Сынгмин &Жонин

682 18 0
                                    

Сөүл хотын Ённамдунд байрлах хөвгүүдийн сургуулийн хөгжмийн клуб. Залуу хөвгүүн төгөлдөр хууран дээр хуруугаа чадварлаг гүйлгэн тоглон сууна. Нас бага цус шингэн дөнгөж 16хан насандаа тэр хөгжим дуунд дурлаж, өөрийн гэсэн оршихуйг бий болгосон. Сургуульдаа шилжиж ирээд удаагүй бөгөөд хөгжимд дурлах хүсэлдээ энэ клубт элсээд байгаа юм. Жон инийг оруулаад тоолвол нийт 8 нь хөвгүүн энэ клубт байдаг. Төгсөх ангийн Банчанаас эхлүүлээд,Лину, Чангбин тэгээд нас чацуу 4 нь гишүүн болох Хёнжин, Жисон, Феликс, Сынгмин эцэст нь шинээр орж ирсэн отгоноо болох Ян Жон ин.

Жон ин бүрэг ичимхий хэдий ч биеэ даасан нэгэн. Клубыхан, шинэ ангийхан түүнд сонин байсангүй. Гагцхүү төгөлдөр хуур тоголж байх үедээ л тэр аз жаргалтай болдог болохоор энд чимээгүйхэн орж ирээд төгөлдөр хуур луу тэмүүлдэг сэн.

Харин ах нар түүнд дуртай. Гэвч яаж дотно болохоо л мэддэггүй. Бусанаас ирсэн доод ангийн өхөөрдөм хүүг анх элсье гэхэд тэд цөм цочирдож билээ. Одоо харин тоглох уянгалаг эгшиг бүрийг нь чих тавин сонсдог болсон.


Одоо бидний гол дүрүүдийн тухай л ярилцая.
Төрөлхийн авьяас билэгтэй хоёр хүү нэг дугуйланд явдаг.
Нэг нь дуу зохиох дуртай бол нөгөөх нь бурханы бэлэг гэмээр хоолойтой төрсөн юм.

Жон ин намар ирсэн бол Сынмин өвөл түүнтэй ам нээн анх удаа ярьсан. Тэд үнэндээ төстэй, хоёул чимээгүй ичимхий. Ах нар Жон ины амыг сугалах шахан асуулт асууж байхад Сынмин зүгээр л түүнийг ширтдэг байсан. Анхны цас орсон тэр өдөр Сынмин оройн бэлтгэлийн дараа, булангийн жижиг өрөөнөөс гарах гайхалтай хөг аясыг сонсоод өөрийн мэдэлгүй очиж хаалганы завсраар нүд унагаж байгаад баригдаад бантсан нүүрэндээ
" Сайн уу? Сынмин гэдэг. Бид нэг клубынх мэднэ биздээ"
- Мхн. Сул дуугаар хариулах бяцхан үнэг.
" Ямартай ч намайг мэддэг юм байна. Ашгүй дээ. Үнэндээ чамайг ирэхээс өмнө би хамгийн бага нь байсан тиймээс тэр ах нарыг хэр ядаргаатайг мэднэ ээ" хэмээн хэлээд малийвал Жон ин хариуд нь инээсэн болоод
- Заримдаа тэд үнэхээр ядаргаатай санагддаг нь ч үнэн л дээ" хэмээн эв хавгүй хэллээ.
" Тэгэхээр зовлон нэгт бас мөрөөдөл нэгтэй хүмүүс байх нь найзууд болох уу?"
- Надтай юу?
" Тиймээ, чамтай"
- Тэгвэл тэгье. Хён.

Тэдний нөхөрлөл ингэж эхэлсэн юм.
Жонин хөгжимөө жаргалтай тоглох бол дэргэд нь Сынмин дэндүү сайн дуулна. Яг л өдөр тутмын хийх заншил мэт. Хичээлээ тараад л хэлхэлдэн явах бол ах нар Жониныг бага ч гэсэн нээлттэй болж байгаад баярлан мөн Сынмин түүнтэй найзалж харж хандаж байгаад санаа амрана. Анх энэ хүүхдийг яах вэ? Гээд л ярилцаж суудаг байсаг ах нар одоо яаж энэ хоёр хүүхдийг 10минут ч болов чимээгүй болгох вэ? хэмээн ярилцаж суух болж:

SKZ_OneShotWhere stories live. Discover now