"Айгүү манай Лину үнэхээр ухаантай гэдэг нь"
- БанЧан ши ингэхээ болино уу?
" Ахыгаа юу гэж дуудна гэнэ ээ!. Лину яа би бол чиний цор ганц хён чинь"
- Хён. Тиймээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би ч бас хүүхэд биш шүү дээ. Битгий энэ хачин няа няа гэсэн юмаа хийгээд бай.
" золиг чинь өхөөрдмөөр гэдэг нь би чамайг 30 гарсан ч ингэж эрхлүүлнээ"Тэднийг холоос нэгэн хүн ширтэх бөгөөд хоёр нүд нь харамлах харуусахыг илтгэнэ.
Юу ч болсон гүйж очин эрхэлдэг ахыг нь өөр нэгэн тэгэж эрхлүүлэхийг харах үнэхээр хачин мэдрэмж.Мину болон Жисон. Фэнүүдийн хамгийн их хайрладаг шиф. Амьдрал дээрээ харин?
Үнэндээ онцгой ялгаа байхгүй. Зүгээр л хорвоогийн бүх учрал тэднийг нэг цэг дээр огтлолцуулаад байдаг гэлтэй. Хаана ч явсан ямар нэгэн шалтгаанаар хамтдаа болчихдог хүмүүс гэвэл яалт ч үгүй тэд.
Ойрын хэдэн долоо хоног ах нь Жисоныг тоохоо больчихсон юм. Хол байгаад өгөөч гэж бороотойд орилон гуйсан үе ганцхан сарын өмнө ч одоо Жисон хувь тавилангаар холбогдсон нэгнээ санана өгүүлнэ.Аадар бороо ихээр цутгасан шөнө хоёул усанд цохиулахдаа Жисон яагаад тэгж их орилож түүнийг холдуулахыг хүссэн гээч?
Өчүүхэн болохоор тийм арчаагүй шалтгаан. Шалтгаан гэхэд ч өрөвдмөөр жижиг зүйлээс болж өөрийг нь сэтгэлээсээ халамжилдаг, хүйтэн харагддаг хэдий ч халуун дулаан ахыгаа үргээгээд явуулчихсан билээ.
————————————————————Лину компани дээр трирачатай хамт дуу хийж байгаад харих болж дорм луугаа зүглэх бол түрүүнээс хойш дуу бичлэгийн өрөөнд үзэгдэхээ байсан Жисон яг л Линуг хүлээж байсан юм шиг корридорын буланд зогсож байв.
: Хён
- Яасан
: Яагаад сүүлийн үед миний өрөөнд хамт унтахгүй байгаа юм?
- Чи одоо харанхуйгаас айхаа больчихсон бас өрөөнд чинь хорхой байхгүй байгаа болохоор л.. за тэгэхээр явлаа.Зөрөж өнгөрөх гэсэн ахынхаа цахилгаантай цамцны булангаас хоёр хурууны үзүүрээрээ сулхан бариад
: Би одоо ч айдаг гэвэл?
- Чи том болох хэрэгтэй Жисон аа.Хэзээнээс гэдгийн тод санахгүй байна. Нэг тийм бүгчим халуун өдөр тэд дөнгөж дэбүтээ хийгээд 4 нь сар орчим л өнгөрч байсан байх. Тэр өдөр тэдний харц яг 1минут бие биенээ ширтсэн юм. Хэн ч албадаагүй ямар ч тоглоомгүй. Халуун өдөр хүйтэн зайрмаг идэх санаатай хаа нэг жижиг дэлгүүрийн урд байдаг дүнзэн сандал дээр зайрмаг идэнгээ хойш гараа тулан сууцгааж элдвийг ярьж хөхрөлдөх зууртаа бие биенийхээ гартай шүргэлцэж хэсэгхэн цочихдоо харцаараа тулгарчихсан юм.
Анх бэлтгэгдэгч болохдоо л Жисоны анхаарлыг татсан царайлаг сүрхий ах. Нэг тийм күүл ауратай бүжгийн зааланд орож ирээд жинхэнэ утгаар нь гал тавьсан сайн бүжиглэдэг насаар ах хүүтэй хамтдаа дэбүт хийхээр бэлдэх хүртлээ алсаас л ширтэн хааяахан 2,3 нь үг солилцдог байсан билээ.
Шоуны турш тэр царайлаг ахдаа л хамгийн их санаа зовно. Бэлтгэгдээд удаагүй нь дээр хамтлагт угаас вокал ихтэй учраас ур чадварт нь багагүй санаа чилээсэн нь худлаа биш. Гэхдээ л чадсан.
Жисон түүнтэй байхдаа тайван бас дулаахан байдаг болохоор улам дотно болж ахаасаа зүүгдэн түүнд л эрхэлж, туниж, мөн халамжлуулах дуртай.