CHAP 15

1K 102 63
                                    

/Жоннигийн талаас/

Ёооё сайхан урт тэгшхэн хөл минь, хайран сайхан шагай минь энэ эвгүй охиноос болж хохирох гэж. Эрүүгийн хэрэг үүсгэнэ дээ. Энэ Риёоныгаа тэр ирээдүйн нөхөр нь ирж аваач ээ.

Риёон "Өвдөж байна уу? Үүрүүлчих"

Өдөөд байгаа юм байх даа? Түлхэж унагаачихаад юу гэнэ вэ? Чамд гомдсон за!

"Хөөе би 75кг" гэхэд намайг дээрээс доош гүйлгэж харсаар "Яахав хөнгөхөн л юм байна шүү дээ"

"Ёооё, үнэндээ л эвгүй охин"

"Алив үүрүүлээтэх ээ!"

"За яршиг аа, тэрний оронд алхаад явсан нь дээр. Чам шиг жижигхэн охинд үүрүүлчихээд би юу бодож явах уу? Тэглээ ч дахиад унагаачих ч юм бил үү?" гээд ярвайхад "Би 172см шүү, жижигхэн биш хайрт минь. Бас би чамайг даана. Хайраа цаг оройтлоо хурдла"

Хайраа ч гэх шиг.

Би түүн рүү нэг л итгэл муухайхан ёозгүй харсаар үүрүүлтэл...ээ бурхан минь ээ эмэгтэй Hulk юм уу? Энэ туранхай охин чинь намайг даачихлаа. Бүр үүрээд гүйсэн ч чадах юм байна. Тэр хөвгүүдийг зодох нь аргагүй л байсан юм байна.

Түүнд үүрүүлэн явах замдаа "Чи ямар нэгэн эрч хүчний эм, бэлдмэл, витамин уудаг уу?"

"Тийм юм байдаг юм уу?"

"Ээ, бурхан минь ээ"

/Риёоны талаас/

Хайртыгаа гэмтээчихсэн юм чинь хүргэж өгөхөөс өөр чахав дээ тийм ээ? Ууг нь далиманд нь хадам аав, ээжтэйгээ танилцчихмаар байдаг.

Гэснээс хайр маань ямар хөнгөхөн юм бэ? 75кг гэсэн бик дээ? 40кг шиг л байх юм. Жэмин бол бүр 20кг шиг. Харин Жэхён үнэхээр хүнд бараг 100кг байх.

"Неу хайраа" гээд түүнийг дуудтал хариу дуугарсангүй.

"Хайрт минь ээ"

"Ханиа"

"Хонгорхон минь ээ"

"Энхрийхэн минь"

"Сайхан амьтан минь" гэхэд Жонни ёолоод "Ёооё би бясалгал хийж байна даа. Битгий янз янзаар дуудаад бай!"

"Эмзэгхэн хайр шүү"

Явсаар гэрийнх нь үүдэнд ирээд түүнийг буулгалаа.

Жонни "Чи үнэндээ л эвгүй охин ийм хол газар намайг үүрээд ирж байдаг..." гэхэд нь малийтал инээсээр уруулаа цорвойлгон нүдээ аниад "Одоо үнсье!"

Яачихав?

Нэг нүдээ нээгээд хартал Жонни минь байхгүй би ганцаараа зогсож байв.

"My Man" |S1|Where stories live. Discover now