Манан

110 8 1
                                    

Мёндун. "Гэрэл" Сэтгэцийн эмнэлэг
2023.09.20

Цонх байхгүй болохоор нар тусдаггүй өрөө. Ууг нь өрөө цэвэрхэн элдэв хөглөрсөн юмгүй цэлгэр минималист загвартай ч орон үнэхээр тухгүй. Энгийн тасагт анх ирсэн ч хүмүүстэй хамт байх боломжгүй гэж үзсэн нэг өвчтөн бий. Тусгаарлах өрөөнд нилээн удсан болохоор бараг эндээ суурьшаад дасаж байна уу? гэлтэй. Өвчний хам шинж их хүнд тиймээс түүнийг аврах арга байгаа болов уу?

Завгүй гэхэд дэндүү завгүй сэтгэцийн тасгийн сувилагч нар гүйх алхах хоёрын дундуур хурдтай алхан өөрсдийн дааж авсан өвчтөнүүдээ эргэж өдрийн тариа тарьж явна. Энд хэр их завгүйг та нарт хэлэх хэрэггүй бүгд мэдэх биз. Жижигхэн биетэй сувилагч тусгаарлах өрөө дугаар 2-т их дуртай. Өвчтөндөө дуртай байх нь жаахан хачин ч энэ үнэхээр барьж болохгүй мэдрэмж байлаа. Өдөр бүр завгүй ажлынхаа нэг хэсэгт ирж шалгахдаа эхлээд жижиг цонхоор нь хэсэг ажиглаж байгаад нүүрэн дэх инээмсэглэл ээ орхиод өрөөнд ордог. Учир нь түүний дуртай өвчтөн нь инээмсэглэсэн хүнд дургүй. Царайны хувирал үзүүлэхгүйг их хичээж гарт нь хүрээд "Эрхмээ би таны өдрийн тариаг тарилаа шүү" гэхэд үг үгүй толгой дохидог ч тарианы зүүг ойртохыг мэдээд нүүрээ эсрэг зүг лүү буруулдгаас харвал тариулахаас айдаг гэлтэй. Өдөр бүр л давтагддаг энэ зүйл өнөөдөр ч бас адилхан байна гэж сувилагч эмэгтэй бодсон ч, түүн дээр ирээд цонхоор ажиглавал цаашаа хараад хэвтээд өгч.. Үнэндээ ойрд гунигтай байгааг нь мэдсэн юм аа. Хаалганы түгжээг тайлан дотогш орвол хариу үзүүлсэнгүй. Угаас ирэх бүрт нь сүртэй хүлээж авдаггүй хойно ор луу нь дөхөж очоод тариураа бэлдээд гарт нь хүрвэл хүйтэн байлаа.

Эмэгтэйн орилох дуу түгшүүрийн дуут дохиог эхлүүлж эмч сувилагч бүгд тусгаарласан хэсэг лүү гүйлдэн..



" Smile" номын зохиолчын гарын үсэг зурах өдөрлөг
2021.11.14

Үүргэвчтэй цүнх үүрсэн саарал малгайтай цамцтай өсвөр насных гэмээр үгүй ээ жаахан том байх хорь дөнгөж гарч байгаа болов уу гэмээр залуу хүү өөрийн ээлжийг хүлээнгээ гар утсаараа оролдох харагдана. Нүүрэндээ хувирал бараг гаргахгүй шахам хүн харвал жаахан ууртай гэмээр царайтай. Хүлээж ядарсных уу? Угаас өөрөө тийм үү? үгүйг сайн мэдэхгүй.

Өөрийн ээлж ирэхэд сандал дээр суух зохиолч луу их л сүрхий харсаар байв.

Зохиолч харин маш дулаахан хоолойгоор " Сайн уу? Өнөөдөр ирсэнд баярлалаа. Хэн гэдэг вэ нэрийг чинь бичих үү гэж шинэхэн хэвлэлтээс гарсан өөрийн номын эхний хуудас дээр томоор бичсэн гарчгийн зүүн буланд заагаад баруун гартаа балаа барин түүн лүү харахад үнэхээр гүн бор нүд дээрээс толгойгоо хагас гилжийлгэн доош харж цоо ширтэж байлаа. Багагүй гайхсан хэдий ч эелдэг хандах гэж хичээн дахин инээмсэглэн түрүүний асуултаа асуух бол нөгөө талд босож зогссон залуу нүд цавчихгүй харсаар байсан нь илүү тухгүй болгож байлаа.
Уур амьсгал сонин болж эхлэхэд л тэр амаа нээн ' Хан Жисон' гэж хоёрхон үг унагаав. Зохиолч эв хавгүйхэн инээсээр
" Аан Жисон байх нь ээ. Жисон аа амжилт гээд биччихье за юу дараа дахин уулзацгаая баяртай" гэж хэлэн түүнийг явуулаад дараагийн уншигчтайгаа мөн адил текстийг хэлсээр үлдэв. Харин Жисон түүнийг байгаа байдлыг холгүйхэнээс харсаар ' Худлаа инээгээд л хуурамч амьтан' гэх үгийг хэлээд тэр газраа зогссоор хэсэг хугацааны дараа явлаа.

SKZ_OneShotWhere stories live. Discover now