Арван жилийн дараа уулзсан найз чинь чамтай гэнэт л нэг өдөр таарснаа 'хайртай' гэж хэлж ардаас чинь гүйгээд эхэлбэл яах вэ? Тийм ичмээр үгийг юу ч болоогүй мэт хэлж цэцэг бэлэглээд шөнийн зэврүүнд хүрмээ тайлж өгсөн. Догдлоогүй гэвэл худлаа. Гэхдээ бүтэх зүйл биш.
Ахлах сургуулийн 2-р ангид байхад би түүнд сайн байсан. Ангийн хамгийн хойно суудаг танхай амьтан гэхдээ тэр танхай хөвгүүн миний бодсоноос өөр хүн болж таарсан юм даа.
Сургуулийн найрал дууны үеэр удирдаач багш гэнэт зогс гэх тушаал гараараа өгч гуравдугаар эгнээнд зогсох над луу эгцэлж хараад ' Өнгөө алдаад байна, хөгжмөө сонс' гэлээ. Дуулах дуртай юмсан даанч бурхан бүгдэд тэгш хандахгүй юм. Дэндүү ичсэндээ нүүр улайж халуу дүйгээд дайн дээр дарь гэхээр хөлс цуваад эхэллээ. Итгэлгүйхэн толгой дохих үед багш дууг ахин тоглуулав.
Эхлээд удаагүй дахин зогс гэлээ.
Одоо бүх хүмүүс над луу харж байгаа юм шиг санагдаж хоолой боогдоод амьсгалж чадахгүй нь. Багш ширүүн харцаар намайг шарж ' Дахиж алдвал хөөгөөд гарган шүү!' би нүдээ бүлтийлгэн шүлсээ гүд хийтэл залгиад аяархнаар " ойлголоо" хэмээв. Одоо дэндүү сандарчихсан бас аяа тийм сайн сонсож чаддаггүй болохоор яахаа мэдэхгүй байж байхад хэн нэгэн намайг зөөлхөн товшвол би баруун тийшээ толгойгоо харуулахад үнэхээр ууртай царайтай хөвгүүн байх бөгөөд тэр над луу харалгүйгээр ' намайг дагаад дуул' гэж гуравхан үг л хэллээ. Түүний өгүүлбэр дуусахтай зэрэгцэж хөгжим явж одоо надад хажуудаа байгаа нэгнээс тусламж авахаас өөр аргагүйд хүрлээ. Түүний хоолой яг хажууханд эгшиглэж аяаа амархан сонсож чадах болсон болохоор дуугаа дуусгаж чадсан. Багш ч бас нэмэж юм хэлсэнгүй. Ашгүй аврагдлаа шүү.Хажууд зогсох нэгнийг хальт мэднэ. Нөгөө ангид сурдаг байсан ч энэ жил бид нэг анги болж хуваарилагдсан. Үнэхээр сүрдмээр нэгэн. Түрүү жилийн хамгийн том дуулиан болох зодооны хэргээр бүүр 2сар сургуулиас хөөгдөөд буцаж ирсэн байхад яаж мэдэхгүй байх билээ. Над шиг нэгэн орооцолдоход тохиромжгүй хүн. Ингэж бодох зуур хичээл тарж бүгд танхимыг орхих болов. Би талархсанаа илэрхийлэх гээд явуулахгүй гэж сандрахдаа гараас нь бариад авчихсан. Өө үгүй ээ, би юу хийчих вэ? Түүнийг хөтөлчихлөө. Айхтар хурц нүдээрээ их л ширүүн огцом хараад ' Яасан' гэх бол би өөдөөс нь чононоос айх хурга шиг доош толгой гудайлган " Өнөөдөр баярлалаа" аяархан хэлсэн үгэнд минь тоосон шинжгүй ' Угаасаа хамаагүй ээ, ядаргаатай байсан болохоор л. Одооноос надтай ойрхон зогсох хэрэггүй шүү энэ хичээл дээр. Яаж ийм авьяасгүй байж.. Ямартай ч арилж үз'