СНАР 33

798 87 19
                                    

Жонни "Манай бяцханаа хэзээ гарч ирэх билээ?" гээд миний гэдсийг илсээр асуув.

"9 сарын дараа" гэтэл уулга алдаад "Манай бяцханаа тийм удаан хүлээлгэх юм уу? За яахав, яахав миний бяцханаа сайн эрүүл бойжоод гарч ирээрэй за юу. Аав ээж хоёр нь хүлээгээд л байж байна" гээд гэдсийг минь үнслээ.

Хөөрхөн гэдэг нь.

Бид хоёрыг эрхлэлдээд сууж байтал хаалганы код хийх чимээ гаран Жэхён тэргүүтэй архины хамтрагчид дуу шуу болсоор орж ирлээ.

Жэмин алгаа ташиж "Вуаа, миний жирэмсэн найз" гээд намайг барьж аваад хацар дээр үнсэв.

Хацраа арчаад "Заваараад байгаач!" гэтэл инээснээ "Найз нь эх барьж авна аа. Хэд хоногоос хяналтандаа орно шүү"

Жэхён "Чи эх барих биш ухаан алдаж унах байлгүй"

На Мин намайг тэвэрч "30 хүрээд гээд байсан яаж овоо жирэмсэн болчихов доо" гээд гэдсийг минь илтэл Дуёон "За тэгээд баяр хүргэчихье!"

"Энэ мууг дээ!"

Жэмин "Жонни ч сайн ажиллажээ" гэтэл өнөөх нь маасайтлаа инээв.

"Энэ Арав яачихсан юм?" гээд урвайн суух Тэн рүү харсаар хэлтэл Жэхён "Чамайг эхнэрээ болгож чадаагүй гээд бөөн гуниг"

"Яана даа, яадаг гуниг вэ? хүн чамайг тоохгүй ээ эртхэн өөр хүнтэй бол гээд байхад" гэтэл "Ханиа би чамайг Жонни, хүүхэд хоёртой чинь хамт хайрлана аа"

"Галзуураад бай! Хорвоогоор дүүрэн эмэгтэй хүн байхад танилцаад, болзоод, хуримлаад аваад суугаач. Ингэсээр гон бие, гозон толгой, гоонь эр боллоо"

"Чамдаа л хайртай шүү дээ"

"Ёстой нэг, яана даа"

Жэмин, Жэхён хоёр авчирсан тортой юмнуудаа гаргахаар нь хартал баахан гадил, гүзээлзгэнэтэй сүү байв.

"Би зөв харж байна уу? Энэ нээрээ сүү гэж үү?"

Дуёон "Ер нь бол тийм"

Жэхён бүгдийг нь өрж тавиад "Ямар жирэмсэн чиний хажууд уугаад байлтай нь биш бас ч гэж танагтай шүү"

+++

Жэхён нэг савтай сүү ууж дуусгачхаад "У На-г найрч чадахгүй бол шууд sugar mommy той болно" гэтэл Дуёон "Хөгшин байсан нь зүгээр шүү бас мөнгөтэй"

"Би сайн судалсан асуудалгүй"

"Үнэ ханш хэд гэж байна?" гээд хэнэг ч үгүй асуухад нь На Мин түүнийг цохиод "Чихрийн шижинтэй юм байж сахартай ээж түрээслээд бялуурч үхээрэй чи!"

+++

Жонни "Манай бяцханаа ихэр байгаасай"

На Мин "Риёон анх чамайг найрдаг байх даа л ихэр хүүхэд гээд байдаг байсан, Хүслээр нь болох болтугай"

Дуён "Чи л сайн ажилласан бол ихэр бол баттай шүү дээ"

Жэхёны хэл ам нь ээдрээд "Амьдрал сайхан шүү. Хань ижилээ олоогүй ч ёстой сайхан байна*

"Хүүе энэ чинь сүү ууж байгаа биз дээ?"

Би Жэхёны барьж байгаа сүүг аваад үнэрлэж үзтэл...өө амар айн? Дотор нь архи хийчихсэн байна шүү дээ. Ёстой нэг, санаатай хүмүүс юм аа.

"Муусайн архины хамтрагчид" гэтэл Тэн инээснээ нөгөө архиа хундгалаад "За, баригдсан юм чинь дүүрсэн хэрэг" гээд ядам хуруугаа дүрснээ духандаа хүргэж "Риёоныг надад хайртай болгож өгөх болтугай"

На Мин "Нээрээ 25-нд яах уу?"

Жэмин "Яадаг өдөр билээ?"

Жэхён "Зул сар"

Дуёон "Ямарч л байсан Риёоныг аниад Жонниг уруу татаад ууна шүү!"

+++

Манай хэд сүү нэрийдлээр Жэхён тэргүүтэй баахан архидан согтуурч байгаад Жэхён манайд хонохоор болж нөгөө хэд түрүүхэн явсан.

Жэхён бүр нэг гэртээ унтаж байгаа юм шиг байгааг нь хараад байгаарай.

Жонни "Хайраа үнсье" гээд хошуугаа цорвойлгоод ойртоход нь бултаад "Үгүй ээ"

"Ээ, хайраа, би чамд бас бяцханаадаа магтуулах гээд ганцхан хундага уугаад тэр хэдийн нүдийг хариулж байхад" гээд гомдоллож эхлэв.

"За, үнсье ээ үнсье" гээд бид хоёрыг нялуураад зогсож байтал Жэхён өндийснөө "За, яах вэ муусайн хосууд ингэж л бай! Тэглээ ч би удахгүй сахартай ээждээ эрхлэх юм чинь! Удахгүй манай дүү төрөхөөр та хоёр юун нялуурах ёстой нусаа хацартаа наана даа" гэснээ огиод угаалгын өрөө рүү гүйчихэв.

"Бас манай дүү гэчихжээ"

Хүүхдээ  Жэхёнаар л харуулдаггүй юм шүү. Аягүй бол адилхан мэдрэл муутай мэлэн хойлог инээдэг болчихно.

Жонни миний гэдсийг илээд "Миний бяцханаа" гээд л хөөрхөн инээмсэглээд байв.

Хайр хүргээд байдаг яадаг хөөрхөн залуу вэ?

---

~Манай Жяанни чинь ухаан суугаа юу даа?

"My Man" |S1|Where stories live. Discover now