Анхаар насанд хүрэгчдийн хэсэг агуулна🔞Хөрш зэргэлдээ хоёр Хаант улс эв найрамдал хүсч худ ураг болохоор тохиролцов.
Улсуудын хоорондох утгагүй тэмцэл их гарз дагуулж олон эрдэнэт хүмүүсийн амь эрсдээд байгаа учир хурим найр энэ бүхнийг зогсоох ганц найдвар юм.
Харамсалтай нь хоёр улсын алинд ч холбоо тогтоох гүнж үгүй тул цэл залуу хоёр ханхүүгийн амьдралыг золиосолж байгаа билээ.
Уг хэрэгтээ тэдгээр хөвгүүдээс илүү олон арван мянган ард иргэд Хаант улсуудын хувьд чухал.Залуу хархүү хоёр тийш холхин, гараа зөрүүлж барингаа хумсаа мэрнэ.
- Хатан ээж минь би үнэхээр хүсэхгүй байна. Би одоо ч залуу бас царайлаг. Хүнтэй гэрлэх? Бүүр эрэгтэй хүнтэй.
" Хүү минь Хаан ургын хүн байх амаргүй. Өндөр суудал олон хүний аж амьдралтай холбоотой. Бүсгүй хүн богцонд эр хүн дагаж явдаг. Эр хүн дайны цуст талбайд эзэн нутгаа төлөөлж амь эрсдэхийг үл тоон тулалдах үүрэгтэй. Эгч нар чинь холын улсад барьцаа болон аль хэдийн явсан одоо бидэнд сонголт үгүй. Дан ганц тулааныг зогсоохоос гадна манай тариан талбайн ургац тэдний мал үржүүлэг, манай ундны их рашаан тэдний ой тал гээд олон зүйлсээр холбогдож ард түмэн хоёр улсын ирээдүйн хөгжин цэцэглэлт ахуй гэрийн өөдлөн дэвжих нь үүнээс хамааралтай"
- Гэхдээ 4 нь ах нараас сонгож болохгүй гэж үү?
" Би нийт 7нь хүүтэй. 4 нь том хүү улсын чухал ажил хэдийтдэг. Мөн эхнээсээ эхнэр аваад байгаа билээ.Хоёр бага хүү нас дэндүү балчир ураг тавих боломжгүй болоод байна. "
- Хатан ээжээ юунд намайг адлан вэ? Би ч бас эрхэм хөвгүүн чинь биш юм уу?
" Чи минь ээжийнхээ нар нь. Хэн ч чамайг хайрлахгүй байж үл зүрхлэнэ. Хэн ч чамайг зовоож үл чадна. Үүнийг би хамгаас сайн мэдэх учир Хаан эцэгтэй чинь хамт шийдсэн нь энэ. Хариуцлагатай үүргийг үүрч ард олныхоо замыг зурах их үйлийг хийхээр төрсөнийг чинь бид мэднэ. "
- Ээж та хүүгээ ятгаж чадлаа. Би явах болно оо.
17 настай хөвгүүн сүйхэнд сууж зэргэлдээ хотыг зүглэнэ. Хөл рүүгээ зогсолтгүй ширтэх бөгөөд бор өнгийн гутлан дээр нь шингэн зүйл дусаж шингэхдээ бөөрийнхөө толбо үлдээнэ.
- Сүйх нь дотор бороо ороод байгаа юм байхдаа гэж хэлээд нусаа татах хөвгүүн нутгийнхаа үнэрийг цээжиндээ нөөцлөх мэт ихээр залгиад хацарт үлдсэн нулимсаны мөрийг гараараа шувтрав.