/Вонү-н талаас/
"Хөөрхөн шүү миний хонгорхон Минжү"
"Ёооё, Жон Вонү!"
"Яасан бэ, хайраа?"
"Зам зайл даа"
"За, хайраа" гээд урдаас нь холдтол над руу муухай харж хөлөө дэвсэлсээр анги уруугаа орлоо. Хөөрхөн явж байгааг нь хараад байгаарай.
Хурдхан шиг аваад суух юмсан даа чамайгаа, тэгээд олон хүүхэдтэй болоод л. Эртхэн шиг хүүхдүүддээ өгөх нэрээ бодно оо.
2 давхарын хонгилд ганцаараа тэнэг хүн шиг инээж байтал цаанаас Сынгваны орилох нь сонсогдов.
"Хөөе Вонү, ангидаа орооч!" гэхэд нь урвайсаар анги руугаа орлоо. Ядаж байхад математик орох юм.
Худлаа үнэн он сар тавьсан болоод дэвтрийнхээ голын хуудаснаас нэгийг урж аваад хайрыгаа зурж байтал хажуунаас Сынчол "Юу вэ? Юун сармагчин зураад байгаа юм?"
"Шил тааруулж зүү дээ" гэтэл инээснээ дараа нь ёолоод "Өдөржингөө суугаад өгзөг хавтгай болох нь ээ"
"Олигтой өгзөгтэй ч юм шиг"
"Хүүе, байгаа энэ хар!" гээд нүдээ бүлтэгнүүлэн орилоход нь математикийн багш "Энэ Чүэ Сынчол дандаа хичээл үймүүлнэ. Юугаа харуулах гээд байгаа юм"
"Байгаа юм аа л..."
Багш "Суу муу!"
Минут тоолон хүлээсэн завсарлага минь болж хонх дуугархаар нь бөөн баяр болсоор ангиас гартал миний хайр ангийнхаа үүдэнд Мингюүтэй зодолдож байв.
Тэр хөөрхөн уурлаж байгааг нь хараад байгаарай. Намхан юм болохоороо Мингюүг цохиж чадахгүй Мингюү түүнийг шоолж байтал ёстой намханыхаа шийрийг гаргаж хөл рүү нь өшиглөөд л авлаа шүү.
"Яая даа энэ хайрыг, яасан ч сайхан хайр вэ дээ?"
Хайр руугаа харж инээсээр зогсож байтал хонх дуугарах чимээнээс цочин цээжээ дарсаар анги уруу орлоо. Завсарлагааны 15 минут хайртыгаа харахад хэтэрхий богино байна.
За, зүгээр дээ угаасаа гадаад хэлний сонгон дээр хайртайгаа уулзах юм чинь зүгээр, зүгээр.
Буцан ангидаа ороод суудалдаа суутал хоол үнэртүүлсэн Сынгван "Ёооё, нуруу гэдэс нийлэх нь ээ. Ядаж байхад хоол порц багатайг ч хэлэх үү" гээд хачин царай гаргаад "Өлсөөд байна"
"Шүлсээ бага багаар хувааж залги тэгвэл цадна"
---
"Ich will immer noch Vodka" гээд өөртөө итгэлтэй нь аргагүй хэлтэл Минжү духаа алгадаж "Би пизза идэх дуртай гээд хэл дээ!"
"Ich like vodka esse где ты Pizza"
"Ёооё"
Би маасайтлаа инээн "Мундаг байна уу?"
"Гаайхалтай юм аа, гайхалтай юм. Чиний Герман язык бүр water schnee юм байна!"
Минжү ярвайн үсээ сэгсийлгээд "Яаж яваад чамтай нэг баг болчхов доо" гэхэд нь би үсээ зулгаасан гарыг нь тавиулж "Зүгээр ээ, хайраа би чадна шүү дээ. Одоо яг чадна"
Минжү над руу нэг л ёозгүй харж байгаад номоо дэлгэн "Би зугаалганд явах дуртай гэж хэл дээ"
"Ich like it noch party"
"Ёооё, Жон Вонү!"
---
"Хайраа, хоёулаа ирээдүйд 3 хүүтэй болно шүү за. Би сайхан чавхдаад л миний хайр сайхан төрүүлээд л. Амьдрал баялаг шүү. Гоё том ортой болно тэгээд хоёулаа 3 хүүгээ голдоо хэвтүүлээд багшралдаад унтана. Амьдрал гоё шүү. Хуримаа нижгэр сайхан хийнэ ээ" гээд ирээдүйнхээ талаас маасайтлаа инээн яриад явж байгаад үдээсэндээ бүдрээд замын нүх руу уначхав.
Минжү, Мингюү хоёр бид л нэг ихэр гэсэн шиг яг зэрэг "Өө, ханиасан юм бэ? Амьд уу?"
"Зүгээр, зүгээр манай гэр энд байдаг юм б- бишээ манайх энүүхэнд байдаг" гээд бантсандаа чанга чанга инээтэл Минжү шогширчхоод Мингюүг дагуулан намайг орхиод алхчихлаа.
Өнөөдөр хайртыгаа найрахад тохиромжтой өдөр биш бололтой. Ай хорвоо, ядаж байхад ямар хүйтэн юм бэ? Дөнгөж 11 сарын эхэн үе шүү дээ. 12 сар гараад орших уу, эс орших уу болох юм байна л даа.
Гэснээс том хүүдээ өгөх нэрээ олчихлоо. Жон Хангёл браво!
~ S1 дээр Риёон маань Жоннигийн араас гүйж байсан бол энэ удаад Вонү маань Минжү-н араас гүйнэ ээ. Өдөр болгон шинэ хэсэг өгөхийг хичээх болохоор дуустал нь хамт байж бичвэрийг минь хайрлаж өгөөрэй. Баярлалаа<3
YOU ARE READING
"My Man" |S2|
Romance"Чи л миний ирээдүйн эхнэр" "Аан тэгсэн үү?" "Хоёулаа хослон сууж, хожим нь жаргана аа" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү, амжилт!"