Жисон: Мину хён өлсөөд байна гарцгаая л даа.Мину нөтбүүкээр ажилаа хийнгээ түүн лүү хөмсөгөө өргөн хараад " Түр л хүлээчих"
Жисон: Тэгвэл арван үнсэлтийн өрөнд орлоо шүү!
Мину: Чи ямар луйварчин эсгүй бол мөнгө хүүлэгч үү? Тавхан минут хүлээхэд арван үнсэлтээ?
Жисон: За тэгвэл 9.
Мину: Бяцхан чөтгөр чамайг барьж иднэ дээ.
Жисон: пахх хүнийг хүн яаж идэх юм.
Мину: Бас толгой муутай.
Жисон: Би тэнэг биш намайг хичнээн сайн сурдаг байсныг мартаа юу?
Мину: Хичээлээ сайн хийдэг байсан ч иймхэн өдөөн хатгалаг ойлгохгүй хосууд байж би бараг чамаар цангаж үхэх гэж байна.
Жисон: Цангаж байна аа? За тэгвэл ус аваад ирье.
Мину: зогс Хан Жисон би чамайг миний уруул дээр шөнөжингөө үнсээсэй гээд байна.Жисон: Аан тэгээд л хэлчихгүй. Эхлээд гадуур гарч хоол идэцгээе би өлсөөдайн(эрхэлж байгаа царайн шүү ахахх)
Мину: Гэртээ хийгээд л идчихэд болох байхад нааш ир би амттай хоол хийж өгье.Мину хормогчоо зүүж их л нухацтай хөргөгчөө шинжих бол Жисон ахынхаа үйлдэл бүрийг ширтэнгээ " Хэрвээ 4жилийн өмнө байсан бол би хэзээ ч таныг ингээд надад хоол хийж өгч байна гэж зүүдлэх ч үгүй байсан байх даа?"
Мину-цаг хугацаа тийм хурдан өнгөрсөн байх нь ээ.
Жисон: 4жил. Бид танилцаад 4 нь жил болж байна.
- үнэндээ 5 нь жил. Би чамайг мэддэг болоод ийм их хугацаа өнгөрчээ. Гэвч өчигдөр мэт дотно байх юм.Flashback
Сургуулийн коридорт нэгэн хүү амьсгаадан гүйнэ. Хэн нэгэнд хөөгдөж байгаа бололтой
араас нь нэг өндөр хүү орилох аж.Арагш үе үе харж гүйхдээ нэг зүйл мөргөсөн нь ахлах ангийн 3нь сурагчийн нэг байх юм гэж хэн санахав.
Хүйтэн харцтай тулгарах үедээ Жисон хөшчихсөн. Ардаас нь алах гэж байгаа юм шиг хөөнө явсан сурагч найзынхаа асуудалтай тулгарсаныг үзээд хурдхан татаж босгонгоо ах нараас уучлал хүсэх билээ.
- Уучлаарай Сонбэ. Манай найз их хараа муутай үнэхээр шүү бараг хардаггүй юм.
Муухан өмгөөлөх үгэнд нь Жисон " Яа ХванХёнжин би сохор биш" хэмээн хэлэх үед мөргүүлсэн ахлах ангийн сурагч " Сохор биш албаар мөргөсөн гэж үү?"Жисон нүд лүү нь харж чадахгүй байсан ч цээж тэнэгэр толгой дээш " Уучлаарай. Гэхдээ хэн ч ингэж алдаж болно биздээ? Яагаад нохойг чинь алчихсан хүн шиг хараад байгаа юм"
Чан: Ах нартайгаа ингэж харьцаж болно гэж бодоо юу? Хүн мөргөсөн бол сэтгэлээсээ гуйх хэрэгтэй юу гийгүүлсэн гэж толгой цэх байгаад байгаа юм бас тайлбар тавиад л..
