Минсон

160 14 1
                                    





Сонин аваарай!! Сонин аваарай! Шинэ мэдээ уншаарай. Эзэн хааны гэр бүлийн мэдээ, их нарын улсын засгийн газрын шийдвэр, хотараки зочид буудлын Лил цэцгийн үхэл, мөн сургуулийн бүртгэлийн зар гээд олон олон шинэ мэдээ гарчээ. Сонин аваарай.

20-р зууны эхэн үе шахуу японы эзлэн түрэмгийллийн 30-р жилийн үед солонгос улс..

Төв гудамжинд хүмүүс холхих бөгөөд өглөөхөн орсон борооны ус хатаж амжаагүй зам дээр арьсан гутлаараа гишгэлэхэд шалбааг гутал руу нь цацрахыг ч анзаарч амжихгүй завгүй энэ хот үнэндээ кулон улс юм. Их наран улсын дайралтад өртөж газар нутаг, эрх мэдэл бүүр эрх чөлөөгөө алдсан цагаас хойших бараг хамгийн хатуу чанга үе байлаа. Гартай хөлтэй болгоныг чирж авчирч байцааж, амтай болгоноос хүчээр мэдүүлэг авах нь сүүлийн үед гараад байгаа хүчтэй бослогуудын нөлөө. Эх орноо гэсэн эрэлхэг дайчид улс бүрт л байдаг жишээ энэ цаг хугацаанд тодоор үзэгдсэн нь олон япон цэргүүдийн уур хилэнг бараад байгаа юм.

Японы засаглалын шийдвэрээр Солонгос улсад явуулах бодлогын тухайд:
Солонгос хүүхдүүдийг Японд хайртай болгож өсгүүлэх, эмэгтэйчүүдийг япон залуустай суулгах, эх хэл соёлыг устгах ажил явагдаж байхад 17настай хэрмэл жүжигчин хүү солонгосын ардын дууг дуулж дуулахдаа ард түмнээ нэгтгэх эх хэлээ битгий март гэсэн санааг түгээж, тэдний зүрхэнд бяцхан галыг асаах нь тэр. Нэг гартаа жижиг хэнгэрэг барьсан ноорхой үндэснийхээ хувцсыг өмссөн тэр хүү солонгос хүмүүсийн ихэвчлэн ажил хийдэг захын дүүргийн хоршоо, зээлээр гүйн харайн уулын дуу дуулна. Эхэнд харсан хүмүүс айж цочиж, арай амьдрал үзсэн хүмүүс нь санаа зовон толгой сэгсрэх бол дийлэнх ард иргэд толгойгоо хөнгөхөн хөдөлгөн ая эгшигт нь уяран байжээ. 3 дахь өдрөө гудамжинд гарч ирэн дуулахад нь одоо нэг хүлээн зөвшөөрчээ.
Хүүхдүүд нь Япон сургуульд хүчээр явж, Их наран улсын төрийн дууг өглөө болгон дуулахыг үзээд сэтгэл дотор нь хэмхэрч байсан бол одоо тэдний дунд том гэхэд том биш, хүүхэд гэхэд хүүхэд биш ч юм шиг сэргэлэн цовоо хөвгүүн хоолойн чадлаар эвлэгхэн тэр хэцүү ардын дууг дуулсаар алхахад хүмүүс алаг хавсран өхөөрдөн байлаа. Үе үе дуулах дууных нь завсар хүмүүсийн шивэр авир сонсогдох нь " Хөөрхий хүү тэнэг мангар гэсэн, өвчтэй юм байна лээ.", " Мэдрэл муутай хүүхэд гэж дуулсан шүү" гэсээр цуу яриа гарчээ.

Сүүлийн бадгийн хоёр дохь мөрөн дээр дуу явж байхад урд зүгээс тав, зургаан цэргүүд гүйсээр ирж хүүг барин авлаа.  ' Одоо чи хайчхаа мэдэж байна уу? Улсын дэг журам зөрчигч минь'

SKZ_OneShotWhere stories live. Discover now