СНАР 36

748 90 15
                                    

Дуёон "Яг та хоёрын хүүхдүүд мөн биз?" гээд манай бяцхануудыг харснаа хачин царайлан асуулаа.

"Тэгээд Жэхён Жэмин хоёрын л хүүхдүүд байв гэж!" гэтэл хүзүүгээ гилжийлгээд "Сонин л юм даа. Ййм царай муутай хүмүүсээс ийм царайлаг хүүхдүүд төрөхийг гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?" гээд хоёр гараа алдлан их л сүртэй хэлэв.

Жэхён "Вуаа, би ингээд Рисонтой нийлүүлээд 3 хүүхэд харах болж байна уу? хөөрхөн юм аа. Үжүжүжүжүжү" гээд нүд амаа атиралдуулаад маяглаж өгөв.

"Найз нь сайхан сэтгэл рүү чинь ус цацмааргүй байгаа ч хоёр бяцханыгаа лав чамаар харуулахгүй ээ" гэтэл Жэхён урвайн бяцхануудыг маань үнссэнээ "Ахад нь та хоёрыг харах мөн ч их хүсэл эрмэлзэл байсан шүү. Даан ч танай ааш муутай ээж хүсэл эрмэлзэл, сайхан бүхнийг минь няцаачихлаа..."

Тэн "Жонни бас ихрүүдтэй хамт Риёоныг хайрлахаас даа"

Би толгойгоо сэгсэрч "Эр эмийн хооронд donkey бүү жороол гэж үг мэдэх үү? мэдэхгүй бол одоо мэдэж ав donkey минь!"

"Ok"

Жэмин "Нэр нь хэн гэлээ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэмин "Нэр нь хэн гэлээ?"

"Со Хён У, Со Хён Ми" гэтэл Дуёон ярвайснаа "Мэдрэмжгүй хоёр вэ? ийм хөөрхөн хүүхдүүдэд гоё нэг өгөхгүй"

Тэн "Би бол Ман Читафон Ичаяапонкүн, Мин Читафон Ичаяапонкүн гэдэг нэр өгөх байсан"

"Ээ бүү үзэгд!"

Жэхён учиргүй санаа алдаж "За, У На-г өөрийн болгочихсон юм чинь эрвээхий харах уу? гэж байгаад бөмбөг залгиулж хөөрхөн хүүхэдтэй болохоо мэдье ээ гайгүй"

Дуёон түүнийг шоолж "Одоо эрвээхий харах уу? гэдэг үе өнгөрч хамт угаалгын өрөө орох уу? гэдэг болсон шүү дээ. Цаг үетэйгээ хөл нийлүүл миний найз"

"Чи өөрөө харин хэддүгээр зуунд яваад байгаа юм бэ? Googlе ч ашиглаж чадахгүй байж!"

"На Мин ашиглаж чаддаг байхад болно за!" гэснээ На Миныг үнсээд дараа нь "G-O-O-G-l-E нийлүүлээд Гүлүглүү гэдэг юм.F-A-C-E-B-O-O-K  нийлүүлээд Факэбок"

"На Мин аа, миний найз яаж яваад ийм нөхөртэй болчихов доо?"

На Мин "Амьдарлын эрхэнд л"

Жэхён "Рисон аа" гэж орилтол Рисон цаад өрөөнөөс гарч ирээд "За явъя аа явъя. Битгий үглээд байгаарай!" гэхэд нь шүдээ зуугаад "Энэ хүүхдийг дээ!"

Жонни "Рисон аа, хоёр дүүгээ тэвэрч үзмээр байна уу?" гэтэл гараа савчуулан ярвайгаад "Ээ, энэ хоёр миний дүү юм уу? ийм царай муутай юу? солиулчихаж болохгүй юу?"

"Юу гэнэ ээ!"

Ойртон нэг харснаа "За, одоо тэгээд дүүгээ болгохоос доо" ч гэх шиг. Чи болгохгүй гээд хаачихав дээ.

Дуёон "За, үр хүүхэд ар гэр хэцүүдлээ явъя" гээд баяртай гэж хэлэхийн завдалгүй яваад өгөв.

Жэхён Рисоныг тэвэрч "Хоёулаа ч бас явах уу?"

"У На эгчтэй уулзах юм уу?" гэтэл Жэхён толгой дохисноо Рисоныг үнсээд гараа цохилцоод сүйд.

Жэхёныг аав ээж хоёр бараг өргөөд авчихсан. Ах эгч хоёр аль хэдэн жилийн өмнө Америкаас ирнэ л гэсэн одоог хүртэл ирээгүй л байна. Рисон бүр Жэхёны хүүхэд шиг, аав ээж хоёр хүүхэдгүй хүмүүс шиг л байх юм аа.

Рижон эгч, Гүнмён ах хоёрын хувьд Дани явчихсан тэнд амьдарч байгаа бас одоог хүртэл хүүхэдтэй болоогүй. Ёстой нөгөө миний хэлдгээр 30 гарч байж хүүхэдтэй болно л гэдэг нь байх.

Рисон "Эгч ээжээ, би бэр эгчтэйгээ уулзлаа баяртай" гэх бол Жэмин ёолоод "За, өглөө хагалгаатай эртхэн явж амрах минь"

Өөрийгөө эмч гэдэгт бүр итгэчихжээ энэ онол чинь.

Тэн "Ханиа бас нөхөр хүүхдүүд нь баяртай donkey нь явлаа" гээд гараа далалсаар явав.

Ардаас нь хамаг чангаараа "Дараа уулзахдаа эхнэр авчрахгүй бол болгож тавина шүү!"

Би гэрээ цэвэрлэх гэтэл Жонни өмнө минь орж намайг суулгаад "Хүүе, хайраа ингэхгүй шүү. Төрөөд дөнгөж 14 хонож байгаа хайраараа гэр цэвэрлүүлэхдээ бас тулаагүй байна шүү" гээд хормогч зүүн алчуур аваад гэрээ цэвэрлэж эхэллээ.

"Жонни!"

"За, хайр нь сонсож байна"

"Хөргөгчнөөс мах гаргаад хуураарай!" гэж орилтол "Океу, хайр нь одоохон"

Бяцхануудыгаа өрөөнд нь оруулж унтуулчихаад Жонниг ямар жанхуу зуурч байдаг юм бол гэж бодсоор гал тогоонд очтол ширээн дээр мах тавьчихсан тэгснээ урд нь ташаандаа гараа тулж зогсоод "Чамаар сайхан хоол хийж иднэ ээ" гэснээ учиргүй амаа даран хөхрөөд "За, тоглосон юм даа. Хоол хийхгүй ээ за юу!"

Энэ гэрт бяцхануудаас минь гадна арай нэг хөгшин бяцхан байгаад байгаа бололтой.

Толгой сэгсэрсээр очтол өөдөөс маасайтал инээж "Өө, хайр нь харин энийг жаахан хуураад л"

Би өнөөх Жоннид хууртсан хөлдүү мах руу нь хараад "Сайн л хууртсан байх шиг байна даа..."

---

~Жяанни шиг мах хуурдаг нөхөртэй болдог юм шүү манайхаан.

"My Man" |S1|Where stories live. Discover now