж бүжиглэлээ"

"Зодоон хийчихэв ээ!"

"Найдаад хэрэггүй шүү!"

Босон талбай дээр гаран бүжиглэж байтал түрүүний залуу ирээд "Таны бодол өөрчлөгдөөгүй л байна уу?" гээд надад ойртов.

Даварчихсан арьс вэ?

"Цаашаа байхгүй бол нэг гараа алдсан л гэсэн үг шүү залуу минь!" гэтэл улам надад ойртон "Битгий хатуурх л даа бүсгүй" гээд гар нь бэлхүүсээр ороон тэврэхээр нь холдон хойш ухарч байгаад хүн мөргөчихөв.

Эргэж хараад "Уучлаарай" гэтэл миний хайр зогсож байх нь тэр.

"Хайраа" гээд гайхсаар хэлтэл Жонни бас гайхан "Юу вэ?"

Нөгөө залуу чинь дахин ойртоод олон юм шалгааж  эхэлтэл Жонни гэнэт бугуйнаас зуураад намайг чирсээр клубээс гарав.

Гараас тавилгүй "Чи албаар ингээд хардуулах зүйл хийгээд байгаа юм уу?"

"Айн?"

---

~Энэ Жонни яг яана гээд байгаа юм бэ?😂

"My Man" |S1|Where stories live. Discover now