Сөүл Каннам 1998 он.
Каннам дүүрэгт байрлах хоёр хөрөнгөтэй айл хөрш зэргэлдээ амьдардаг. Гэвч тэд нэг нэгнээ сэтгэлийн гүнээс үзэн яддаг билээ. Яагаад гэж асуумаар байна уу?
Эхний айл бол ноён И-гийнх. Тэд язгууртан гаралтай бөгөөд төрөлхийн хөрөнгө чинээ, нэр хүндтэй. Ёс зүйг эрхэмэлдэг бөгөөд боловсролгүй хүмүүсийг бүдүүлэг хэмээн нэрлэдэг.
Хоёр дох айл бол ноён Бан-гийнх. Тэд хүч хөдөлмөрийн хөлсөнд мөнгөтэй болсон хүмүүс бөгөөд дундаж давхаргаас гаралтай ажилсаг айл. Хүч хөдөлмөрийн үр дүнг үнэлдэг тул алтан халбага зууж төрсөн сэхээтэй нэртэй албархуу хүнд дургүй.
Тэгэхээр тэд яагаад би биенээ үздэггүйг ойлгосон байх. Мөн гэрийн эзэд өөрсдийн амжилт хөрөнгөөр битүүхэн өрсөлддөг.
Хачирхалтай байдлаар хоёр айл ойролцоо хугацаанд адил хөвгүүд өлгийдөж авсан юм.Ноён И-гийн ууган хүү И Мину.
Ноён Бан-гийн ууган хүү Бан Чан.Сөүл. 2015 он.
Хэдий айл саахалтын хувьд таарамжгүй ч Чан, Мину хоёр цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль бүүр төгөлдөр хуурын дамжаанд хүртэл нэг анги байсаар ирсэн.
Эцэг эх бол хүүхдийн толь гэдэг тэгэхээр нэг нэгнээ үздэггүй хоёр айлын хөвгүүд найзууд байх боломжгүй. Тэд дүн, шагнал гээд л бүхий л зүйлсээр өрсөлддөг бүүр валентинаар авсан шоколадын тоогоороо барьцалддаг гээд бод.Ийн явсаар ахлах сургуулийн босго ирэхэд И гэр бүл хүүгээ хөдөө байдаг дээдсийн хүрээллийн дотуур байртай хөвгүүдийн сургуульд оруулах болжээ. Тэр сургууль дан ганц хөрөнгө чинээгээр орчихдог бус сурлага урлаг спорт гэх мэт өндөр шалгууртай элит сургууль.
Сургуулийн үүдэнд харцаараа тааралдах хөвгүүд хэн хэн нь гайхширцгаана.
Чан: Ахлах сургуулийн эхний өглөөнөөс авхуулаад чиний царайг харах ямар нүгэл үйлдсэн юм болдоо миний хөөрхий тавилан.
Мину: Ахиад л биш шүү. Яагаад үргэлж таараад байдаг юм!
Чан: Чамаас л асуумаар байна. Сөүлд тэр олон сургууль байхад ямар чөтгөр нь шивнэсэн болоод энд хүртэл.
Мину: би ямар нэгэн чөтгөр танихгүй тиймээс шивнэсэн бол чамд л байх бас сүүлийн улсын олимпиадад би 1-т орож чи 2-т үлдсэн санагдах юм.. яаж тэнцээв?
Чан: Чамайг бодвол би спорт урлагийн амжилт ихтэй бас сурлага ч сайтай тиймээс уригдаж сурч байгаа.
Мину: битгий зүүдэл тэд 3хан хүүхдэд урилга өгдөг. Солонгост хүн үлдээгүй болоод өгөөгүй л байлтай.
Чан: тэгэхээр чи уригдаагүй байх нь ээ? Бусад 35 элсэгч шиг материалаа явуулж, ярилцлагаар шалгуулж байж эрхээ авсан юм биздээ... энэ удаа Бан овог дийлжээ.
Мину: Дараагийн удаа би ялсан хүн нь байх болно гэсээр ачаагаа чирнэ өөрийн хувиарлагдсан өрөөг хайлаа.