CHAP 14

928 106 10
                                    

/Жоннигийн талаас/

Риёон ч бил үү Раёон ч бил үү? энэ эвгүй охиныгоо ирээд аваач ээ. Яасан хэцүү хорвоо вэ? Энэ сонин охин чинь өдөржингөө хайраа гээд ардаас дагаад нар үзүүлэхгүй нь. Яагаад, яагаад, яагаад заавал би гэж? Хурдхан шиг төгсөөд салах минь.

/Риёоны талаас/

"Янзын уу?" гээд толинд харалгүй ганцхан таталтаар нүдэн дээрээ контур зурж Жэхёнд чадвараа гайхуултал Жэхён "Хөөх, нүд чинь муурны сүүлтэй болчихлоо" гээд алгаа ташив.

Манай энэ ийм мангар гэхдээ хөөрхөн шүү. Ер нь бодоод байх нь ээ Жэхёныг тэнэг болоход нь би эрүүл болоод намайг тэнэг болохоор Жэхён цэцэн болчихдог юм байна. Одоо л ойлголоо. Бид хоёр нэг галактикт, нэг тивд, нэг дэлхийд , нэг улсад, нэг хотод, нэг дүүрэгт, нэг хороололд, нэг эмнэлэгт, нэг өдөр, нэг цагт, нэг минутанд төрсөн юм гэсэндээ бас хөөрхөн холбоотой.

Дараа нь хөмсөг будах чадвараа үзүүлэн яг тэгшхэн хөмсөг зуртал Жэхён алгаа ташаад "Миний зурсан байгууламжнаас ч тэгшхэн байна!"

"Одоо уруул" гээд тоорын ягаан өнгөөр уруулаа будтал Жэхён "Чи намайг тооронд дуртай гэдгийг мэднэ тийм ээ?" гэхэд нь толинд хараад "Тийм ээ мэднэ"

Над руу ойртоод "Уруул чинь яг тоор шиг харагдаад байна би үнсээд үзчих үү?"

"Аан тэг т-...айн? хөөе Жон Жэхён!" гэж орилтол Жэхён цочиж цээжээ даран "Ёооё, булбарайхан зүрх минь"

Би багсаа түүн рүү шидэж "Чи өөрөө тоор! Үнсчих үү энэ тэр! Цаашаа цаашаа чи ер нь хол байгаарай! Арав Читафонтой хөтлөлцөөд сарни!"

+++

"Ёооё, Арав Читафон аа сарниад бутраад алга болоотохдоо!" гэхэд амаараа юм дэлбэрч байгаа юм шиг авиа гаргаснаа нүүрээ гараараа хаагаад "За одоо яах уу?"

Энэ Аравыг тэнэг гэдгийг нь хэлэхгүй ээ. Аягүй бол гомдоод насны юм болно.

Ийн хонгилд зогсож байтал Жэмин хүрч ирээд "Ямар байна?" гээд үсээ хойшлуулав.

"Миний найз өнгөлөг байна амжилт!" гэтэл нүдээ ирмэчихээд цааш явлаа.

Арав хажуунаас "Би өнгөлөг байна уу?"

Би түүнийг дээрээс нь доош гүйлгэж хараад "Миний ирээдүйгээс ч бараан байна"

"Риёон аа, би коконат идэх дуртай л даа гэхдээ friut эсвэл vegetable аль нь гэдгийг нь мэддэггүй. But i think it's a хүнсний ногоо?" гээд хүзүүгээ гилжийлгэв.

Хөмсөгөө атиралдуулсаар "Чи коконаттай шөл идэж үзсэн юм уу?" гэтэл "Урьд насандаа идэж үзсэн байх"

"Сарни, бутар, далд ор!"

+++

"Жонжогохон минь ээ чи минь яасан ч хөөрхөн юм бэ дээ?" гээд ардаас нь дагасаар хэлтэл эргэж харалгүй "Чи өөрөө Жонжого!"

Гэнэт дуулмаар санагдаад "Алаад өгье хүмүүсээ бүгд бүжээрэй. Манайхан лаг шүү намайг дэмжээрэй" гээд дуултал Жонни бас аяыг нь амандаа аялаад байв.

"Цаасан шувуу шиг чи минь ирээч ээ. Хайртай түүнийг минь орхиод явсан..." гэж дуултал "Наадах чинь мэдэхгүй дуу байна"

"Аргагүй шүү дээ, сая зохиосон юм чинь"

Жонни "Чи ингээд л дагаад байх уу?" гэхэд нь толгой дохиод амандаа дуу аялангаа "Харин тийм, дагаад л байхаас. Ямааны мах халуун дээрээ ерөөсөө хадам аав, ээжтэйгээ танилцчхья"

"Манайд ямааны мах байхгүй!"

"Байгаа гээд л төсөөлчихье л дөө"

"Бас тийм тэ?"

"Хайртай юм уу?"

"Хайртай"

"Би ч бас"

"Ха-...ёооё чи ямар явчихсан санаатай ю-" түүнийг ийн ярьж байтал хурдтай мотоцикл нааш ирж байгаа харагдан кинон дээр гардаг шиг Жонниг шууд хажуу тийш түлхээд за ёстой би дайруулбал дүүрсэн хэрэг гэж бодтол өнөөх мотоцикл чинь баруун тийш эргээд явчихав.

Харин Жонни "ХҮМҮҮСЭЭ АВРААРАЙ ТУСЛААРАЙ ХҮНИЙ НАЙМАА!!!"

---

~Муу Риёоныг минь хүний наймаачин болгочих юм байна л даа😂

"My Man" |S1|Where stories live. Discover now