- Новш гэж би хүүхэд биш намайг тайван орхиж үз!
: Гэхдээ Ликс энэ буруу.
- Хён би одоо 19тэй шүү дээ хангалттай мэдэх зүйлсээ мэднэ. Би таны бодож байгаа шиг чинь жаахан бас тэнэг биш.
: Би зөвхөн чиний төлөө..
- Надад таны юу ч хэрэггүй. Санаа зовох, халамжлахаа боль! Энэ чинь намайг яг л өд сөдгүй бүргэд адил мэдрүүлж байна.
: Феликс ойлголоо ах нь буруу бодож тэгэхээр битгий уурла би ингээд явлаа. Чи орой гэртээ ирнэ биздээ? Би амттай шөл хийгээд чиний дуртай хачируудыг ч хийгээд хүлээж байя за юу.Мартиал артист болох хүсэлтэй хүү гудамжны хүүхдүүдтэй нийлж гэр орондоо ч үзэгдэхээ больж, төгсөх ангийн сурагч хичээлээ хаяж эхлэх үед ах нь санаа зовсондоо өдөр шөнөгүй хайж олсон нь энэ боловч хүсэл мөрөөдлийнхөө араас явахдаа зам нь хазайж буруу хүүхдүүдтэй нийлсэнээ үл анзаарах хүү ахыгаа учиргүй хөөж орилосон билээ. Угаас жаахан уужуу зантай ах нь дүүгээ бодож түүнд эвээр ойлгуулахыг хүссэндээ энэ удаа дуугай өнгөрнө.
Банчан харих замаараа дүүгийнхээ бүхий л дуртай хоолны хүнсийг цуглуулан гэртээ очоод хоолоо хичээнгүйлэн хийв. Ширээн дээр сүүлчийн хачир тавих үед утсан дээр нь дуудлага ирэх бол тэр дуудлага цагдаагийн хэлтэсээс байх юм гэнэ. Дүүг нь танхайрсан бүлэг гэмт хэргийн гишүүн гэх бөгөөд түүнийг яаралтай ирэхийг сануулав. Ухаангүй гүйх 22 той залуу хархүү санаа зовсоор зорьсон газрын хаалгыг татах үед буланд сууцгаах 5,6 хүүхэд дундаас өөрийн дүүг шууд л танилаа.
- Ликс? Өө үгүй ээ. Чи энд юу хийж байгаа юм бэ?
: Та энд юу хийж байгаа юм? Би та нарт түүн лүү залгах хэрэггүй гэж хэлсэн биздээ би өнчин надад эцэг эх байхгүй.Цагдаа Банчаныг дуудан суулгаад бичиг баримтаа үзүүлэхийг хүсэв. Тэгээд " Өршөөгээрэй таны овог Бан, харин дүүгийнх чинь И юм байна. Яагаад?"
: Хараал ид би хэлсэн шүү дээ! Би өнчин. Харин наад хүн чинь надтай дусал цус холилдоогүй нэгэн. Тэр миний... хойд ах гэж суудалдаа өндөлзөн чанга дуугарна.
Харин Чан дүүгээ их гунинтай нүдээр ширтэнэ.
Батлан даалтаар Банчаны тусламжтай зохих тохиролцооны мөнгөө төлөөд цагдаагийн газраас гарах Феликс дуугуй л ахынхаа хойноос алхана. Чан " хурдан алхахгүй юу?" хэмээн өндөр дуугаар хэлэхэд Феликс дуугүй л алхаандаа хурд нэмэн ахтайгаа зэрэгцэлээ.
